5 сарын 25
ҮЙЛ ЯВДЛЫН МЭДЭЭ
хамгийн дэлгэрэнгүй материалууд


Баннер

Япончууд анх удаа далайн ёроолоос хий олборлож эхэллээ

ТОВЧХОН
  • Метаногидратын нөөц зөвхөн Нагоя хотоос өмнө зүгт байдаг ажээ. Тус бүс нутагт 1 триллион /их наяд/ шоо метрийн нөөц бий.

Япон улс  дэлхийд анх удаа далайн ёроолоос байгалийн хийн нэгэн төрөл болох метаногидрат олборлох туршилт явуулж эхэлжээ. Энэ хийг ашигласнаар тус улсын эрчим хүчний асуудлыг шийдэж чадна гэж шинжээчид үзэж байна. «Тикю» /»Дэлхий»/ хэмээх судалгааны тусгай хөлөг онгоц Хоншю арлын Номхон далайн эрэг хавийн төв хэсэгт оршдог Нагоя хотын ойролцоох Ацуми хойгоос өмнө зүгт 70 км зайтай газарт өрөмдлөг хийж эхэлжээ. Уг хөлөг онгоц 260 гаруй метрийн далайн гүнд дөрвөн цооног өрөмдөнө. Нэг цооног нь метаногидрат олборлож болох эсэхийг тодорхойлох зориулалттай бол үлдсэн гуравт нь хэмжилт хийх ажээ. Далайн тэнгисийн өрөмдлөг хийх бүсийн гүн нь 1000 орчим метр юм.

Туршилтын олборлолтыг нэгдүгээр сараас ирэх оны гуравдугаар сар хүртэлх хугацаанд явуулах бөгөөд амжилттай болсон тохиолдолд ордыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах ажлыг Нагоя хотод 2018 оноос эхлүүлэх ажээ. Метаногидрат буюу гидрит метан нь гадаад хэлбэрээрээ цас эсвэл хайлж байгаа мөстэй төстэй метан, ус хоёрын нэгдэл юм. Уг хий нь мөнх цэвдэгтэй бүсэд элбэг байдаг. Харин далайн гүн дэхь их хэмжээний нөөцийг олборлох боломжгүй гэж саяхныг хүртэл үздэг байв. Гэхдээ далайн гүнд олборлолт хийх шинэ, үр ашигтай технологийг Японы мэргэжилтнүүд гарган авснаа мэдэгджээ.

Метаногидратын нөөц зөвхөн Нагоя хотоос өмнө зүгт байдаг ажээ. Тус бүс нутагт 1 триллион /их наяд/ шоо метрийн нөөц бий. Энэ нь Японы байгалийн хийн хэрэглээг 10 жилийн хугацаанд хангахад элбэг хүрэлцэх нөөц юм. Шинжээчдийн тооцоолж байгаагаар, дээрх бүс нутгийн ойролцоох далайн гүнд 100 орчим жилийн хугацаанд хангалттай хүрэлцэх хэмжээний метаногидратын нөөц байгаа ажээ. Гэхдээ олборлолт, боловсруулалт тээврийн зардлыг тооцвол энэ түлшний үнэ байгалийн ердийн хийний зах зээлийн үнээс харьцангуй өндөр байх юм. Одоогийн байдлаар, Японы эрчим хүчний нөөц барагдаад байгаа бөгөөд гадаад орнуудаас импортлон авч байгаа. Тус улс байгалийн шатдаг хийн томоохон худалдан авагч юм.

Нийтлэлч
Д.Жаргал
Эх сурвалж
Монцамэ
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах
 

Бусад үйл явдлын мэдээ

ТОВЧХОН 2011 онд Монгол улс Хятад руу 20 гаруй сая тонн нүүрс, 576 мянган тонн зэсийн баяжмал, 5 сая тонн төмрийн хүдэр, 2.5 сая тонн түүхий нефть экспортолжээ. Монгол-Хятадын хөрөнгө ..»
ТОВЧХОН Өмнө нь Германы Канцлер Ангела Меркель Украинд очихгүй гэдгээ мэдэгдсэн юм. БРЮССЕЛЬ./ИТАР-ТАСС/. Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд Украинд болох Европын ..»
ТОВЧХОН Сонгуулийн тухай хуулийн 26.4.2-т ял шийтгүүлж байгаагүй, эсхүл ял шийтгүүлж байсан боловч Эрүүгийн хуулийн 78.2, 78.3-т заасны дагуу ялгүй болсон буюу ялгүйд тооцогдсон хүн ..»
ТОВЧХОН Тэрээр хэлэхдээ Хүний хөгжил сангаар дамжуулан нийгмийн баялгаа нийт иргэддээ хуваарилаж байна. Өчигдрөөс эхэлж Ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сая ..»
ТОВЧХОН Дулааны 2 цахилгаан станцыг түшиглэн 210 мянган тонн хагас коксжсон шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр удахгүй ашиглалтад орох гэж байна. Цэвэр агаар ..»
ТОВЧХОН Банкны салбарын тогтворгүй байдал, тэр дундаа, арилжааны зээлийн хомсдол нь дэлхийн худалдаанд сөрөг нөлөөлсөн хэвээр байна гэж танхимын мэргэжилтнүүд үзэж ..»
ТОВЧХОН Харилцаа, холбооны зохицуулах хороо, Сонгуулийн ерөнхий хорооноос хамтран баталсан журмын дагуу зөвхөн агаарын долгион ашиглан үйл ажиллагаа явуулдаг телевизүүд ..»
ТОВЧХОН Дашдорж ганцаарчилсан биш багийн тоглогч хүн юм Зам тээврийн сайд Ц.Дашдорж хэмээх Засагт ханы нутгийн хөрслөг бор залуу улс төрд бол тийм ч од биш ч сайд болсноосоо ..»
ТОВЧХОН Энэ бол Мэргэжлийн сургалтын төвийнхний Ерөнхийлөгч, Ерөнхий сайд тэнд очихдоо, “Энэ бол Мэргэжлийн сургалтын төвийнхний жишиг сургууль болжээ” хэмээн сайшааж байсан ..»
ТОВЧХОН Хил зөрчигч Х.Сергүль нь 300 ам.долларын хахууль өгөх оролдлого хийжээ. Хуурамч паспорт ашиглан хил зөрчихийг завдсан этгээд хилчдэд хахууль өгөхийг оролдсон хэрэг ..»
ТОВЧХОН Н.Энхбаярын шүүх хурал зургаадугаар сарын 4-ний өдрийг хүртэл хойшиллоо. Учир нь түүний биеийн байдал муу байгаа гэсэн дүгнэлтийг Эмч нар гаргажээ. Эх сурвалжVip76.mn
ТОВЧХОН Засгийн газраас хэрэгжүүлж буй "100 мянган айлын орон сууц хөтөлбөр"-ийн хүрээнд бага дунд орлоготой иргэдэд зориулсан жилийн зургаан хувийн хүүтэй орон сууцны ..»

Баннер

Баннер

Санал асуулга

УИХ-д ямар хүмүүс түлхүү сонгогдох нь зөв вэ?


БҮРТГҮҮЛЭХ