Үүнтэй холбогдуулан www.vip76.mn сайт зочдынхоо дунд нэгэн сонирхолтой судалгааг нэг сарын турш явууллаа. Энэхүү судалгаа нь “Хүний хөгжил сангаас иргэн бүрт олгож байгаа мөнгийг ямар давтамжтай олгох нь зөв вэ?” гэсэн ганцхан асуулттай бөгөөд сар бүр, улирал бүр, жилд нэг, бэлэн мөнгө тараах хэрэггүй гэсэн дөрвөн сонголттой байв.
Судалгаанд нийт 514 зочин оролцсон бөгөөд оролцогчдын 40.5 хувь нь буюу 208 нь энэ мөнгийг сар бүр олгох нь зөв хэмээн Засгийн газрын шийдвэрийг дэмжсэн байна. Харин 109 нь буюу 21,4 хувь нь улирал бүр авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бол 86 нь буюу 16,7 хувь нь жилд нэг удаа олгох нь илүү үр ашигтай хэмээн үзсэн байна. Үлдсэн 108 оролцогч буюу 21.4 хувь нь ер нь бэлэн мөнгө тараах хэрэггүй хэмээн үзжээ. Судалгаанаас хархад иргэд сар бүр мөнгөн тэтгэмж олгох Засгийн газрын шийдвэрийг дэмжиж байна. Мөн иргэд бэлэн мөнгө их хэмжээгээр тараах нь зах зээл дээрх мөнгөний нийлүүлэлт ихэсч ханш нь унаж, үүнийг дагаад бараа бүтээгдэхүүний үнэ өсч, амжиргаанд сөргөөр нөлөөлнө хэмээн үзэж байгаа нь судалгааны хэлэлцүүлэгт бичсэн санал, сэтгэгдлээс харагдаж байна.
Сайтын зүгээс энэ есдүгээр сард бас нэгэн судалгааг явуулж байна. Хүний хөгжил сангаас оюутнуудад олгох сургалтын төлбөрийн асуудлыг хөндсөн. Та энэ линкээр судалгаанд орно уу.
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
ТweetTwitter сүлжээнд цацах
| “Монгол завсарын төртэй улс” гэж хэлүүлэхгүй юмсан | Ц.Цэнгэл: Есдүгээр сараас дахин тойргоороо явна |
|---|




































