5 сарын 25
МЭДЭЭ
хамгийн дэлгэрэнгүй материалууд


Хүний хөгжил сангийн мөнгийг онлайнаар шалгах боломжгүй

Уншсан: 6972 И-мэйл Хэвлэх PDF
www.Vip76.mn сайтад Хүний хөгжил сангийн тухай хуультай холбоотой асуудлаар олон иргэдээс хариулт хүссэн асуулт ирээд байгаа юм. Эдгээр иргэдийн асуултыг багцлан Баянзүрх дүүргийн Хөдөлмөр Халамж үйлчилгээний хэлтсийн ахлагч мэргэжилтэн Ш.Ганцэцэг, Хишиг хувийн асуудал хариуцсан мэргэжилтэн М.Амгаланбаатар нараас хариулт авлаа.
-Хүний хөгжил сангаас мөнгө орсон эсэхийг хэрхэн шалгаж болох вэ?
hunii_hugjil
-Хадгаламж банкнаас мөнгөө авдаг, банкны карттай иргэд хадгаламж банкны www.savingsbank.mn сайтаар ороод, “үлдэгдэл шалгах” гэсэн цэс рүү ороод картын дугаар, нууц үгээ хийгээд картанд мөнгө орсон эсэхийг мэдэж болох юм. Харин Хаан банкаар мөнгөө авдаг иргэд өөрийн биеэр очиж уулзах мөн Хөдөлмөр Халамж үйлчилгээний газрын утсаар лавлаж болох юм.
-Банкаар дамжихгүйгээр, онлайнаар ороод өөрийнхөө мөнгийг орсон эсэхийг шалгах боломж байгаа юу?
-Одоогоор шалгах боломж байхгүй байгаа.
-Хүний хөгжил сангийн мөнгийг эмчилгээний зориулалтаар ашиглаж болох уу. Тухайлбал хүнд мэс засалд ч юмуу?
-Одоогоор боломжгүй байгаа. УИХ-аас баталсан хуульд тэтгэврийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн төлбөр, орон сууц худалдаж авсны төлбөр, бэлэн мөнгө, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээний төлбөр гэсэн дөрвөн хэлбэрээр олгохоор заасан байгаа. Өрөөр хэлбэл хуульд бол эрүүл мэндэд зарцуулж болохоор заасан байгаа л даа. Гэхдээ журам нь одоогоор гараагүй байна. Журмыг Засгийн газар гаргах ёстой.
- Хашаа газар авах, эсвэл зээлээ төлөх , сургалт дамжааны төлбөрөө төлөхөд ашиглаж болох уу?
- Боломжгүй юмаа. Ингэж өгч болох заалт хуульд байхгүй байгаа.
- Нэг иргэнээс ийм асуулт ирсэн байна л даа. “Иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан мөнгийг авах гэсэн юм. Гэтэл орон нутагт хурууны хээгээ өгсөн. Тэгээд шилжүүлэг хийлгэх гэтэл шилжүүлэг нь бүтэхгүй байна” гэжээ. Энэ тохиолдолд хаанаас мөнгөө авах ёстой вэ?
-Хурууны хээ өгсөн газраа л та хамрагдах ёстой.Тэндээс таны бүх мэдээлэл гарах учиртай.Тиймээс та тэндээсээ эсвэл, тэндээс шилжүүлэг хийснийхээ дараа, шилжин ирсэн харьяа газраасаа л мөнгөө авах боломжтой.
-Хүний хөгжил сангийн мөнгийг картаар олгож эхлээд байгаа.Үүнтэй холбогдуулаад зарим хүний мөнгө нь хуучин данс руу нь орсон байхад зарим нь ороогүй байна гэх юм. Энэ ямар учиртай юм бэ?
-Энэ нь хуучин хүүхдийн 3000 төгрөгийг дансаар авч байсан хүмүүсийнх шууд байгаа дансанд нь орсон. Харин хүүхдийн 3000 авч байгаагүй иргэн банкан дээр очиж карттай бол баталгаажуулаад, картгүй бол шинээр данс нээлгэж авах шаардлагатай байгаа юм.
-Төрийн сангийн тэтгэлгээр сурдаг оюутан сургалтын төлбөрийн 500 мянган төгрөг авч болох уу?
-Бүх оюутанд олгож байгаа.Тийм учраас олгогдоно.
-Өөрөөр хэлбэл тэр оюутнууд 500 мянган төгрөгөө ч, бас төрийн сангийн тэтгэлгээ ч авна гэсэн үг үү?
-Тэгж ойлгож болно.
-Хүний хөгжил сангаас үлдэж байгаа 1 сая төгрөгийг хэзээ, ямар хэлбэрээр олгох бол энэ тал дээр мэдээлэл байна уу?
-Одоогоор гурван хэлбэрээр үлдэгдэл 1 сая төгрөгийг өгч эхлээд байгаа. Нэгдүгээрт оюутны 500 мянган төгрөг, хоёрдугаарт эрүүл мэндийн даатгалын шимтгэл энэ нь сард 640 төгрөг төлөгдөхөөр 1 жилийн хугацаатай, гуравдугаарт аж ахуй эрхлэх хүсэлтэй жижиг дунд үйлдвэрлэл явуулах иргэд бөөнөөр нь авах. Энэ нь 10 хүртэлх сая төгрөгийн олгох юм. Цаашдаа үлдсэн иргэддээ ямар хэлбэрээр яаж олгох нь шийдэгдээгүй байгаа.
-Хоёрдугаарт буюу эрүүл мэндийн даатгалын шимтгэл энэ нь сард 640 төгрөг төлөгдөхөөр 1 жилийн хугацаатай олгох гэдэг ээ тодруулаач?
-Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн төлбөрт Засгийн газраас тогтоосны дагуу сард 670 төгрөг буюу жилдээ 8040 төгрөгийг өгөхөөр болсон байгаа. Өөрөөр хэлбэл иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан малчин, их дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн өдрийн ангийн суралцагч, хөдөлмөр эрхлээгүй иргэдийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн 2011 оны төлбөрийг төлөх юм.

Т.Наранцэцэг
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах
 
УИХ-ын ги...
Томоор үзэх..
-76/26 па...
Томоор үзэх..
-Парламен...
Томоор үзэх..

ТОВЧХОН 2011 онд Монгол улс Хятад руу 20 гаруй сая тонн нүүрс, 576 мянган тонн зэсийн баяжмал, 5 сая ..»
ТОВЧХОН Өмнө нь Германы Канцлер Ангела Меркель Украинд очихгүй гэдгээ мэдэгдсэн ..»
ТОВЧХОН Сонгуулийн тухай хуулийн 26.4.2-т ял шийтгүүлж байгаагүй, эсхүл ял шийтгүүлж байсан ..»
Бусад мэдээ
ТОВЧХОН 20 тэрбум, малчны урамшуулалд 59,5 тэрбум төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 5 жилийн хугацаатай ..»
Налайх дүүргийн нутагт дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний 137 дугаар ангид цэргийн хээрийн эмнэлэг үүдээ ..»
ТОВЧХОН Малчдаа дэмжих, хоршооллыг хөгжүүлэх, түүхий эдийн бирж байгуулах гээд хийх ажил их ..»
Бусад мэдээ
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
prev
next
БҮРТГҮҮЛЭХ