- "Петровис" компани Аи-80 1450, Аи-92 1750, Аи-95 1800, дизель түлшийг 1900 төгрөгөөр борлуулж эхэлжээ.
Шатахууны үнийг энэ сарын 8 гэхэд бууруулна гэж байсан. Гэвч ямар ч компани үнэдээ өөрчлөлт оруулаагүй байсан юм. Харин ам.долларын ханш буурсантай холбогдуулан "Шунхлай" компани шатахууныхаа үнийг литр тутамд нь 50 төгрөгөөр хямдруулснаа зарлалаа. Тодруулбал, А-80 түлшийг 1480 төгрөгөөр борлуулж байсан бол одоо 1430 төгрөгөөр борлуулж эхэлжээ. Харин Аи-92-ыг 1780 төгрөгөөс 1730 төгрөг болгосон байна. Дизель түлшийг 1830 төгрөгөөр борлуулж байсан бол унийг нь бууруулж, 1780 төгрөг борлуулж байгаа юм байна. Петровис, Ник компанийн удирдлагууд өчигдрөөс эхлэн нефтийн бутээгдэхүүний унийг Улаанбаатар хотод литр тутамд нь 50 төгрөг, хөдөө орон нутагт 80 төгрөгөөр буулгаж байгаагаа бас мэдэгдлээ. Энэ нь тухайн компаниудын сар шинийн баярт зориулсан урамшуулал гэнэ. "Петровис" компани Аи-80 1450, Аи-92 1750, Аи-95 1800, дизель түлшийг 1900 төгрөгөөр борлуулж эхэлжээ. Тус компани энэ үнээрээ хоёрдугаар сарыг дуустал иргэдэд үйлчлэх ажээ. Харин гуравдугаар сард шатахууны үнийг энэ хэвээр нь байлгах эсэхээ шийдэх гэнэ.
Үндэсний мэдээ


