ТОВЧХОН
- . Энэ хориг арга хэмжээний хүрээнд ЕХ-ны бүх гишүүн орон ирэх долдугаар сарын 1-нээс Иранаас нефть худалдан авахаа зогсооно.
ТЕГЕРАН. /РИА Новости/. Европын Холбоо /ЕХ/ хориг арга хэмжээ авсны хариуд тус тивийн зургаан улсад нефть нийлүүлэхээ Иран улс зогсоолоо гэж тус улсын Пресс ТВ суваг мэдээлжээ. Ямар улсуудад нефть нийлүүлэхээ больсон тухай мэдээлээгүй байна.
ЕХ-ны гишүүн 27 улсын удирдагчид болон ГХЯ-ны сайд нар нэгдүгээр сарын 23-нд Брюссельд уулзахдаа Ираны нефтийг авахгүй байхаар тохиролцсон билээ. Энэ хориг арга хэмжээний хүрээнд ЕХ-ны бүх гишүүн орон ирэх долдугаар сарын 1-нээс Иранаас нефть худалдан авахаа зогсооно.
Урьд нь Ираны ISNA агентлагийн мэдээлснээр, тус улсын ГХЯ хориг арга хэмжээ авсан асуудлыг хэлэлцэхээр Франц, Испани, Италийн Элчин сайд нартай уулзжээ.

Нийтлэлч
З.Амгалан
Эх сурвалж
Монцамэ
З.Амгалан
Эх сурвалж
Монцамэ