5 сарын 25
МЭДЭЭ
хамгийн дэлгэрэнгүй материалууд


Ж.Батсуурь: Ганц тойрогт хэрэгждэг хууль гэж байхгүй

Уншсан: 2976 И-мэйл Хэвлэх PDF
www.vip76.mn сайт  “Завгүй 180 хоног” булан ажиллуулаад нэлээдгүй хугацаа өнгөрсөн билээ. УИХ-ын гишүүн Ж.Батсуурийг энэ удаагийнхаа зочноор урилаа. Түүний сонгогдсон тойрог нэлээд онцлогтой билээ. Тэрээр 2 аймгийн сонгогчдыг төлөөлдөг. Төрийн түшээгээр сонгогдохоосоо өмнө Дорноговь аймгийн Засаг даргаар ажиллаж байсан тэрээр орон нутгийн зовлонг хэнээс ч илүү ойлгох нэгэн. Тиймээс түүнийг саяхан тойрогтоо ажиллаад ирэхэд нь уулзаж Дорноговь, Говьсүмбэр аймгийн одоогийн болон ирээдүйн талаар ярилцлаа.
batsuuri_0-Та өнгөрсөн хугацаанд нэлээдгүй хууль санаачилж, бас ажлын хэсэг ахалж ажилласан. Хамгийн сүүлд таны ахласан ажлын хэсэг нэлээдгүй тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон. Эдгээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосноор ямар ахиц дэвшил гарав?

- 2010 оныг Засгийн газраас “Бизнесийн орчны шинэтгэлийн жил” болгон зарласан. энэ хүрээнд хийгдсэн ажил юм. Засгийн газраас судлаж үзээд УИХ-д өргөн барьж ажлын хэсэг гарсан. Миний бие Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, Байнгын хорооны санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг ахалж ажиллаад 101 тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо. Энэ бол нэг талаар төрийн хүнд суртлыг арилгах, бизнес эрхлэгчдийг дэмжих, янз бүрийн зөвшөөрөл авах шат дамжлагыг цөөлөх тал дээр их ач холбогдолтой зүйл боллоо гэж үзэж байна. Үүнтэй холбоотойгоор Боловсролын тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль зэрэг нийтдээ 20 гаруй хууль өөрчлөлт орсон. Тусгай зөвшөөрөл бол бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа хувь хүн, аж ахуйн нэгжүүд янз бүрийн хураамж, татвар төлдөг гэх мэт ихээхэн хүндрэл бэрхшээл дамарт гардаг л даа. Гэхдээ үйл ажиллагаа эрхлэхэд зайлшгүй байх ёстой тусгай зөвшөөрлүүд нэлээн бий. Ер нь 400 орчим тусгай зөвшөөрөл байдгаас 101-ийг хүчингүй болголоо. Энэ бол бизнесийн орчныг шинэтгэх, төрийн хүнд суртлыг багасгах тал дээр тус дөхөм болсон юм.

- Сүүлийн жилүүдэд манайд бүтээн байгуулалт их өрнөж байна. Улаанбаатар хот улам үр тэлж энэ чинээгээрээ барилга, орон сууц нэмэгдэж байна. Та бас энэ чиглэлээр нэлээдгүй ажлыг хийсэн байна.

- 2010 оны 10-р сарын 25 тоот тогтоолоор Орон сууцны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, Байнгын хорооны санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг ахлаж ажиллаа. Энэ дээр бодлогын шинж чанартай болон агуулгын өөрчлөлт орлоо. Энэ хуулинд нэг бүлэг нэмэгдэж орсон. Дээрх хуулинд нэмэлт өөрчлөлт орсоноор иргэд орон сууцтай болох, 40 000 орон сууц, 100 000 орон сууц хөтөлбөр хэрэгжиж байгаатай холбоотой асуудалд нэлээдгүй шинэчлэлт хийгдсэн. Мөн ашиглалтын шаардлага хангахгүй байгаа орон сууцыг яаж ашиглалтнаас хасах вэ, тэнд амьдарч байсан оршин суугчдыг хэрхэн байртай болгох вэ гэх мэт асуудлыг зохицуулж өгсөн байгаа. Энэ нь зайлшгүй болсон асуудал гэж үзэж байгаа. Учир нь хөдөө орон нутагт, ялангуяа Улаанбаатар хотод ашиглалтын хугацаа дуусаж байгаа барилга, орон сууц нэлээдгүй байгаа юм.

batsuuri_1- Та сая чуулганы завсарлагаар тойрогтоо ажиллаад ирлээ. Тойргийн байдал хэр байна? Цас зуд гээд жил бүр асуудлууд их гардаг шүү дээ.

- Манай Дорноговь, Говьсүмбэр аймгийн хувьд зуншлага, намаржаа харьцангуй гайгүй байсан. Өвөл бас айхтар их цас унаж хүндрэл бэрхшээл учирсангүй. Тиймээс одоо өвстэй их сайхан байна. Ер нь өвөл их өнтэй сайхан болж өнгөрлөө. Манай говь нутгийн хаврыг хавсаргагүйгээр яаж төсөөлөхөв. Гэхдээ харьцангуй гайгүй байна. Цагаан сарын дараа хоёр удаа сонгуулийн тойрогт ажиллаа. Бүх сум суурин газраар орж, иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийлээ. УИХ-ын болон төрийн бодлого шийдвэрийг танилцууллаа. Тэдний санал хүсэлтийг сонслоо.

- Танай тойрог ихээхэн онцлогтой тойрог. Аж үйлдвэр, уул уурхай түшиглэсэн бүс нутаг юм. Сайншандад аж үйлдвэрийн парк барих асуудал яригдаж байгаа. Тэгэхээр төр засгаас ч гэсэн танай тойрогруу ихээхэн хөрөнгө төвлөрүүлж байгаа гэсэн үг. Харин таны хувьд тойрогтоо ямар ямар хөрөнгө оруулалтууд хийлгэв?

-       Манайхан нэг зүйлийг буруу яриад байдаг. Тойрогтоо хийх ажил гэж яриад байдаг. УИХ-ын гишүүд тойрогт ажил хийх гэж сонгогдоогүй. Төрийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох замаар Монгол улсын хэмжээнд тэр хууль тогтоомжийг хэрэгжүүлж, нийт ард түмний амьдрал, улсын хөгжилд хувь нэмэр оруулах ёстой юм. Тэрнээс ганц тойрогт хэрэгжих хууль гэж байхгүй шүү дээ. Анхнаасаа буруу ярьж, ард иргэд ч ийм бодолтой болсон. Энэ бол нэг талаас хууль бус зүйл юм. Ганцхан миний тойрогт хийх ажил гэж УИХ шийдвэр гаргадаггүй. Би ганцаараа хэн ч биш шүү дээ. 76-уулаа ярилцаж шийдвэр гаргадаг.

Жил бүр УИХ-аар улсын төсвийг хэлэлцэж баталдаг. Аймаг орон нутгийн удирдлагуудаас маш олон саналууд ирдэг. Тухайлбал, хаана сургууль цэцэрлэг, зам харгуй хэрэгтэй вэ гэх мэтээр. Үүнийг бид салбарын сайдад нь, мөн сангийн сайдад өргөн барьж, аль болохоор өөрийн тойрог, бүс нутагтаа ахиухан хөрөнгө оруулалт оруулахаар ажилладаг. Манай говийн бүс нутаг монгол улсын анхаарлын төвд байна. Яагаад гэвэл сүүлийн жилүүдэд стартегийн ач холбогдолтой ордуудыг ашиглах тал дээр гадаадын хөрөнгө оруулалтыг татаж байгаа. Үүнтэй холбоотойгоор дэд бүтцийг хөгжүүлэх шаардлагатай байна. Дорноговьд төмөр зам баригдах ажил эхэлж байна.

Сайншандын аж үйлдвэрийн паркад дээрх ордуудыг ашиглахад эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх шаардлага гарна. Нефтийн олборлолт хайгуулын ажил эрчимжиж байна. Нефтийн орд газрыг ашиглахтай холбоотойгоор боловсруулах үйлдвэр барих шаардлага гарна. Засгийн газраас ч энэ чиглэлд анхаарч байгаа. Ураны олборлолтын ажил явагдаж байна. Энэ мэтчилэн дэд бүтцийн болон үйлдвэржилтэд анхаарч ажиллан бүтээн байгуулалтын ажил өрнөж байна. Энэ бүгд ажил хэрэг болоод ирэхийн цагт ажлын байр нэмэгдэж иргэдийн амьжиргааны түвшин нэмэгдэнэ гэсэн үг юм. Гэхдээ энэ бүгдийг дагаад төрийн үйлчилгээг сайжруулах, сургууль цэцэрлэг байгуулах гээд олон ажлууд бий болно.

-       Энэ ажлууд нэг л өдөр хийгдэхгүй нь ойлгомжтой. Тийм учраас таныг одооноос энэ тал дээр анхаарч ажиллаж байгаа гэж ойлгож болох уу?

-       Тийм ээ. Хүн ам төвлөрсөн сум суурин газруудад сургууль, цэцэрлэг барих ажлууд эхэлсэн байгаа. Замын-Үүдэд сургууль цэцэрлэг баригдаж байгаа. Цэцэрлэг энэ жил ашиглалтанд орно. Мөн Айраг сумын сургуулийг өргөтгөж засвар хийж байгаа. Сайншандад шинэ 12 жилийн сургууль энэ онд ашиглалтанд орно. Энэ ажил тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтыг тусгасан байгаа. Үүнээс гадна манай аймагт Хамрын хийд гэж аялал жуулчлал, түүх дурсгалын томоохон бүс нутаг бий. Сайншандаас Хамрын хийдрүү засмал зам татах ажил энэ жил эхлэнэ. Бид Удирдлага санхүүжилтийн тухай хууль, Нэгдсэн төсвийн тухай хуулийг өөрчилж, төсвийн тухай шинэ хуулийг хэлэлцэж байна. Энэ нь орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлж, өөрөөр хэлбэл засвар болон жижиг хөрөнгө оруулалтыг багцаар нь тусгаж орон нутаг өөрсдөө шийддэг болох талаар тусгах гэж байгаа. 2011 оны төсөвт бол аймгийн Засаг дарга, аймгуудын ИТХ-ын мэдэлд нэлээдгүй их хэмжээний мөнгө хуваарилсан. Жишээлбэл, Дорноговь аймгийн Засаг даргын мэдэлд 1 тэрбум 27 сая төгрөгийг олгосон байгаа. Үүгээр орон нутаг өөрийнхөө сум суурин газар болон иргэдийн санал хүсэлтээр хаана ямар хөрөнгө оруулалт хийхээ шийдэж байгаа. Энэ бол орон нутгийн эрх мэдлийн хүрээнд хийгдэж байгаа томоохон ажил юм.

-       Танай тойргийн хувьд Дорноговиос гадна Говьсүмбэр аймаг байдаг. Энэ аймагт ямар ажлууд хийгдэж байна вэ?

batsuuri_2-       Говьсүмбэр аймаг бол дэд бүтцийн хувьд нэлээн боломжийн гэж хэлж болно. Тэнд Шивээ-Овоогийн нүүрсний уурхай үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ уурхайг шинэ технологи горимд шилжүүлэх, техник технологийн шинэчлэл хийхэд Засгийн газраас анхаарч ажиллаж байгаа. Салбарын хөрөнгө оруулалтыг жил дараалан нэмэгдүүлж байгаа. Шивээ-Овоогийн уурхайг түшиглэн цаашдаа эрчим хүчний томоохон эх үүсвэр болохоор станц барьж байгуулах ажил хийгдэхээр судалгааны түвшинд явж байна. Өнгөрсөн хугацаанд Шивээ-Овоогийн цэцэрлэгийн өргөтгөлийн ажил хийгдсэн. Аймгийн төв дээр цэцэрлэг сургууль баригдсан. Энэ мэтчилэн энэ бүс нутагт томоохон хөрөнгө оруулалтын ажлууд хийгдэж байна. Дорноговь, Говьсүмбэр аймгуудын төвд МСҮТ үйл ажиллагаа явуулдаг. Энэ хоёр МСҮТ нь говийн бүсийн бүтээн байгуулалтад ойр байгаагаараа их давуу талтай. Тийм учраас энэ сургалтын төвийг сайн бэхжүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж цаашдаа говийн бүс нутагт байгуулагдах үйлдвэржилт, дэд бүтцийн салбарт ажиллах мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэж байгаа. Энд суралцах суралцагчдын тоог нэмэгдүүлэх, ангийн тоог нэмэгдүүлж, лаброториор хангах ажлууд хийгдэж байна.

К.Айдос
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах
 
УИХ-ын ги...
Томоор үзэх..
-76/26 па...
Томоор үзэх..
-Парламен...
Томоор үзэх..

ТОВЧХОН 2011 онд Монгол улс Хятад руу 20 гаруй сая тонн нүүрс, 576 мянган тонн зэсийн баяжмал, 5 сая ..»
ТОВЧХОН Өмнө нь Германы Канцлер Ангела Меркель Украинд очихгүй гэдгээ мэдэгдсэн ..»
ТОВЧХОН Сонгуулийн тухай хуулийн 26.4.2-т ял шийтгүүлж байгаагүй, эсхүл ял шийтгүүлж байсан ..»
Бусад мэдээ
ТОВЧХОН 20 тэрбум, малчны урамшуулалд 59,5 тэрбум төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 5 жилийн хугацаатай ..»
Налайх дүүргийн нутагт дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний 137 дугаар ангид цэргийн хээрийн эмнэлэг үүдээ ..»
ТОВЧХОН Малчдаа дэмжих, хоршооллыг хөгжүүлэх, түүхий эдийн бирж байгуулах гээд хийх ажил их ..»
Бусад мэдээ
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
prev
next
БҮРТГҮҮЛЭХ