5 сарын 25
ҮЙЛ ЯВДЛЫН МЭДЭЭ
хамгийн дэлгэрэнгүй материалууд


Баннер

Германы Ерөнхийлөгч К.Вульф яагаад огцрохоор шийдэв

ТОВЧХОН
  • Сүүлийн хэдэн сарын турш ХБНГУ-ын экс Ерөнхийлөгч чинээ¬лэг найз нарынхаа зардлаар тан¬саг зочид буудалд бууж, хилийн чанадад амарсан гээд нэлээд ба¬рим-туудыг олон нийтэд мэдээлсэн.

Өнгөрсөн баасан гаригийн 11.00 цагт  ХБНГУ-ын Ерөнхийлөгч Кристиан Вульф мэдэгдэл хийхээр  Белвью ордондоо хэвлэл мэдээл­лийн төлөөлөгчдийг цуглуулсан юм. Тэрбээр сэтгүүлчид цугларсан танхимд орж ирээд  төрийн тэр­гүү­ний албанаас огцорч буйгаа мэ­дэг­дэв. "Германд улс орны дотоод болон гадаад харилцаатай хол­боотой асуудлыг шийдэхэд өөрий­гөө бүрэн зориулж чадах  төрийн тэргүүн хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, ард иргэдийнхээ итгэлийг хүлээсэн Ерөнхийлөгч хэрэгтэй. Сүүлийн долоо хоногуудад өрнөсөн үйл явдлаас үзэхэд ийм итгэл алга болсон байна. Тиймээс би өнөөдөр албан тушаалаасаа огцорлоо" хэмээн хэлээд алдаа гаргасан гэдгээ ч хүлээн зөвшөөрөв.

Ерөнхийлөгч  Кристиан Вульф­тэй холбоотой хээл хахуулийн хэргийн талаар Германы хэвлэл мэдээллээр хэдэн сарын туршид шуугисан юм. Кристиан Вульф нь 2010 оны зургадугаар сарын 30-ны өдөр А.Меркелийн тэргүүлдэг Христосын ардчилсан эвслээс Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Тэр­бээр ХБНГУ-ын түүхэнд хамгийн богино хугацаанд төрийн тэр­гүү­ний албыг хашсан улстөрч бол­лоо. 2003-2010 онд Нидерсаксон мужийн Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Ханнофер хотын ойрол­цоо байшин худалдаж авахаар бизнесмен, найз Эргон Гер­кен­сийн эхнэр Эдит Геркенсээс 500 мянган евро  маш бага хүүтэйгээр зээлсэн аж. К.Вульф анхныхаа эхнэрээс салж, залуухан бүсгүйтэй гэрлээд удаагүй байсан үе. Олон жил найзалсан бизнесмен найзаа­саа  зээл авсан нь албан тушаалаа ашигласан хэрэг мөн үү хэмээх  улс төрийн хүрээнд төрдийгүй  нийгэм даяараа ярих болсон аж.  Үүнээс л хамаг хэрэг үүдсэн юм. Мужийн Ерөнхий сайд байхдаа зээл авсан тухай нь Германы "Bild" сонины сэтгүүлчид  нягтлан судалж нийт­лэл гаргахаар бэлдэж байв.  Ерөн­хийлөгч К.Вульф Кувейтэд амарч байхдаа энэ талаар мэдээд "Bild" сонины ерөнхий эрхлэгч Кая Дикманн руу утасдаж сүрдүүлсэн аж. Энэ та­лаар тус сонины ерөн­хий эрхлэгч хожим нь олон нийтэд мэдэгдсэн юм. Ёстой л нөгөө гал дээр тос гэгч нь болж,  хожим нь Ерөнхийлөгч тус сонины ерөнхий эрхлэгчээс уучлал гуйсан боловч нэмэр болсонгүй. К.Вульф хэвлэл мэдээллийнхэнд нэг бус удаа шахалт үзүүлэхийг оролдсон гэдэг нь ч илэрсэн. "Welt am Sonntag" сониныхон түүний тун ч зохисгүй үйлдлийн  талаар баримт нийтлэх гэж байгааг мэдээд утасдаж түү­нийг нь гаргахгүй байхыг шаардсан аж.  Сүүлийн хэдэн сарын турш ХБНГУ-ын экс Ерөнхийлөгч   чинээ­лэг найз нарынхаа зардлаар тан­саг зочид буудалд бууж, хилийн чанадад амарсан гээд нэлээд ба­рим­туудыг олон нийтэд мэдээлсэн.

Тиймээс ч  К.Вульфийн  талаарх хэргийг Ханновер хотын прокурор удахгүй шалгаж эхлэхээр болж,  өнгөрсөн пүрэв гаригт Бундестагт хандан төрийн тэргүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хүсэлт тавьсан аж. Түүнээс нэг хоногийн дараа Германы бүх хэвлэл мэдээл­лийн хэрэгсэл Ерөнхийлөгч К.Вульф огцорсон талаар  өдөр­жин­­гөө мэдээлсэн юм. Ингэхдээ за­рим судлаач, шинжээчдийг теле­ви­зийн студид урьж, төрийн тэр­гүүн бай­сан улстөрчийг ямар ирээ­дүй хү­лээж байгаа талаар хүртэл ну­хац­тай нь аргагүй авч хэлэлцэв. Улс төр судлаачдын үзэж буйгаар К.Вульфд улс төрд орон зайгүй бол­сон  бөгөөд нэлээд хэмжээний зээл­тэй учир санхүүгийн хувьд ч бай­дал нь хүндрэх аж.  Хам­гийн гол нь ард иргэдийн итгэл үгүй болсон гэж түүний хэлсэн нь яах аргагүй үнэн юм.

Эх сурвалж
Өдрийн сонин
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах
 

Бусад үйл явдлын мэдээ

ТОВЧХОН 2011 онд Монгол улс Хятад руу 20 гаруй сая тонн нүүрс, 576 мянган тонн зэсийн баяжмал, 5 сая тонн төмрийн хүдэр, 2.5 сая тонн түүхий нефть экспортолжээ. Монгол-Хятадын хөрөнгө ..»
ТОВЧХОН Өмнө нь Германы Канцлер Ангела Меркель Украинд очихгүй гэдгээ мэдэгдсэн юм. БРЮССЕЛЬ./ИТАР-ТАСС/. Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд Украинд болох Европын ..»
ТОВЧХОН Сонгуулийн тухай хуулийн 26.4.2-т ял шийтгүүлж байгаагүй, эсхүл ял шийтгүүлж байсан боловч Эрүүгийн хуулийн 78.2, 78.3-т заасны дагуу ялгүй болсон буюу ялгүйд тооцогдсон хүн ..»
ТОВЧХОН Тэрээр хэлэхдээ Хүний хөгжил сангаар дамжуулан нийгмийн баялгаа нийт иргэддээ хуваарилаж байна. Өчигдрөөс эхэлж Ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сая ..»
ТОВЧХОН Дулааны 2 цахилгаан станцыг түшиглэн 210 мянган тонн хагас коксжсон шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр удахгүй ашиглалтад орох гэж байна. Цэвэр агаар ..»
ТОВЧХОН Банкны салбарын тогтворгүй байдал, тэр дундаа, арилжааны зээлийн хомсдол нь дэлхийн худалдаанд сөрөг нөлөөлсөн хэвээр байна гэж танхимын мэргэжилтнүүд үзэж ..»
ТОВЧХОН Харилцаа, холбооны зохицуулах хороо, Сонгуулийн ерөнхий хорооноос хамтран баталсан журмын дагуу зөвхөн агаарын долгион ашиглан үйл ажиллагаа явуулдаг телевизүүд ..»
ТОВЧХОН Дашдорж ганцаарчилсан биш багийн тоглогч хүн юм Зам тээврийн сайд Ц.Дашдорж хэмээх Засагт ханы нутгийн хөрслөг бор залуу улс төрд бол тийм ч од биш ч сайд болсноосоо ..»
ТОВЧХОН Энэ бол Мэргэжлийн сургалтын төвийнхний Ерөнхийлөгч, Ерөнхий сайд тэнд очихдоо, “Энэ бол Мэргэжлийн сургалтын төвийнхний жишиг сургууль болжээ” хэмээн сайшааж байсан ..»
ТОВЧХОН Хил зөрчигч Х.Сергүль нь 300 ам.долларын хахууль өгөх оролдлого хийжээ. Хуурамч паспорт ашиглан хил зөрчихийг завдсан этгээд хилчдэд хахууль өгөхийг оролдсон хэрэг ..»
ТОВЧХОН Н.Энхбаярын шүүх хурал зургаадугаар сарын 4-ний өдрийг хүртэл хойшиллоо. Учир нь түүний биеийн байдал муу байгаа гэсэн дүгнэлтийг Эмч нар гаргажээ. Эх сурвалжVip76.mn
ТОВЧХОН Засгийн газраас хэрэгжүүлж буй "100 мянган айлын орон сууц хөтөлбөр"-ийн хүрээнд бага дунд орлоготой иргэдэд зориулсан жилийн зургаан хувийн хүүтэй орон сууцны ..»

Баннер

Баннер

Санал асуулга

УИХ-д ямар хүмүүс түлхүү сонгогдох нь зөв вэ?


БҮРТГҮҮЛЭХ