-Хаврын чуулган завсарлаад нилээдгүй хугацаа өнгөрлөө. Булган яваад ирсэн гэж сонссон?
-Өнгөрсөн хугацаанд тойргоороо явлаа. Манай Булан аймгийн олон сумдад сум, сургуулийн ойн арга хэмжээнүүд болсон. Үүнд оролцлоо. Миний хувьд даншиг, бүсийн наадмуудыг нээх “шагайгаагүй”. Сум орон нутаг, тойргийнхоо хүрээнд баярын хурал оролцож, Засгийн газраас гарсан, УИХ-аас батлагдсан бодлого, хуулиудын талаар танилцуулах, мөн малчидтайгаа уулзаж хийсэн ажлынхаа тайланг тараах зэрэг ажлыг хийлээ.-Ирэх намрын чуулганаас өмнө тойргоороо дахин явах уу?
-Есдүгээр сарын сүүлээр сумдынхаа багуудаар явна. Багын иргэдтэй уулзалт, ярилцлага хийнэ. Ерөнхийдөө хадлан тариа бэлтгэж авах талаар түлхүү ярих бодолтой байна. Өнгөрсөн жил манай Булан, ялангуяа урд талын сумдууд отрын дайралтад нилээн дайруулсан. Энэ жил бурхны авралаар ногоо сайхан гарсан. Тиймээс ирэх өвлийнхөө бэлтгэлээ сайн базаах, хадлан, тэжээлээ бэлтгэх асуудлыг нэн яаралтай шийдэх ажлыг зохион байгуулах, отрын бүсийг бий болгох гэсэн асуудлуудыг малчидтайгаа ярилцах, санал солилцох бодолтой байна.-Та амарсангүй юу? Хэзээ амрах гэж байна?
-Одоо харин дөрөв, таван хоног амрах санаатай байна. Амрахдаа хөдөө орон нутагт рашаан, сувиллын ойролцоо амрах бодолтой байна.-Саяхан чуулган завсарласны дараа та нэр бүхий гишүүдийн хамт “бэлчээрийн тухай хууль”-ийн төслийг боловсруулж, өргөн барьсан. Энэ хуулийн ач холбогдлын талаар яриач?
-Энэ хууль бол Монгол улсын амин чухал хууль болоод байна. Өмнө нь энэ хуулийг өмнөх УИХ-ын гишүүд болох Ч.Радна , А.Бакей нарын хүмүүс өргөн бариад, хэлэлцэж амжаагүй байсан. Одоо бол П.Алтангэрэл, Р.Буд, бас миний бие өргөн барилаа. Хуулийн төслийг нилээд өргөн хүрээтэйгээр хэлэлцэж байна. Энэ хуулийг нэн даруй шийдүүлэх чухал ач холбогдолтой. Энэ бол Монгол улсын нөгөө жалга довны үзлийг арилга, бүсчилсэн үзэл баримтлалын дагуу хөгжүүлэх асуудал юм. Одоо бол 21 аймагтаа хуваагдаад дотроо сум багтаа хуваагдаад байвал бэлчээр ч үгүй мал ч үгүй бүх зүйл сүйтгэгдэх аюул байна. Энэ 40 хэдэн сая малын бэлчээрийг зөв хувиарлах, зөв эдийн засгийн эргэлтэд оруулах нэн шаардлага байгаа юм. Хэдийгээр Монгол мөл үндэсний хөтөлбөр батлагдсан ч бэлчээрийн тухай асуудлыг хөндөж чадаагүй.-Ирэх намрын чуулганаар ямар ямар асуудлууд дээр анхаарч ажиллах төлөвлөгөөтэй байна?
-Зэс хайлуулах үйлдвэр, Тавантолгой, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх хуулиуд дээр ажиллана. Мөн дээр нь Биржийн тухай хууль, ойн менежментийг сайжруулах асуудалд анхаарна. Ер нь байгаль орчны яаж хамгаалах вэ гэдэг дээр хууль гаргахгүй бол бид газрын хэвлий доорхи баялгийг ховх авчихаад тэнд нь мал, хүн унаж үхэхээр нүх, дайны бөмбөгөнд нэрвэгдсэн юм шиг болсон юм шиг газар үлддэг. Тиймээс лицензийн үүргийг хатуу хориглох хэрэгтэй. Төр лицензээ өгчихсөн юм чинь. Түүнийхээ дагуу буцааж хурааж авч яагаад болохгүй гэж. Энэ мэтчилэн нилээд олон асуудал дээр анхаарч ажиллалаа.Ярилцсан О.Батзаяа
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
ТweetTwitter сүлжээнд цацах
| Сар бүр мөнгө олгох Засгийн газрын шийдвэрийг иргэд дэмжиж байна | Өмнөд Солонгосын ард түмний Талархал |
|---|

