- Ганцхан Toyota ч биш бас, Японы Ниссан Моторс ч мөн өнгөрсөн оны мөн үеийнхтэй харыгуулахад бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ нь 52 хувиар бууруулж нэлээд хямралд орж байсан.
Японы машин үйлдвэрлэгчдийн Америк дахь худалдаа сайн байна. Toyota Motors компанийн худалдаа өмнөх оны нэгдүгээр сард найм орчим хувиар өсчээ. Харин "Nissan''-ы худалдаа 10, "Honda Motors''-ын ашиг есөн хувиар өсчээ. Өнгөрсөн жил Япон, Тайландад болсон байгалийн гамшгаас болж худалдаа, үйлдвэрлэлтэд нь алдагдал гараад байсан хэдий ч өдгөө ашгаа сайжруулж чадсан байна.
Өнгөрсөн жил Toyota-гийн Тайланд, Энэтхэг зэрэг найман оронд байгаа үйлдвэрүүд хүчин чадлынхаа тал хувиар л ажиллах болсноо мэдэгдэж байсан. Мөн Хятад дахь үйлдвэрүүд нь 30-50 хувийн үйлдвэрлэл явуулна гэж мэдээлж байсан аж. Ганцхан Toyota ч биш бас, Японы Ниссан Моторс ч мөн өнгөрсөн оны мөн үеийнхтэй харыгуулахад бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ нь 52 хувиар бууруулж нэлээд хямралд орж байсан.
Тухайн үед Японы машин үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн энэ оны эцэс гэхэд л бүрэн сэргэх төлөвтэй байгаа гэж тус компанийн төлөөлөлгч Пауль Ноласко BBC зэрэг гадаадын агентлагуудад өгсөн мэдээлэлдээ дурьдсан байна.
Дэлхийн хамгийн том машин үйлдвэрлэгч гэгддэг Тоёота зөвхөн Япон болон хойд Америкт төдийгүй Азид байгаа салбар үйлдвэрүүдийнхээ бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг ч бас танаж байсан.
Монголын мэдээ


