
Ээлжит бус чуулганаар цалин тэтгэврийн нэмэгдлийг хоёрдугаар сарын 1-нээс тооцох болсонтой холбоотой Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр болжээ. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчйин өргөн мэдүүлсэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай, Шүүхийн тухай хуулийн төсөл, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлгийг хийх аж.
УИХ-ын ээлжит бус чуулган гуравдугаар сарын 5-ны 11:00 цагт эхэлнэ.


