5 сарын 25
ҮЙЛ ЯВДЛЫН МЭДЭЭ
хамгийн дэлгэрэнгүй материалууд


Баннер

Инновацийн хуулийн төслийг байнгын хороон дээр нухацтай ярина

ТОВЧХОН
  • Инновацийн хуулийг дэмжиж байгаа. Гэхдээ ажлын хэсгийн гишүүд хуульд 2 бүлэг нэмснээс болоод асуудал үүсээд байна.
УИХ-ын чуулганы өчигдрийн /2012.02.03/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн эхний асуудал нь Инновацийн тухай болон уг хуулийг дагалдан гарах хуулийн төслүүд байлаа. УИХ-ын гишүүн Н.Ганбямба болон Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслүүдийг нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх байв. Уг асуудлыг хэлэлцэхээс өмнө УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Энэ хуультай холбоотой БСШУЯ, ҮХШХ-ноос гишүүдэдэ баахан бичиг ирээд байна.

Ийм байх ёстой, тийм байх ёстой гээд хоёр газар маргалдаад яваад байна. ШУА-аас бас бичиг ирсэн байна. Энэ асуудлыг нягталж, ойлголцож байж хэлэлцэх хэрэгтэй байх гэлээ. Харин уг хуулийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, БСШУЯ, УИХ-ын гишүүд 2 хууль өргөн бариад, тэдгээр хуулиудыг нийлүүлж хэлэлцсэн. Маргаантай хэсэг дээр яам, ҮХШХ-ний хүмүүстэй ярилцаж шийдэлд хүрсэн. Бичиг өгөөд байгаа байгууллагууд эрх мэдлийг авах тал дээр маргаад байгаа.

Хуулийг зөвхөн өөрийнхөө таалалд нийүүлэх гэж гишүүд рүү бичиг барьж гүйдгээ болих хэрэгтэй гэсэн хариултыг өгсөн. УИХ-ын гишүүн О.Чулуунбат, Төсвийн байнгын хороогоор энэ асуудлыг хэлэлцэж байхад би цөөнх болсон. Тэр үед үүсээд байгаа байдалтай холбогдуулаад асуудлыг хэлэлцэхийг хойшлуулбал яасан юм бэ гэж хэлж байсан.

Монголд ийм төрлийн 32 сан ажилладаг. Тэдгээр санд огт аудит хийлгээгүй байдаг. Бие даасан аудитын шалгалт орох ёстой. Тэр шалгалтын дүнг сонсоод, дараа нь 33 дахь сангаа байгуулья. Энэ хооронд инноваци хоцорчихгүй. Тэгээд ч Засгийн газраас ийм зорилгоор тусгай сан байгуулах нь зөв үү, үгүй юу гэдгийг бодох ёстой гэж хэлсэн юм.

УИХ-ын гишүүн С.Ламбаа, Инновацийн хуулийг дэмжиж байгаа. Гэхдээ ажлын хэсгийн гишүүд хуульд 2 бүлэг нэмснээс болоод асуудал үүсээд байна. Өргөн барьсан хууль дээр ажлын хэсэг арай дэндүү өөрчлөлт хийжээ. Ямар лоббигоор үндсэн зарчмаас нь өөрчилсөн юм бэ. Эсвэл бодлого юм уу. Энэ хууль гарснаар ШУА татан буугдана.

Тийм концепцоор явж байгаа. Инновацийн хуулиар шинжлэх ухааны зэрэг байгууллагын тогтолцоо руу холилдож орох ёсгүй байсан юм. Түүнээс болоод бичгүүд ирээд байна. Бид асуудалд бодитой хандах ёстой. Цоо шинэ бүтцийн асуудал орж ирчихээд байна. Тийм учраас асуудлыг хойшлуулах хэрэгтэй гэсэн бол УИХ-ын гишүүн Н.Ганбямба, БСШУЯ-ныхан тогтолцоог хуучнаар нь байлгаж өгөөч гээд гишүүдийн өрөөгөөр хангалттай явсан.

Салбарын сайд энэ тогтолцоог дэмжиж байна гэж хэлсэн. Тэгээд гишүүдийн өрөөгөөр явсан хүмүүстэйгээ ч уулзсан гэсэн. Монголд анх удаа инновацийн тогтолцоо бий болох гэж байна. Хуульд асуудал байхгүй. Ажлын хэсэг сайн ярьсан гэлээ. Гишүүд ийн хэлэлцсэний эцэст Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Очирбат энэ асуудлыг нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхийг хойшлуулаад байнгын хороон дээр нухацтай ярилцья гэсэн саналыг хэлсэн тул асуудлыг энэ удаад хэлэлцэхийг хойшлууллаа.
Эх сурвалж
УИХ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны хэлтэс
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах
 

Бусад үйл явдлын мэдээ

ТОВЧХОН 2011 онд Монгол улс Хятад руу 20 гаруй сая тонн нүүрс, 576 мянган тонн зэсийн баяжмал, 5 сая тонн төмрийн хүдэр, 2.5 сая тонн түүхий нефть экспортолжээ. Монгол-Хятадын хөрөнгө ..»
ТОВЧХОН Өмнө нь Германы Канцлер Ангела Меркель Украинд очихгүй гэдгээ мэдэгдсэн юм. БРЮССЕЛЬ./ИТАР-ТАСС/. Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд Украинд болох Европын ..»
ТОВЧХОН Сонгуулийн тухай хуулийн 26.4.2-т ял шийтгүүлж байгаагүй, эсхүл ял шийтгүүлж байсан боловч Эрүүгийн хуулийн 78.2, 78.3-т заасны дагуу ялгүй болсон буюу ялгүйд тооцогдсон хүн ..»
ТОВЧХОН Тэрээр хэлэхдээ Хүний хөгжил сангаар дамжуулан нийгмийн баялгаа нийт иргэддээ хуваарилаж байна. Өчигдрөөс эхэлж Ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сая ..»
ТОВЧХОН Дулааны 2 цахилгаан станцыг түшиглэн 210 мянган тонн хагас коксжсон шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр удахгүй ашиглалтад орох гэж байна. Цэвэр агаар ..»
ТОВЧХОН Банкны салбарын тогтворгүй байдал, тэр дундаа, арилжааны зээлийн хомсдол нь дэлхийн худалдаанд сөрөг нөлөөлсөн хэвээр байна гэж танхимын мэргэжилтнүүд үзэж ..»
ТОВЧХОН Харилцаа, холбооны зохицуулах хороо, Сонгуулийн ерөнхий хорооноос хамтран баталсан журмын дагуу зөвхөн агаарын долгион ашиглан үйл ажиллагаа явуулдаг телевизүүд ..»
ТОВЧХОН Дашдорж ганцаарчилсан биш багийн тоглогч хүн юм Зам тээврийн сайд Ц.Дашдорж хэмээх Засагт ханы нутгийн хөрслөг бор залуу улс төрд бол тийм ч од биш ч сайд болсноосоо ..»
ТОВЧХОН Энэ бол Мэргэжлийн сургалтын төвийнхний Ерөнхийлөгч, Ерөнхий сайд тэнд очихдоо, “Энэ бол Мэргэжлийн сургалтын төвийнхний жишиг сургууль болжээ” хэмээн сайшааж байсан ..»
ТОВЧХОН Хил зөрчигч Х.Сергүль нь 300 ам.долларын хахууль өгөх оролдлого хийжээ. Хуурамч паспорт ашиглан хил зөрчихийг завдсан этгээд хилчдэд хахууль өгөхийг оролдсон хэрэг ..»
ТОВЧХОН Н.Энхбаярын шүүх хурал зургаадугаар сарын 4-ний өдрийг хүртэл хойшиллоо. Учир нь түүний биеийн байдал муу байгаа гэсэн дүгнэлтийг Эмч нар гаргажээ. Эх сурвалжVip76.mn
ТОВЧХОН Засгийн газраас хэрэгжүүлж буй "100 мянган айлын орон сууц хөтөлбөр"-ийн хүрээнд бага дунд орлоготой иргэдэд зориулсан жилийн зургаан хувийн хүүтэй орон сууцны ..»

Баннер

Баннер

Санал асуулга

УИХ-д ямар хүмүүс түлхүү сонгогдох нь зөв вэ?


БҮРТГҮҮЛЭХ