ТОВЧХОН
- Дээрх гадаадын шууд хөрөнгө оруулалтын 54% нь зээлийн эх үүсвэр, 37% нь дүрмийн санд нийлүүлсэн хөрөнгө, үлдсэн 9% нь орлогын дахин хөрөнгө оруулалтын санхүүжилтүүд байна.
Төлбөрийн тэнцлийн 2011 оны урьдчилсан гүйцэтгэл шинэчлэгдлээ
Төлбөрийн тэнцлийн урьдчилсан гүйцэтгэлийг 2011 оны 4 дүгээр улирлын аж ахуйн нэгжийн болон бусад мэдээлэлд үндэслэн шинэчлэв. 2012 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн дотор жилийн эцсийн гүйцэтгэлийг гаргана.
Голлох үзүүлэлт: Төлбөрийн тэнцлийн урсгал данс 2,568.3 сая ам.долларын алдагдалтай гарч, өнгөрсөн оны мөн үеэс 2.9 дахин буюу 1,681.6 сая ам.доллараар нэмэгджээ. Үүнд, i) үйлчилгээний худалдааны алдагдал 3.9 дахин өсч 1,158.3 сая ам.долларт, ii) барааны гадаад худалдааны дансны алдагдал 5.1 дахин өсч 925.1 сая ам.долларт хүрсэн нь голлон нөлөөлөв. Хөрөнгө, санхүүгийн дансны тэнцэл 2,300.0 сая ам.долларын ашигтай гарч, өнгөрсөн оны мөн үеэс 1.3 дахин буюу 555.9 сая ам.доллараар өсчээ. Энэ нь гадаадын шууд хөрөнгө оруулалт цэвэр дүнгээр 2.3 дахин буюу 2,103.3 сая ам.доллараар нэмэгдсэнтэй холбоотой байна.
Дээрх гадаадын шууд хөрөнгө оруулалтын 54% нь зээлийн эх үүсвэр, 37% нь дүрмийн санд нийлүүлсэн хөрөнгө, үлдсэн 9% нь орлогын дахин хөрөнгө оруулалтын санхүүжилтүүд байна. Урсгал дансны алдагдал нь санхүүгийн хөрөнгийн дотогшлох урсгалаар нөхөгдөж, гадаад валютын цэвэр албан нөөц 2011 оны 12 дугаар сарын эцэст 2,273.9 сая ам.долларт хүрлээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 8.7%-иар буюу 182.8 сая ам.доллараар өсчээ.

Эх сурвалж
Монголбанк
Монголбанк