5 сарын 25
МЭДЭЭ
хамгийн дэлгэрэнгүй материалууд


Ш.Сайхансамбуу: Ийм ажлыг тэр болгон гишүүн хийгээд байдаггүй шүү дээ

Уншсан: 3039 И-мэйл Хэвлэх PDF

www.Vip76.mn сайт "Завгүй 180 хоног" буландаа УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбууг урилаа. Тэрээр УИХ-д сонгогдсоноос хойш тойрог орон нутагтаа хамгийн их зүйл хийсэн гишүүдийн нэг юм. Тангарагаа өргөөд удалгүй Эрүүгийн тухай хуулийг өөрчлөхөө мэдэгдэж нэлээдгүй шуугиан тарьж байсан юм. Өдгөө ч тэр асуудал олон нийтийн анхаарлын төвд байна. Энэ удаад түүнээс тойрогтоо хийсэн ажлууд болон Эрүүгийн хуулийн талаар ярилцлаа.

- Таны өргөн барьсан Эрүүгийн хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн. Та энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

saikhansambuu_vip76- Манай эрүүгийн хууль хатуу чанга, иргэдэд дарамттай, хохирол ихтэй хууль болсон гэж намайг анх сонгуульд нэр дэвшиж байхад л сонгогчид хэлж байсан. Би УИХ-д 2008 оны 8 сарын 27-нд тангарагаа өргөөд энэ хуульруу орсон. Одоо бүтэн 3 жил болж байна. Хуулийг боловсруулахдаа их олон мэргэжилийн хүмүүс, мэргэжлийн байгууллагаар хэлэлцүүлж, санал дүгнэлтийг нь авсан. Өргөн бариад жил 3 сар болчихлоо. Ер нь бол эрүүгийн хуулийг өргөн бариад хэлэлцүүлж батлуулна гэдэг бол тийм амар ажил биш юм. Янз бүрийн эсэргүүцэлтэй тулдаг, атаархдаг байдал харагдаж байна. Олон удаа сонгогдсон зарим нэг гишүүдийн эсэргүүцэлтэй тулгарсан. Хамгийн сүүлд Хууль зүйн байнгын хороогоор орж энэ хуулийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн нь туйлын харамсалтай байна. Энэ хуулийг 12 гишүүн нийлж өргөн барьсан. Бид энэ хаврын чуулганаар нийт гишүүдийн дунд санал хураалт явагдах байх гэж найдаж байна. Мөн Ш.Сайхансамбуу энэ хуулийг санаачилсаны хувьд хаяхгүй. Яагаад гэвэл олон хүний асар их хүч хөдөлмөр орсон ажил юм. Үүнээс гадна хэдхэн хоногийн өмнө Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар шүүх эрх мэдэл, хуулийн байгууллагуудын өөрчлөлт шинэчлэлтийн талаар томоохон чуулга уулзалт боллоо. Энэ хурал дээр ерөнхийлөгч 1 цаг 40 минутын илтгэлдээ голлоод энэ эрүүгийн хуулийг өөрчлөх шаардлагатайг ярьсан. Ер нь бол энэ хуулийг заавал хэлэлцүүлж, хэрэгтэйг нь аваад хэрэггүйг нь хаяад өөрчлөх ёстой юм байна гэдгийг тэнд байсан хууль хяналтын байгууллагынхан хэлж байгаагаас харахад намайг бас дэмжиж байгаа юм байна гэж ойлгосон.

- Та Завхан аймагт гурилын үйлдвэр барьсан. Энэ бол орон нутгийнхны хувьд их талархууштай ажил болсныг сонгогчид хэлж байгаа.

- Миний бие өөрөө хувиасаа 2,6 тэрбум төгрөг гаргаж гурилын үйлдвэр барьж байгуулсан. Гэхдээ энэ ганц гурилын үйлдвэр биш. Алдархаан сумын нутаг Шар тал, Өгөөмөр уулын өвөр дээр газар тариалангийн талбайг бий болгож улаан буудай тариалсан. Хоёр жил ургац сайн авсан. Гэхдээ энэ зүгээр нэг тариалангийн талбай биш усалгааны том системтэй талбай. Тэгэхээр ямар нэгэн байдлаар ган гачиг ч юм байгалийн хүчин зүйлээс хамаарах хамаарал бага болж байгаа. Ургац авахад ч ихээхэн үр өгөөжийг өгч байгаа юм. Одоо Завханд гурил харьцангуй хямд байгаа. Тухайлбал, 25 кг-тай гурил 22 000 байсан бол одоо 18 000 төгрөгний үнэтэй байгаа. Мөн малын тэжээл Улаанбаатар хотын үнэтэй адилхан байгаа. Хамгийн түрүүнд энэ гурилын үйлдвэрийн үр шимийг Улиастай хотын иргэд хүртэж, Завхан нутгийн гурилыг амссан. Одоо надад үүнд талархсан олон олон захидал ирж байгаа. Бид цаашдаа талбайгаа өргөжүүлнэ. Манай Завхан хоногт 50 орчим тонн гурилын хэрэгцээтэй аймаг. Харин энэ гурилын үйлдвэр хоногт 24 тонн гурил үйлдвэрлэх хүчин чадалтай юм. Тийм учраас энэ хүчин чадалд нь хүргэхийн тулд хангалттай хэмжээний улаан буудай тариалах ёстой. Нэгэнт гурилын үйлдвэртэй болсон учраас Идэр, Тэлмэн, Баянтэс, Асгатынхан тариа тарьж энэ үйлдвэртээ нийлүүлээсэй гэж хүсэх байна. Улаан буудай алдагдалгүй бизнес болж байна. Энэ үйлдвэр төрөөс тогтоосон үнээр авч байгаа. Түүнчлэн тонн тутамд улсаас урамшуулал өгч байгаа. Тийм учраас ямар ч алдагдал хүлээхгүй гэж хэлж байна.

- Зөвхөн гурилын үйлдвэр гэлтгүй олон хөрөнгө оруулалт Завхан нутагт хийгдэж байгаа байх. Энэ жил ямар ажлууд хийгдэх гэж байна. Ялангуяа бүтээн байгуулалтын чиглэлээр ямар ажлууд хийгдэж байна вэ? Таныг сонгогчидод хувиасаа их тусалдаг гэж ярьдаг.

-       Би нэг зүйлийг хэлмээр байна. Манайхан улсын төсвөөр хийгдэж байгаа ажлыг өөрсдөө хийсэн мэтээр ярьдаг. Тухайлбал, энэ жил манай аймагт 24 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалт хийгдэж байгаа. Тэртэй тэргүй аймаг, нутаг орныхны хүсэлтээр хийгдэж байгаа ажлууд шүү дээ. Энэ бол УИХ-ын гишүүний хийж байгаа том ажил биш. Хийх ёстой ажил нь шүү дээ. Жил болгон улсаас аймаг орон нутагт бүтээн байгуулалтын ажлуудыг хийдэг. Дэд бүтэц, эрүүл мэнд, боловсролын салбарт томоохон хөрөнгө оруулалтууд сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа. Завханд хийгдсэн нэг зүйл бол Мянганы замын маршрутыг өөрчилсөн явдал юм. Солонготын даваанаас Их-Уул – Тосонцэнгэл – Тэлмэн – Улиастай гэсэн маршруттай болгож байгаа. Улиастайгаас Солонготын даваа хүртэл хатуу хучилттай зам тавигдана. За тэгээд төрөх эмнэлэг, халдварт эмнэлэг барих гээд олон ажлууд хийгдэж байгаа. Тосонцэнгэл суманд 500 хүний суудалтай соёлын төв баригдах бол Улиастайд 800 хүний суудалтай театр баригдахаар болж байна. Яриад байвал олон зүйл бий л дээ. Бүгд хамтдаа эрвийх дэрвийхээрээ аймаг орон нутгаа хөгжүүлэх гэж зүтгэж байна даа. Харин хувийнхаа хөрөнгөөр нийтдээ 200 сая гаруй төгрөгний ажил хийсэн. Буцалтгүй тусламж, бизнесийн үйл ажиллагааг нь дэмжих, эмчилгээний зардал гэх мэтээр зарцуулсан. Гэхдээ би хүн болгонд өгч чадахгүй. Тийм учраас олон нийтэд илүү үр өгөөжтэй гэдэг утгаар нь гурилын асуудлыг нь шийдэж өгсөн. Ийм ажлыг тэр болгон гишүүн хийгээд байдаггүй шүү дээ.

www.vip76.mn
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах
 
УИХ-ын ги...
Томоор үзэх..
-76/26 па...
Томоор үзэх..
-Парламен...
Томоор үзэх..

ТОВЧХОН 2011 онд Монгол улс Хятад руу 20 гаруй сая тонн нүүрс, 576 мянган тонн зэсийн баяжмал, 5 сая ..»
ТОВЧХОН Өмнө нь Германы Канцлер Ангела Меркель Украинд очихгүй гэдгээ мэдэгдсэн ..»
ТОВЧХОН Сонгуулийн тухай хуулийн 26.4.2-т ял шийтгүүлж байгаагүй, эсхүл ял шийтгүүлж байсан ..»
Бусад мэдээ
ТОВЧХОН 20 тэрбум, малчны урамшуулалд 59,5 тэрбум төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 5 жилийн хугацаатай ..»
Налайх дүүргийн нутагт дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний 137 дугаар ангид цэргийн хээрийн эмнэлэг үүдээ ..»
ТОВЧХОН Малчдаа дэмжих, хоршооллыг хөгжүүлэх, түүхий эдийн бирж байгуулах гээд хийх ажил их ..»
Бусад мэдээ
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
prev
next
БҮРТГҮҮЛЭХ