5 сарын 25
ҮЙЛ ЯВДЛЫН МЭДЭЭ
хамгийн дэлгэрэнгүй материалууд


Баннер

Эдийн засгийн өсөлтийг татварын бодлогоор дэмжье

ТОВЧХОН
  • Хэлэлцүүлгийн дүнд татварын бодлогоор эдийн засгийг дэмжихэд эрхзүйн цогц шинэчлэл хэрэгтэй байгаа талаар холбогдох төрийн байгууллагууд болон эрдэмтэн судлаачид санал нэгдсэн.
Монгол Улсад шинэ бөгөөд хүчирхэг эдийн засаг цогцлоох бүрэн боломжтойг Financial Times онцлон тэмдэглэж байна. Түүнчлэн уул уурхайн томоохон ордуудын ашиглалт энэ оноос эхэлж байгаа нь манай эдийн засгийг дэлхийн анхаарлын төвд эрхгүй аваачаад байгаа юм. Тэгвэл дотооддоо нэгэнт өсөөд эхэлсэн эдийн засгаа хэрхэн дэмжих вэ гэдэг асуудлаар ярих цаг нэгэнт болжээ. Эдийн засгийн өсөлтөөс гадна тогтвортой хөгжлийг буй болгохын тулд татварын зохистой зөв бодлого хэрэгтэй.

Харин ямар бодлого, зарчим үгүйлэгдэж буй талаар мэргэжлийн түвшинд хянан хэлэлцэж, шийдвэр гаргах түвшинд санал оруулах шаардлага байгаа юм. Энэ үүднээс Татварын ерөнхий газар, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо хамтран "Эдийн засгийн өсөлтийг татварын бодлогоор дэмжих нь" сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны хурлын танхимд зохион байгууллаа.Хэлэлцүүлгийн үндсэн илтгэгчээр Татварын ерөнхий газрын дарга Б.Баттөмөр, ҮХШХ-ны дэд дарга Л.Зориг нар ажилласан. ТЕГ-ын дарга Б.Баттөмөр “Эдийн засгийн өсөлтийг татварын бодлогоор дэмжих нь” сэдвээр, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дэд дарга Л.Зориг “Эдийн засаг, нийгмийн хөгжлийн төлөв, цаашдын хандлага” сэдвээр тус тус илтгэж, хэлэлцүүллээ.

Хэлэлцүүлгийн явцад улс орны хэмжээнд эдийн засгийн бүтцийг сайжруулах, үр ашгийг дээшлүүлэх, улмаар эдийн засгийн өндөр өсөлтийг хангахад чиглэсэн бодлого, үйл ажиллагааны талаар олон шинэ санал, санаачилгыг хөндөж ярилаа. Бас татварын бодлого, зохицуулалтыг эрхзүйн хүрээнд өөрчлөх шийдлийг хайхад хэлэлцүүлгийн үндсэн зорилго оршиж байсан юм. Эдийн зсгийн өсөлтөд нөлөөлөгч гол хүчин зүйлүүдийг тодорхойлж, тэдгээрийг татварын бодлогоор дэмжих тогтолцоог бүрдүүлэх талаар санал дэвшүүлэн ярилцсан.Хэлэлцүүлэгт Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөх Б.Лхагважав, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Ц.Ням-Осор болон МУИС ийн эрдэмтэн багш нар, мэргэжлийн холбоод, бусад албаны хүмүүс нийт 70 гаруй төлөөлөл оролцож, эх орны эдийн засгийн хөгжлийг татварын бодлоготой хэрхэн уялдуулах боломж байна, бичил, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг татварын бодлогоор яаж дэмжих талаар харилцан байр сууриа солилцсон юм.

Татварын бодлого зөв байснаар эдийн засагт ямар сайн нөлөө үзүүлдэг, алдаатай буруу явснаас болж хэрхэн хохирдог талаар Ерөнхий сайдын зөвлөх Б.Лхагважав баримт дурьдав. Тухайлбал, Гэнэтийн ашгийн татвар буюу 68 хувийн татварын бодлого барьснаар Монгол Улс алтнаас авах татварын мөнгөнийхөө дийлэнх хувийг далд эдийн засаг руу алдсан гашуун туршлага бий. Түүнчлэн дөрвөн 10-ын бодлого хэмээх алдарт адилсгалын зохицуулалтыг өнөөдрийн нөхцөл байдалд өөрчлөхгүй бол өндөр орлоготой компаниуд, дөнгөж хөл дээрээ тэнцэж буй аж ахуйн нэгжүүд адилхан хэмжээнд татвар төлөөд явах нь эдийн засгийн асар их алдагдлыг буй болгож байна хэмээн ярилаа.

МУИС-ын багш, доктор Ч.Энхбаяр үндсэн илтгэгч, ТЕГ-ын даргын илтгэлд туссан санаатай санал нэгдэж буйгаа илэрхийллээ. Мөн татварын албаны даргын илтгэлд татвараа нэмэх тухай биш, татварыг аль болох боломжийн бага байлгаж сууриа өргөтгөх замаар далд эдийн засагтай тэмцэх боломж бийг онцолсонд талархаж байгаагаа хэлээд, хамгийн гол нь өнөөдрийн энэ чухал хэлэлцүүлгийг яригдсан татварын эрхзүйн орчинд өөрчлөлт, шинэчлэлт хэрэгтэй байгаа талаарх санал санаачилгыг бодлого боловсруулагчид ач холбогдол өгч ашиглаасай, ажил хэрэг болоосой гэж хүсч буйгаа ярилаа.Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд татварын асуудлаар хоёр ч удаа томоохон бодлогын илтгэл тавиад байгаа.

Ерөнхий сайдын мэдэгдэж буйгаар эдийн засгаа дэмжих, ялангуяа жижиг дунд үйлдвэрүүд, бага орлоготой иргэдээсээ татвар бага авах бодлого баримтлах нь чухал. Тэгвэл Засгийн газрын байр суурь болоод, татвар төлөгчдийн маш цөөхөн хувь нь эдэлж, тайлан тооцоогоо цэгцэлж авсан Татварын “өршөөлийн” хуулийг дахин гаргах шаардлага байгааг Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөх Б.Лхагважав хэлэлцүүлгийн үеэр байр сууриа илэрхийлэхдээ онцлон хэллээ.Жижиг, дунд үйлдвэрийн тухайд эдийн засгийн хөдөлгөгч гол хүч болдог. Ажлын байрыг нэмэгдүүлдэг сайн талтай. Гэвч өнөөгийн нөхцөлд банкны зээлийн хүү өндөр, зээлээр бизнес эхлээд эргээд ашиг олоход маш хүндрэлтэй байдгийг дурьдаад цаашид татварын бодлогоор бизнесийн салбараа дэмжихээс гадна санхүүгийн зөв алхамтай цогцоор нь авч үзэх хэрэгтэй гэсэн байр суурьтай байна.

Тэрбээр Солонгос улс жижиг дунд үйлдвэрээ хэрхэн өндийлгөсөн бэлэн туршлага байгаа учраас манай улс ч бас амьдралд нотлогдсон энэ жимээр татварын болон санхүүгийн зөв алхам хийвэл эдийн засгийн хөгжлийг дэмжих, тогтворжуулах бүрэн боломж байгааг хэллээ.Хэлэлцүүлгийн дүнд татварын бодлогоор эдийн засгийг дэмжихэд эрхзүйн цогц шинэчлэл хэрэгтэй байгаа талаар холбогдох төрийн байгууллагууд болон эрдэмтэн судлаачид санал нэгдсэн.

Харин бодлого боловсруулахдаа эдийн засгийн энэ мэт чухал хэлэлцүүлгийн санал, санаачилгуудыг ажил хэрэг болгох түвшинд илүү нухацтай авч үзэж, ашиглаж байвал чухал юм гэх санааг олон оролцогч онцолж байсан. Татварын бодлогоор эдийн засгийн өсөлтийг дэмжих тухай эл хэлэлцүүлгийн илтгэл, санал дүгнэлтүүдийг нэгтгэн Сангийн яаманд, бодлого боловсруулагчдад хүргэх бөгөөд Үндэсний Татварын алба, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо албан сайтдаа байрлуулж, олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээн дэлгэрүүлнэ.
Эх сурвалж
Татварын ерөнхий газар
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах
 

Бусад үйл явдлын мэдээ

ТОВЧХОН 2011 онд Монгол улс Хятад руу 20 гаруй сая тонн нүүрс, 576 мянган тонн зэсийн баяжмал, 5 сая тонн төмрийн хүдэр, 2.5 сая тонн түүхий нефть экспортолжээ. Монгол-Хятадын хөрөнгө ..»
ТОВЧХОН Өмнө нь Германы Канцлер Ангела Меркель Украинд очихгүй гэдгээ мэдэгдсэн юм. БРЮССЕЛЬ./ИТАР-ТАСС/. Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд Украинд болох Европын ..»
ТОВЧХОН Сонгуулийн тухай хуулийн 26.4.2-т ял шийтгүүлж байгаагүй, эсхүл ял шийтгүүлж байсан боловч Эрүүгийн хуулийн 78.2, 78.3-т заасны дагуу ялгүй болсон буюу ялгүйд тооцогдсон хүн ..»
ТОВЧХОН Тэрээр хэлэхдээ Хүний хөгжил сангаар дамжуулан нийгмийн баялгаа нийт иргэддээ хуваарилаж байна. Өчигдрөөс эхэлж Ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сая ..»
ТОВЧХОН Дулааны 2 цахилгаан станцыг түшиглэн 210 мянган тонн хагас коксжсон шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр удахгүй ашиглалтад орох гэж байна. Цэвэр агаар ..»
ТОВЧХОН Банкны салбарын тогтворгүй байдал, тэр дундаа, арилжааны зээлийн хомсдол нь дэлхийн худалдаанд сөрөг нөлөөлсөн хэвээр байна гэж танхимын мэргэжилтнүүд үзэж ..»
ТОВЧХОН Харилцаа, холбооны зохицуулах хороо, Сонгуулийн ерөнхий хорооноос хамтран баталсан журмын дагуу зөвхөн агаарын долгион ашиглан үйл ажиллагаа явуулдаг телевизүүд ..»
ТОВЧХОН Дашдорж ганцаарчилсан биш багийн тоглогч хүн юм Зам тээврийн сайд Ц.Дашдорж хэмээх Засагт ханы нутгийн хөрслөг бор залуу улс төрд бол тийм ч од биш ч сайд болсноосоо ..»
ТОВЧХОН Энэ бол Мэргэжлийн сургалтын төвийнхний Ерөнхийлөгч, Ерөнхий сайд тэнд очихдоо, “Энэ бол Мэргэжлийн сургалтын төвийнхний жишиг сургууль болжээ” хэмээн сайшааж байсан ..»
ТОВЧХОН Хил зөрчигч Х.Сергүль нь 300 ам.долларын хахууль өгөх оролдлого хийжээ. Хуурамч паспорт ашиглан хил зөрчихийг завдсан этгээд хилчдэд хахууль өгөхийг оролдсон хэрэг ..»
ТОВЧХОН Н.Энхбаярын шүүх хурал зургаадугаар сарын 4-ний өдрийг хүртэл хойшиллоо. Учир нь түүний биеийн байдал муу байгаа гэсэн дүгнэлтийг Эмч нар гаргажээ. Эх сурвалжVip76.mn
ТОВЧХОН Засгийн газраас хэрэгжүүлж буй "100 мянган айлын орон сууц хөтөлбөр"-ийн хүрээнд бага дунд орлоготой иргэдэд зориулсан жилийн зургаан хувийн хүүтэй орон сууцны ..»

Баннер

Баннер

Санал асуулга

УИХ-д ямар хүмүүс түлхүү сонгогдох нь зөв вэ?


БҮРТГҮҮЛЭХ