5 сарын 25
МЭДЭЭ
хамгийн дэлгэрэнгүй материалууд


60 МИНУТЫН “ӨМНӨ бас ХОЙНО”

Уншсан: 3126 И-мэйл Хэвлэх PDF

Өглөө нар мандахаас эхлээд орой нар жаргах хүртэлх нарын гэрлийг оновчтойгоор  ашиглах нь улс орны эдийн засаг, нийгэм, хүний эрүүл мэндэд ихээхэн ач тустай байдаг ажээ. Энэ ч үүднээс аль 1900 аад оноос эхлэн дэлхийн нийт  зуны цагийн хувиар шилжих буюу хавар өдрийн уртад цагийн хуваарийг нэг цагаар уртасгаж, намар өдөр богиносоод ирэхээр буцаах байдлаар зохицуулан, нарны гэрлийг ашиглаж ирсэн  байна.
sun_time

1895 онд Шавьж цуглуулах хоббитой  Жорж Вернон Хадсон гэгч өөрийн хоббидоо зориулж нэгэн “оновчтой” санаачлага сэдсэн нь өнөөгийн бидний мэдэх зуны цагийн хуваарьт шилжих явдал байлаа. Монголчууд 1960 онд анх зуны цагийн хуваарьт шилжиж эхэлсэн түүхтэй. Дараагаар нь цуцлагдан 1985, 2001 онуудад сэргээгдэж, дахин 1999, 2005 онуудад больж, одоо зуны цагийн хуваарьт шилжихээр болиод 6 дахь жилийн нүүр үзэж байгаа билээ.

Цагийн тооллыг урагшлуулна гэдэг нь өнгөц харахад цагийн зүүг 60 минутаар хойш, урагш эргүүлж байгаа мэт харагдавч, энэ нь цаанаа хүн биологийнхоо хувьд өглөө эртлэн босохоос гадна, нөгөө талаасаа улс орны эдийн засаг, бизнесээс аваад иргэдийн амь амьжиргаанд олон талаар нөлөөлдөг нийгмийн асуудал болж, ингэхдээ ихэнх нөхцөлд үр  ашигтай байгаа нь нотлогдсон байдаг. Тиймээс өнөөдөр дэлхийн 70 гаруй оронд зуны цагийн тооллыг мөрдөж байна.

Зуны цагийн хуваарьт шилжсэнээр юуны түрүүнд хүний био хэмнэлд өөрчлөлт ордог талаар хөнддөг. Жишээ нь, манай улсад зуны цагийн тоололд шилжихээ больсон нь нэг талаар цагийг зохиомлоор албадан өөрчлөх нь хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлж, био хэмнэлийн алдрал буюу десинхроноз өвчлөл үүсгэдэг, мөн улирлын чанартай өвчлөл ихэсдэг хэмээн үзсэнтэй холбоотой нь нууц биш юм. Гэвч цорын ганц гэж хэлж болох энэ  сөрөг тайлбар өнөөдрийг хүртэл амьдрал дээр батлагдсан нь үгүй. Цагийн зүү 60 минутаар эргүүлсэн, эргүүлээгүй хавар, намрын цагт хүний бие ядарч, сульдах нь байдаг. Гэхдээ сөргөөсөө илүү сайнаар нөлөөлдөг байна. Хүн нь нэгэнтээ байгалийн амьтны хувьд хүний бие махбодь амьд оршихын тулд байгалийн цагийн хуваарийн циклийн дагуу амьдрахад заяагджээ. Харанхуй болон гэрэл гэгээ нь тархины бор гадаргын эсээр /suprachiasmatic nucleus/ дамжин хүнийг байгалийн хэмнэл буюу физиологийг үйл хөдлөлд оруулдаг байна. Өглөөний нарны туяа хүний бие, нүдний торлог бүрхэвч дээр тусахад мелатоним хэмээх нойрсуулах бодисын ялгаруулалт зогсож, биеийн хэм /температур/ нэмэгдэн, шинэ мөчлөгийн бодисын солилцоо эхэлдэг. Үүгээр хүний шинэ өдөр эхэлдэг байна. Тиймээс нарны гэрэл нь биологийн цагийн хамгийн зөв зохицуулагч хэмээн судлаачид үздэг байна. Юу гэвэл энэ цагт хүн хамгийн эрч хүчтэй, урам зоригтой байдаг аж.

Мөн улс орны эдийн засагт олон талын үр ашигтай  байдаг нь нотлогддог. Үүний нэг жишээ бол эрчим хүчний хэмнэлт юм. АНУ-д зуны цагийн тооллыг мөрдсөний үр дүнд цахилгааны хэрэглээ өдөрт нэг хувиар, Шинэ Зеландад 3.5 хувиар тус тус буурдаг болох нь тогтоогджээ. Харин манай улсын хувьд зуны цагт шилжсэн үеүдэд буюу 1983-1985, 1988-1989 онд тэр үеийн ЭХУУҮГЯ-наас хийсэн судалгаагаар цахилгаан, эрчим хүчийг 49,4 сая квт хэмнэсэн тоо баримт бий. 1998 онд Дэд бүтцийн хөгжлийн яам (ДБХЯ)-наас хийсэн судалгаагаар 23 сая, 1999 онд Эрчим хүч, геологи, уул уурхайн яам (ЭХГУУЯ)-наас хийсэн судалгаагаар 24,5 сая квт цахилгаан, эрчим хүч хэмнэжээ. Канад, Куба, Чили, Аргентин, Мексик, АНУ-д эрчим хүч хэмнэх зорилгоор хэрэглэх болжээ. Бразилд цахилгааны хэрэглээг нэг хувиар бууруулж чадсан байна.

 

Цагийн тооллыг урагшлуулах нь нэг талаасаа эрчим хүч, цахилгааныг хэмнэхээс гадна сүүлийн үед дэлхийн нийтээр сэтгэл зовинож буй дэлхийн дулааралтай тэмцэх томоохон тэмцлийн хэлбэр болоод байна. Энэ шалтгааны улмаас Сингапур, Япон зэрэг өндөр хөгжилтэй улсууд буцаж зуны тооллын хуваарьт орох тухай ярьж байна.

Цагийн тооллыг нэг цагаар урагшлуулахад аялал жуулчлалын салбарынхны жуулчдаас олох орлого хоёр хувиар нэмэгддэг аж. Их Британи, Умард Уэльс, Ирландад ийм арга хэмжээ авсны дүнд жуулчдаас нэмэлтээр 6,34 сая паундын ашиг олсон тооцоо гарч байжээ. Мөн зуны цагийн хуваар нь ард иргэдийн гэр бүлийн амьдрал, ажил амралтын зохилдлого, бүр цаашилбал гэмт хэргийн бууралтад ч сайнаар нөлөөлдөг байна.

Зуны налгар цагт өглөө эртлэн босож ажлаа эхлээд, өдөр уртсаж байгаа дээр ажлаа эртхэн тарах болсноор хүмүүс гэр бүлийнхэнтэйгээ байх амралтын цаг уртсаж, ажлын бүтээмж дээшилдэг аж. Ингэснээр үзвэр, үйлчилгээ, худалдааны орлого ч мөн нэмэгддэг байна. Нөгөө талаараа иргэд  “нарны эрт” гэртээ харих нь харанхуй цагаар гардаг гэмт хэргийн тоог бууруулж, замын хөдөлгөөний ослыг бууруулдаг  аж.

Ийнхүү анх лаа хэмнэхээс үүдэлтэйгэрэ гарч ирэн дэлхий нийтээр 1900 оноос эхлэн хэрэгжүүлж буй зуны цагийн тоололд шилжих явдал нь орчин үед цахилгаан, эрчим хүчний хэрэглээ өсөн нэмэгдэхийн хэрээр эдийн засаг, нийгмийн асуудал болон хувираад байна. Тиймээс манай улс мөн 2005 онд гаргасан шийдвэрээ эргэн харах цаг болжээ.

О.Батзаяа

Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах
 
УИХ-ын ги...
Томоор үзэх..
-76/26 па...
Томоор үзэх..
-Парламен...
Томоор үзэх..

ТОВЧХОН 2011 онд Монгол улс Хятад руу 20 гаруй сая тонн нүүрс, 576 мянган тонн зэсийн баяжмал, 5 сая ..»
ТОВЧХОН Өмнө нь Германы Канцлер Ангела Меркель Украинд очихгүй гэдгээ мэдэгдсэн ..»
ТОВЧХОН Сонгуулийн тухай хуулийн 26.4.2-т ял шийтгүүлж байгаагүй, эсхүл ял шийтгүүлж байсан ..»
Бусад мэдээ
ТОВЧХОН 20 тэрбум, малчны урамшуулалд 59,5 тэрбум төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 5 жилийн хугацаатай ..»
Налайх дүүргийн нутагт дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний 137 дугаар ангид цэргийн хээрийн эмнэлэг үүдээ ..»
ТОВЧХОН Малчдаа дэмжих, хоршооллыг хөгжүүлэх, түүхий эдийн бирж байгуулах гээд хийх ажил их ..»
Бусад мэдээ
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
prev
next
БҮРТГҮҮЛЭХ