Хятад улс европт тусална
ТОВЧХОН
- Сүүлийн үед Хятад улс тивийнхээ хямралыг шийдэхийг ЕХ болон Европын зарим улсын удирдлагад нэг бус удаа уриалсан билээ. Хятадын экспортын үлэмж хэсэг нь Европын зах зээлд ногддог учир БНХАУ-ын хувьд энэ нь маш чухал юм.
БЭЭЖИН. /Франс Пресс/. Хятадын Ерөнхий сайд Вэнь Зябао еврогийн бүсийн өрийн хямралыг шийдэхэд өөрийн орны оролцоог нэмэгдүүлэхээ амлажээ. Энэ тухай тэрбээр Бээжинд Европын Холбооны /ЕХ/ удирдагчидтай хэлэлцээ хийхдээ мэдэгджээ. БНХАУ-ын худалдааны томоохон түнш болох Европын Холбоо тогтвортой, хөгжин цэцэглэсэн хэвээр байхыг Хятад улс хүсч байна гэж Вэнь Зябао хэлсэн байна.
Хятад улс хэрхэн туслах талаар хэлэлцээнд оролцогчид тодруулаагүй аж. Гурван триллион доллар давсан гадаад валютын нөөцөө БНХАУ Европын тогтворжуулах сангийн зузаатгахад ашиглах болов уу гэсэн таамаг байна.
Сүүлийн үед Хятад улс тивийнхээ хямралыг шийдэхийг ЕХ болон Европын зарим улсын удирдлагад нэг бус удаа уриалсан билээ. Хятадын экспортын үлэмж хэсэг нь Европын зах зээлд ногддог учир БНХАУ-ын хувьд энэ нь маш чухал юм.
Харин ЕХ-ны удирдлага Хятадыг зах зээлийн эдийн засагтай улс болохыг аль болох богино хугацаанд хүлээн зөвшөөрөхөө амлажээ. Хятадыг ингэж хүлээн зөвшөөрвөл тус улс Европт худалдаа эрхлэх, хөрөнгө оруулах боломж өргөжих юм. Одоо ЕХ-ны орнууд Хятадтай тодорхой хязгаартайгаар худалдаа хийдэг аж. Еврогийн бүсийн өрийн хямрал 2010 онд эхэлсэн бөгөөд Өмнөд Европын нэлээд хэдэн улс, тэрчлэн Ирландыг хамраад байна.
Эдгээр улс ДНБ-тэй нь харьцуулахад их хэмжээний өр болон төсвийн алдагдалд орсон юм. ЕХ хямралыг зохицуулахад хэдэн зуун тэрбум евро зарцуулсан боловч хямралыг гэтлэн давж хараахан чадаагүй байна.

Нийтлэлч
З.Амгалан
Эх сурвалж
Монцамэ
З.Амгалан
Эх сурвалж
Монцамэ