5 сарын 25
МЭДЭЭ
хамгийн дэлгэрэнгүй материалууд


Өмнөд Солонгосын ард түмний Талархал

Уншсан: 2460 И-мэйл Хэвлэх PDF

kor_copy_copy_copyЧан Ун-Чан /Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд/

Ямар ч хөрөнгөгүй, дэд бүтэцгүй, багахан хүний нөөцтэйгээр эхэлсэн бид уртхан замыг туулж ирлээ.

Дайны дараа нэг хүнд ногдох орлогын хэмжээ 67 ам. доллар байсан ч 2007 он гэхэд 745 дахин болж өссөн билээ. Ихэнх нь бид бүхний өөрсдийн хүчин зүтгэл, золиосоор бий болсон юм.

Эдийн засгийн ухааны багш байсан хүний хувьд би хүний хөгжилд оруулсан нүсэр их хөрөнгө оруулалт нь Солонгосын эдийн засгийн өсөлтийг тэтгэж, баяжуулсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Үүнээс гадна тогтвортой улс төрийн өсөлттэй хөгжилд чиглэсэн сайн удирдлагын гучин жилийн тууштай бөгөөд цуцашгүй бодлогууд ч зайлшгүй үнэтэй үүрэг гүйцэтгэсэн.

Бид энэ бүхнээрээ бахархах ёстой боловч бидэнд талархах ёстой хүмүүс бий гэдгийг үргэлж толгойдоо санаж явдаг. Тиймээс ч Солонгосын Дайны 60-н жилийн тэмдэглэлт ой бидэнд тэрхүү гүн талархлаа илэрхийлэх сайхан боломж гэж үзэж байна.

Солонгосын төлөө хөвгүүдээ илгээсэн 21 орон тус бүрт бид чин сэтгэлийн гүнээс талархах өртэй.

Бидний нөхдийн өгөөмөр тусламжгүйгээр Бүгд Найрамдах Солонгос Улс аврагдаж, сэргэж, өнөөдрийн гайхалтай амжилтанд хүрэхгүй байсан.

Ялангуяа Америкийн Нэгдсэн Улс бидний хамгийн том дэмжигч байж, дайны дараах жилүүдийн  аймшигт ядуурал болон эдийн засгаа хөгжүүлж эхлэх үед ч тусалсаар байсныг Солонгосчууд бид дурсан санасаар байдаг. Та бүхний туслалцаа биднийг үйлдвэр, үйлчилгээ барьж байгуулахад, мөн ажилчид, сургуулийн хүүхдүүдээ боловсрол эзэмших явцад нь тэжээхэд тэтгэж байсан.

60 жилийн өмнө магадгүй тэдгээр 21 орны ард түмэн биднээс асуух байсан болов уу гэж санаж байгаа асуултанд бид одоо хариулж чадах болсон. Тэрхүү асуулт нь “Бидний хөвгүүд яагаад өмнө нь огт мэддэггүй байсан орон, уулзаж байгаагүй хүмүүсийг хамгаалахын тулд амиа өргөхөөр шийдэх ёстой гэж?” билээ.

Солонгосын Дайн 1950 оны зургадугаар сарын 25-ний өдөр, Ням гарагт эхэлсэн.

Дайн хэрцгий, хөнөөлт байсан. Гурван жилийн дотор дайны өмнө 1.5 сая байсан хүн ам 200,000 болтлоо хорогдсон. Тэдний үлдсэн нь ч хүнсний дутагдлаас туйлын хүндээр зүдэрч байв.

Харин та бүхэн энэ хоосорч, доройтчихсон байсан оронд дахин сэргэн босох, цэцэглэн хөгжиж, олон олон хүний төлөө ардчиллыг байгуулах боломжыг өгсөн.

Бид тус боломжыг дааж чадсан бөгөөд хүчтэй эдийн засаг, нөлөөтэй ардчиллыг босгосон.

Бидний амжилт хөгжиж буй орнуудад үлгэр дуурайл болж болох учир бид үүнийгээ тэдэнтэй хуваалцах хүсэл дүүрэн байдаг. Тиймээс өмнө нь олон улсын тусламжыг хүртэгч байсан Солонгос орон өнгөрсөнд авч байсан шигээ бусад орнуудад өгч, бусад ард түмнийг илүү сайн зүйлсэд хүрэхэд нь дэмжихдээ дуртай байдаг юм.

Бидний төлөө амиа өргөсөн хүмүүс, тэдний гэр бүл, найз нөхөд, Америкчууд болон дайны үед бидэнд гараа сунгасан орнуудын ард түмний өмнө бид зориулсан золиосны тань хариуд өргөх үнэтэй хариултыг олж авч чадсан байх хэмээн найдаж байгаа билээ.

Америкийн Нэгдсэн Улс, Их Британи, Турк, Австрали, Канад, Франц, Грек, Колумб, Тайланд, Этиоп, Голланд, Филиппин, Бельги, Өмнөд Африк, Шинэ Зеланд, Люксембүрг, Энэтхэг, Норвеги, Дани, Швед, Итали, та бүхэнд Солонгосын ард түмний өмнөөс зүрх сэтгэлийнхээ гүний гүнээс баярлалаа.

Орчуулсан Ч. Сувд

Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах
 
УИХ-ын ги...
Томоор үзэх..
-76/26 па...
Томоор үзэх..
-Парламен...
Томоор үзэх..

ТОВЧХОН 2011 онд Монгол улс Хятад руу 20 гаруй сая тонн нүүрс, 576 мянган тонн зэсийн баяжмал, 5 сая ..»
ТОВЧХОН Өмнө нь Германы Канцлер Ангела Меркель Украинд очихгүй гэдгээ мэдэгдсэн ..»
ТОВЧХОН Сонгуулийн тухай хуулийн 26.4.2-т ял шийтгүүлж байгаагүй, эсхүл ял шийтгүүлж байсан ..»
Бусад мэдээ
ТОВЧХОН 20 тэрбум, малчны урамшуулалд 59,5 тэрбум төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 5 жилийн хугацаатай ..»
Налайх дүүргийн нутагт дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний 137 дугаар ангид цэргийн хээрийн эмнэлэг үүдээ ..»
ТОВЧХОН Малчдаа дэмжих, хоршооллыг хөгжүүлэх, түүхий эдийн бирж байгуулах гээд хийх ажил их ..»
Бусад мэдээ
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
prev
next
БҮРТГҮҮЛЭХ