ТОВЧХОН
Эхийн алдар одонтой эхчүүдэд жилд нэг удаа мөнгөн тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн билээ. Одоогоор “Эхийн алдар” одонтой 129,0 мянган эх байгаагаас нэгдүгээр зэргийн одонтой 37,6 мянган эх, хоёрдугаар зэргийн одонтой 91,4 мянган эх бүртгэлтэй байгаа аж. Ингэснээр 37,6 мянган эх жилд нэг удаа 200,0 мянган төгрөг, 91,4 мянган эх 100,0 мянган төгрөг авахаар болоод байгаа юм. 2012 онд эхийн алдар одонтой 226000 эхэд 33,3 тэрбум төгрөгийг Нийгмийн халамжийн сангаас жилд 1 удаа олгох бөгөөд мөнгөн тусламжийг сар шинийн баярын өмнө буюу 2 дугаар сард олгож эхлээд байна.
Эх сурвалж
Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс
Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс


