"Эхний ээлжинд 50 хүнийг орон сууцаар хангана"
ТОВЧХОН
- Харин энэ жилийн хувьд тэднийг хүн амьдрах орчин нөхцөл, стандартад нийцсэн орон байртай болгох, орлогыг нь нэмэгдүүлэх төрөл бүрийн төсөлд хамруулах ажил эхлэхээр төлөвлөөд явж байна.
- Ингээд байшиндаа орно. Байшиндаа орсон бол боллоо гээд тэнд нь хаячихгүй.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас төсөл боловсруулж, орцны жижүүр хийдэг хүмүүсийг орон байртай болгох гэж байгаа билээ. Энэхүү төслийн ажлын явц ямар байгаа талаар тус яамны Стратегийн төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн С.Рэгзэнгээс тодрууллаа.
Харин энэ жилийн хувьд тэднийг хүн амьдрах орчин нөхцөл, стандартад нийцсэн орон байртай болгох, орлогыг нь нэмэгдүүлэх төрөл бүрийн төсөлд хамруулах ажил эхлэхээр төлөвлөөд явж байна. Ерөнхийдөө орцны жижүүрүүд нэг метр өргөнтэй, гурван метр урттай шатны хөндийд тав болон түүнээс дээш ам бүлээрээ амьдарч байгаа. Шатны хөндий гэдэг хүн амьдрах орчин биш шүү. Тэгээд шатаар хүмүүс явахаар тэнд байгаа иргэд яах вэ. Зориулалтын агааржуулалт, ус байхгүй. Энэ байдлыг өөрчлөхийн тулд НҮБ-ын "Хабитат" гэдэг байгууллагатай хамтарч, хөрөнгө мөнгө хайх ажлыг зохион байгуулсан.
Ингээд байшиндаа орно. Байшиндаа орсон бол боллоо гээд тэнд нь хаячихгүй. Тэнд ямар бизнес эрхэлж болмоор байна, орлогоо нэмэгдүүлэх ямар боломж байна вэ гэдгийг шийдэж өгөхөөр ажиллаж байгаа. Өнгөрсөн жил "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан"-гаас тодорхой хэмжээний санхүүжилт аваад төсөлд хамрагдаж байгаа айлуудынхаа өрхийн үйлдвэрлэл, бизнесийг дэмжих чиглэлээр сургалт зохион байгуулж, бизнес эрхлэх ур чадварыг нь нэмэгдүүлэх, мэргэжил олгох үйл ажиллагааг зарим байгууллагатай хамтарч зохион байгуулаад эхэлсэн.
-Орцонд амьдардаг иргэдийг орон сууцжуулах төсөл хэрэгжүүлж байгаа гэсэн. Яг ямар төсөл хэрэгжүүлж байна вэ. Явц ямар байна?
-Өнгөрсөн оноос эхлээд манай яамнаас "Шилжих хөдөлгөөн ба орцон дахь гэр бүлүүд" гэсэн төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Энэ төсөлд нийслэлийн төвийн зургаан дүүргээс тус бүр 15 буюу нийт 90 орцны жижүүр болон тэдний гэр бүлийг хамруулж ажиллаж байгаа юм. Өнгөрсөн жилийн хувьд орцны жижүүрүүд болон тэдний гэр бүлийг ямар нэг хорт зуршлаас нь салгах, үр хүүхдүүдийг нь цэцэрлэг, сургуульд хамруулж өгөх зэрэг үйл ажиллагааг авч хэрэгжүүлсэн.Харин энэ жилийн хувьд тэднийг хүн амьдрах орчин нөхцөл, стандартад нийцсэн орон байртай болгох, орлогыг нь нэмэгдүүлэх төрөл бүрийн төсөлд хамруулах ажил эхлэхээр төлөвлөөд явж байна. Ерөнхийдөө орцны жижүүрүүд нэг метр өргөнтэй, гурван метр урттай шатны хөндийд тав болон түүнээс дээш ам бүлээрээ амьдарч байгаа. Шатны хөндий гэдэг хүн амьдрах орчин биш шүү. Тэгээд шатаар хүмүүс явахаар тэнд байгаа иргэд яах вэ. Зориулалтын агааржуулалт, ус байхгүй. Энэ байдлыг өөрчлөхийн тулд НҮБ-ын "Хабитат" гэдэг байгууллагатай хамтарч, хөрөнгө мөнгө хайх ажлыг зохион байгуулсан.
-Тэгээд үр дүнд хүрсэн үү?
-Германы нэг химийн компаниас тодорхой хэмжээний санхүүжилт авсан. Түүгээрээ Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо буюу "Рашаант" өртөөний хавьд газар аваад тэнд хүн амьдрах бяцхан хотхон байгуулахаар ажиллаж байна. Хотхон байгуулахдаа эхний ээлжинд 50 өрхийг хамруулна. Тэгээд айл, гэр бүл амьдрах тавтай тухтай орчныг бүрдүүлнэ. Наад зах нь хүүхдийн тоглоомын талбай, амрах орчин нөхцөл нь ямар байх ёстой юм. Тэнд баригдах сууцнуудын зохион байгуулалт, гэрэлтүүлэг, 00, худаг ус ямар байх ёстой юм гэдгийг олж, санхүүжилтийнхээ хүрээнд шийдэж байгаа. Харин байшин барих ажлыг хүмүүнлэгийн "Монгол Хабитат" гэдэг байгууллагаар бариулна. Энэ байгууллага 42 ам.метр орчим талбайтай байшингуудыг барихаар төлөвлөж байгаа. Байшингийн өртөг долоон сая төгрөг болж байгаа. 42 ам.метр байшинг долоон сая төгрөгөөр барина гэдэг хамгийн хямд өртөг шүү дээ.-Байшинг бариад үнэгүй өгөх юм уу?
-Үгүй, үнэгүй барьж өгөхгүй. Тэр хүмүүс өөрсдөө байшингийнхаа мөнгийг бүрдүүлж, худалдаж авах ёстой. Тэгэхийн тулд эх орны хишиг гэж хувьцаа хэлбэрээр өгч байгаа сая төгрөгөөр байшин барих энэ ажилд зарцуулах уу гэж орцны жижүүрүүдээс асуусан. Бүгд зөвшөөрсөн байгаа. Долоон сая төгрөгийн 40 хувийг эхний ээлжинд урьдчилгаа болгож өгөх ёстой. Тэгэхээр гурван сая төгрөг гэсэн үг. Гурван ам бүлтэй айл байлаа гэж бодоход өнөө сая төгрөгөөрөө урьдчилгаагаа өгчихөж байгаа юм.
Ингээд байшиндаа орно. Байшиндаа орсон бол боллоо гээд тэнд нь хаячихгүй. Тэнд ямар бизнес эрхэлж болмоор байна, орлогоо нэмэгдүүлэх ямар боломж байна вэ гэдгийг шийдэж өгөхөөр ажиллаж байгаа. Өнгөрсөн жил "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан"-гаас тодорхой хэмжээний санхүүжилт аваад төсөлд хамрагдаж байгаа айлуудынхаа өрхийн үйлдвэрлэл, бизнесийг дэмжих чиглэлээр сургалт зохион байгуулж, бизнес эрхлэх ур чадварыг нь нэмэгдүүлэх, мэргэжил олгох үйл ажиллагааг зарим байгууллагатай хамтарч зохион байгуулаад эхэлсэн.
-Урьдчилгаагаа өгчихсөн айлууд үлдэгдэл мөнгөө яаж төлөх юм бэ?
-60 сарын гэрээ хийгээд хүүгүйгээр төлөх юм. Тэр хүмүүс өөрсдөө бизнес хийгээд эхлэхээр энэ мөнгийг төлөх чадвартай болно гэсэн тооцоо, судалгаа хийгээд ажиллаж байна. Ямар ч байсан бид эхний ээлжинд загвар болгож 50 өрхийг энэ төсөлд хамруулж байгаа юм. Хэрвээ төсөл амжилттай болж байвал өргөжүүлэх, үргэлжлүүлэх чиглэлээр ажиллана гэсэн төлөвлөгөөтэй байгаа.-Төсөлд хамрагдах хүсэлтэй хүмүүс олон байгаа юм билээ. Эхний ээлжинд хамрагдаж байгаа 50 өрхийг ямар шалгуураар сонгосон юм бэ?
-Гол нь энэ хүмүүсийн өөрсдийнх нь төсөлд хамрагдах гэсэн хүсэл сонирхол л байгаа юм. Сая төгрөгөө цуглуулаад байрныхаа урьдчилгааг эхний ээлжинд өгнө. Хоёрдугаарт, "Рашаант" өртөө гэдэг чинь хотын төвөөс 30 гаруй км зайтай. Тэнд амьдраад, өрхийн үйлдвэрлэл эрхлэх хүсэл сонирхол байна уу гэдгийг нь харгалзаж байгаа. Хотын төвдөө амьдарна гэж байгаа хүмүүсийг тэнд хүчээр аваачихгүй. Энэ дагуу л сонгож байгаа.-Байшингуудыг хэзээнээс барьж эхлэх вэ?
-Энэ жижиг байшинг барихад амархан байдаг юм билээ. Хоёр долоо хоногийн дотор барьдаг гэсэн. "Монгол хабитат" гэдэг компани урьд нь олон байшин барьсан туршлагатай. Тэгээд тэнд амьдрах иргэдтэй хамтраад байшин барих юм. Хүн өөрийнхөө барьсан байшинд орохоор яаж хандах вэ гэдэг нь өөр шүү дээ. Тэр утгаараа өөрсдөөр нь бариулах талаас нь төлөвлөөд ажиллаж байна. Одоо 50 өрхөө сонгох, тэр айлуудтайгаа ажиллах, зан үйлийг нь өөрчлөх тал дээр ажиллаж байна. Энэ хүмүүс чинь хамтраад, бөөнөөрөө бүлэг болж амьдарна гэсэн үг. Энэ зан үйлд сургах сургалтыг зохион байгуулаад явж байна. Тэгээд хавраас газар гэсэхээр байшингуудаа барина. Түүнээс өмнө сая төгрөг өгөх ажил хувьцаа хэлбэрээр үү, бэлнээр үү гэдэг шийдэгдэнэ.Нийтлэлч
Н.Пунцагболд
Эх сурвалж
Монголын мэдээ
Н.Пунцагболд
Эх сурвалж
Монголын мэдээ


