МоАХ-ны ээлжит дөрөвдүгээр Их хурал уржигдар боллоо. Их хуралд, хот хөдөөгийн 3400 төлөөлөгч оролцсон юм. МоАХ орон даяар салбар зөвлөлтэй бөгөөд бүх сумаас төлөөлөгч хүрэлцэн ирж өргөн бүрэлдэхүүнтэй хуралдлаа. Монгол Улсын бүх сум төлөөлөгчдөө илгээсний дотор МоАХ-ны анхны партизанууд Их хуралдаа иржээ. Мөн УИХ дахь Ардчилсан намын зарим гишүүн, иргэний хөдөлгөөний төлөөлөл урилгаар оролцов.
Их хурлын үндсэн илтгэлийг МОХ-ны дарга Х.Баттулга тавьсан юм. МоАХ-ны ээлжит гуравдугаар Их хурал 2006 онд болсон. Түүнээс хойш хийсэн болон хийж амжаагүй ажлаа дүгнэн, хэрэгжүүлэх үзэл санаа-ныхаа талаар ярилцаж, улс төрийн өнөөгийн нөхцөл байдлыг үнэлж цэгнэн, ардчиллыг бэхжүүлэх, үнэт зүйлсийг нь хамгаалж, хөгжүүлэхийн төлөөх цаашдын зорилго, тэмцлийн чиг хандлага, стратеги тактикаа тодорхойлохоор МоАХ-ны гишүүд цугласныг Х.Баттулгад онцлов. Тэрээр "Эдийн засагжаагүй ардчилал хэврэг, эмзэг байна гэдгийг тэр үед МоАХ анхааруулж байлаа. Өнөөдөр тэр анхааруулга бодит биеллээ олж Азийн цээжинд ардчиллын од болон гялалздаг маань бүдгэрчээ...Дэлгэрэнгүйг


