ТОВЧХОН
Цагаан сар
Уламжлал заншил сэргэж буй сүүлийн жилүүдэд Монголчууд бид Цагаан сараа улам бүр утга төгс, ёслол төгөлдөр тэмдэглэдэг болсон. Цагаан сар бол та бидний хувьд Монгол хүн гэдгээрээ бахархах, Монгол удам судар, ураг төрлөө мэдэлцэх, төрт ёс, уламжлал зан заншилаа хүндэтгэх, эв эеийг эрхэмлэх төр, иргэн, соёл шашины гүн утгат цогц хүндлэл бүхий – жинхэнэ Монгол ёсон мөн билээ.
Цагаан сарын шинийн нэгний өглөө хангай дэлхийдээ хандаж, хийморь сүлдээ сэргээж, тэнгэр бурхандаа мөргөж, тэр жилийнхээ ажил үйлсийг тэгш сайхан бүтнэ хэмээн итгэл, сэтгэлийн хүчээр өөрийгөө ариусган шинэчилдэг нь Монгол хүний гайхамшигт зөн билэгээрээ эргэн тойрон буй хорвоо ертөнцтэйгээ гүн хүндэтгэлтэйгээр харьцах ухаан билээ.
Энэхүү мэргэн зөн билэг, уужим саруул ухаан нь Монгол үндэстнийг үеийн үед зориг төгөлдөр, омог бардам байлгаж, аливаа зовлон бэрхшээлийг өөдлөн дэвжихийн боломж болгон хувиргаж чаддаг сэтгэлийн тэнхээ хайрлаж ирсэн . Монгол үндэстний энэ давтагдашгүй их баяр ёслолыг Монголчууд монгол дүр төрхөө гээж алдахгүйн тулд Цагаан сараа өргөн дэлгэр, ёслол төгөлдөр, эв нэгдэлтэйгээр тэмдэглэх уламжлалаа үеийн үедээ захин залгамжлуулж, үр хүүхдүүддээ өвлүүлж явна.
Сар шинийнхээ баярын ширээний тэргүүнд ахмадуудаа хүндэтгэн залж, ам бүл, ахан дүүс, анд нөхдөөрөө тойрон сууж, зоог шүүсээ амталж, зочин гийчнээ дайлж, бэлгэтэй сайхныг хөөрөлдөхдөө буцаж буй буурал жилийнхээ өгөөж буяныг хэлэлцэж, золгож буй шинэ жилийнхээ өнгө нурууг шинжиж, хэтийн зорилго, хийж бүтээх үйлсээ ярилцаж, хараалын үгийг цээрлэж, ерөөлийн үгийг эрхэмлэж, санаа бодлоо нэгтгэдэг сайхан монгол ёсон буй. Монгол улс үндэстэн өсөн дэвжиж, үүрд оршин мандахуйн үндэс мөн.
Хөх Монголынхоо удам залгаж ирсэн хөх толбот шинэ иргэн, шинэ гэр бүлийнхэнд болон та бүхний аав ээж, ахан дүүст чин сэтгэлийн баяр хүргэж, сайн сайхны ерөөлийг өргөн дэвшүүлье. Монголын үржин өсдөг үндэсний баялаг - буянт мал сүрэг түм, бумаар өсөж үндэсний баялагийг бүтээж, Монгол түмний золбоо хийморь, омогшил бахархал, эрмэлзэл тэмүүллийг бадрааж, дуурсгасан . Та бидний үг хэл элгэмсэг дулаан, үйлдэл төрх эерүү зөөлөн, үзэл сэтгэл өөдрөг тэнүүн, үйлс ажил бүтэмжтэй сайхан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.