5 сарын 25
ҮЙЛ ЯВДЛЫН МЭДЭЭ
хамгийн дэлгэрэнгүй материалууд


Баннер

Авлигатай тэмцэх газрын дарга БНХАУ-д айлчилж байна

ТОВЧХОН
Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд БНХАУ-ын Хяналт шалгалтын сайд бөгөөд Авлигаас урьдчилан сэргийлэх үндэсний газрын дарга, хатагтай Ма Вэнийн урилгаар БНХАУ-д энэ сарын 19-24-ний өдрүүдэд ажлын айлчлал хийж байна. Авлигатай тэмцэх газар олон улсын хамтын ажиллагаагаа хөгжүүлэх, авлигатай тэмцэх талаар бусад улс орны туршлагыг судлах, суралцахад анхаарч ажилладаг.

Энэ зорилт, үйл ажиллагааныхаа хүрээнд БНХАУ-ын Авлигаас урьдчилан сэргийлэх үндэсний газартай 2008 оноос ажлын холбоо тогтоон хамтран ажиллаж байна.Хамтын ажиллагааны хүрээнд хоёр улсын авлигатай тэмцэх байгууллагын хооронд авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр байгуулсан санамж бичгийн дагуу НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийн хүрээнд авлигаас урьдчилан сэргийлэх талаар харилцан мэдээлэл солилцох, техникийн туслалцаа үзүүлэх, ажилтнуудаа сургах зэргээр ажилладаг юм.

Айлчлалын бүрэлдэхүүнд Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Ч.Өнөрбаяр, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн нар оржээ.БНХАУ нь төрийн бодлогоо улс орны эдийн засгийг хөгжүүлэх, авлигатай тэмцэх зэрэг асуудлуудад хандуулдаг бөгөөд авлигатай амжилттай тэмцэх асуудлыг улс орныхоо оршин тогтнохын үндэстэй адилтган авч үздэг байна.

Тиймээс Авлигаас урьдчилан сэргийлэх үндэсний газрыг байгуулж, авлигаас урьдчилан сэргийлэх ажлыг орон даяар зохион байгуулах, авлигатай тэмцэх бодлого боловсруулах, хянан шалгах удирдамжийг гаргах, хэрэгжилтийг нь хянах, төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, нийгмийн бусад салбарт заавар, чиглэл, зөвлөгөө өгөх, авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх асуудлаар олон улсын түвшинд хамтран ажиллах зэрэг үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг ажээ.

БНХАУ-ын Хяналт шалгалтын яам нь төвдөө 1000 гаруй албан хаагчтай, 30 орчим албан хаагч нь авлигаас урьдчилан сэргийлэх ажлыг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах ажлыг дагнан хариуцаж ажилладаг. Муж хотуудад ажиллаж буй 300 мянга гаруй албан хаагчийн хүчээр улсынхаа хэмжээнд авлигын нөхцөл, шалтгааныг арилгах, таслан зогсоох, хүнд сурталтай тэмцэх, төрийн албыг цэгц шударга хаших чиглэлийн арга хэмжээг эрчимтэй зохион байгуулдаг юм байна.
Эх сурвалж
Авилгатай тэмцэх газар
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах
 

Бусад үйл явдлын мэдээ

ТОВЧХОН 2011 онд Монгол улс Хятад руу 20 гаруй сая тонн нүүрс, 576 мянган тонн зэсийн баяжмал, 5 сая тонн төмрийн хүдэр, 2.5 сая тонн түүхий нефть экспортолжээ. Монгол-Хятадын хөрөнгө ..»
ТОВЧХОН Өмнө нь Германы Канцлер Ангела Меркель Украинд очихгүй гэдгээ мэдэгдсэн юм. БРЮССЕЛЬ./ИТАР-ТАСС/. Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд Украинд болох Европын ..»
ТОВЧХОН Сонгуулийн тухай хуулийн 26.4.2-т ял шийтгүүлж байгаагүй, эсхүл ял шийтгүүлж байсан боловч Эрүүгийн хуулийн 78.2, 78.3-т заасны дагуу ялгүй болсон буюу ялгүйд тооцогдсон хүн ..»
ТОВЧХОН Тэрээр хэлэхдээ Хүний хөгжил сангаар дамжуулан нийгмийн баялгаа нийт иргэддээ хуваарилаж байна. Өчигдрөөс эхэлж Ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сая ..»
ТОВЧХОН Дулааны 2 цахилгаан станцыг түшиглэн 210 мянган тонн хагас коксжсон шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр удахгүй ашиглалтад орох гэж байна. Цэвэр агаар ..»
ТОВЧХОН Банкны салбарын тогтворгүй байдал, тэр дундаа, арилжааны зээлийн хомсдол нь дэлхийн худалдаанд сөрөг нөлөөлсөн хэвээр байна гэж танхимын мэргэжилтнүүд үзэж ..»
ТОВЧХОН Харилцаа, холбооны зохицуулах хороо, Сонгуулийн ерөнхий хорооноос хамтран баталсан журмын дагуу зөвхөн агаарын долгион ашиглан үйл ажиллагаа явуулдаг телевизүүд ..»
ТОВЧХОН Дашдорж ганцаарчилсан биш багийн тоглогч хүн юм Зам тээврийн сайд Ц.Дашдорж хэмээх Засагт ханы нутгийн хөрслөг бор залуу улс төрд бол тийм ч од биш ч сайд болсноосоо ..»
ТОВЧХОН Энэ бол Мэргэжлийн сургалтын төвийнхний Ерөнхийлөгч, Ерөнхий сайд тэнд очихдоо, “Энэ бол Мэргэжлийн сургалтын төвийнхний жишиг сургууль болжээ” хэмээн сайшааж байсан ..»
ТОВЧХОН Хил зөрчигч Х.Сергүль нь 300 ам.долларын хахууль өгөх оролдлого хийжээ. Хуурамч паспорт ашиглан хил зөрчихийг завдсан этгээд хилчдэд хахууль өгөхийг оролдсон хэрэг ..»
ТОВЧХОН Н.Энхбаярын шүүх хурал зургаадугаар сарын 4-ний өдрийг хүртэл хойшиллоо. Учир нь түүний биеийн байдал муу байгаа гэсэн дүгнэлтийг Эмч нар гаргажээ. Эх сурвалжVip76.mn
ТОВЧХОН Засгийн газраас хэрэгжүүлж буй "100 мянган айлын орон сууц хөтөлбөр"-ийн хүрээнд бага дунд орлоготой иргэдэд зориулсан жилийн зургаан хувийн хүүтэй орон сууцны ..»

Баннер

Баннер

Санал асуулга

УИХ-д ямар хүмүүс түлхүү сонгогдох нь зөв вэ?


БҮРТГҮҮЛЭХ