ТОВЧХОН
- Эрдэмтдийн устгах “эхний бай нь” Швейцарь улсын 2009 оны аравдугаар сард хөөргөсөн “Swisscube” гэдэг жижиг хиймэл дагуул болон тус улсын 2010 оны долдугаар сард хөөргөсөн “TIsat” байх юм.
Швейцарын эрдэмтэд дэлхийн тойрог зам дахь сансрын хогийг цэвэрлэхээр “CleanSpace One” хэмээх хөтөлбөр хэрэгжүүлж эхэлснээ зарлажээ. “Сансрын хог хаягдлын хэмжээг бууруулахын тулд шийдвэртэй алхам хийх цаг болсон” гэж Европын сансрын агентлагийн сансрын нисгэгч, EPFL лабораторийн профессор Клод Николье мэдэгдсэн байна.
Чухам энэ зорилгоор дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ. Уг хөтөлбөрт аюултай объектуудыг ажиглах болон устгах чадвартай “цэвэрлэгч хиймэл дагуул” буюу жижиг оврын аппаратууд бүтээх талаар тусгасан байна.
Америкийн НАСА агентлагийн мэргэжилтнүүд дэлхийн тойрог замд секундэд хэдэн км-ын хурдтай хөдөлж байгаа 10 гаруй см-ийн хэмжээтэй 160 мянган сансрын хог хаягдлыг ажиглаж байдаг ажээ. Дэлхийн тойрог замд маш өчүүхэн хэмжээтэй хэдэн зуун мянган хог хаягдал байдаг байна. Тэдгээр нь Олон улсын сансрын станцтай мөргөлдсөн тохиолдолд ноцтой гэмтэл учруулж, тэр ч бүү хэл станцыг замаас нь гаргах аюултай.
Эрдэмтдийн устгах “эхний бай нь” Швейцарь улсын 2009 оны аравдугаар сард хөөргөсөн “Swisscube” гэдэг жижиг хиймэл дагуул болон тус улсын 2010 оны долдугаар сард хөөргөсөн “TIsat” байх юм.
EPFL лабораторид бүтээсэн “CleanSpace One” /30х10х10-ын хэмжээтэй/ аппаратыг сансарт хөөргөж, тойрог замын 630-аас 750 км-ын өндөрт цагт 28 мянган км-ын хурдтай хөдөлж байгаа “Swisscub” хиймэл дагуултай зэрэгцэж очно. Уг цэвэрлэгч хиймэл дагуул тусгай төхөөрөмжийн дагуу хог хаягдлыг барьж авсныхаа дараа хоёр аппарат хоёулаа шатах ёстой агаар мандлын давхаргад орох ажээ.
“ClearSpace Onе” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 10 сая орчим франк шаардлагатай байна. Санхүүжилт болон хэрэгжилтийн хугацаанаас хамаарч эхний хиймэл дагуулыг гурваас таван жилийн дараа хөөргөж эхэлнэ.
Швейцарьчууд цаашдаа тойрог замыг хог хаягдлаас цэвэрлэдэг системээ худалдах бодолтой байгаа ажээ.

Нийтлэлч
Д.Жаргал
Эх сурвалж
Монцамэ
Д.Жаргал
Эх сурвалж
Монцамэ