Олон улсын ажиглагчид Оросын сонгуульд шалгалт хийнэ
ТОВЧХОН
- Ардчилсан байгууллага, хүний эрхийн товчоо болон ТУХН-ийн 69 ажиглагч 3 дугаар сард болох еренхийлөгчийн сонгуулийн явцыг ажиглах юм.
Олон улсын ажиглагчид Оросын ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажиллагаанд мониторинг хийж эхэллээ. Сонгуулийн төв комиссын тэргүүн Владимир Чуровын мэдээлснээр бол Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан байгууллага, хүний эрхийн товчоо болон ТУХН-ийн 69 ажиглагч 3 дугаар сард болох еренхийлөгчийн сонгуулийн явцыг ажиглах юм. Нийт олон улсын 600 орчим ажиглагч сонгуульд ирнэ. Оросын ерөнхийлөгчийн сонгууль 3 дугаар сарын 4-нд болно.
Нийтлэлч
Т.Анхбаяр
Эх сурвалж
Үндэсний мэдээ
Т.Анхбаяр
Эх сурвалж
Үндэсний мэдээ


