5 сарын 25
МЭДЭЭ
хамгийн дэлгэрэнгүй материалууд


Д.Хаянхярваа: Манай Дарханы гурван гишүүн энэ мөнгийг хамгийн үр ашигтай зарцуулсан

Уншсан: 2769 И-мэйл Хэвлэх PDF

www.vip76.mn сайт “Завгүй 180 хоног” буландаа УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хороон дарга Д.Хаянхярвааг урилаа. Найрамдлын, залуучуудын гэх тодотголтой Дархан-Уул аймгийн засаг даргаар найман жил ажилласан тэрээр энэ парламентад дарханчуудаа төлөөлөн сууж буй. Өнгөрсөн намрын чуулганаар хийсэн ажлууд болон Дарханы тухай түүнтэй ярилцсан юм.

- Намрын чуулган завсарлаад та тойрогтоо ажиллаж, сонгогочидтойгоо уулзаад иржээ. Дарханчууд ямар санал хүсэлттэй байна?

hayankhyarvaa_copy-Чуулган завсарлаад Дархан-Уул аймагт ажиллаад ирлээ. Ингэхдээ хоёр чиглэлээр ажилласан. Нэгдүгээрт орон нутгийн түвшинд анхаарч нөгөөх нь  төр засгийн бодлого шийдвэрийн түвшинд анхаарч ажиллаа. Олон нийттэй ярилцаж, уулзаж байхад тодорхой хэдэн саналууд гарч байна. Ер нь бол эх орны хишиг гээд байгаа 1,5 сая төгрөгт ахмадууд их санал тавьж байлаа. Тэтгэвэрийн болоод малчдын зээлийг төлөөд өгөөч, Орон сууцанд зарцуулаач гэсэн асуудлууд ихээхэн яригдаж байна. Мөн нэг зүйлийг анзаарч байхад төр засгийн түвшинд хийж байгаа ажлууд, Засгийн газрын бодлого шийдвэрийг олон нийтэд таниулан сурталчилж ажиллаач гэсэн хүсэлт, саналууд ихээхэн гарч байсан. Зөвхөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр л үйл ажиллагаа, бодлогын хэрэгжилтийг ярих биш сайдууд, гишүүд нь өөрсдөө орон нутгаар ажиллаж, бодлого шйдвэрийн хэрэгжилт биелэлттэй газар дээр нь танилцаж, иргэд олон нийттэй уулзаад ажиллаад явахад арай өөр шүү гэдгийг сайн дамжуулаарай гэж захиж байсан. Энэ асуудлыг Ерөнхий сайдад ч танилцууллаа.

 

Бас нэг зүйлд иргэд маш их шүүмжлэлтэй хандаж байна. Төрийн хүнд сурталтай холбоотой асуудал доод шатандаа хэрээс хэтэрч байна гэж хэлж байна. Миний хувьд хамтарсан Засгийн газрын нэг сул тал нь орон тоо бүтэц зохион байгуулалтыг өөрчилж чадахгүй, бүтэц шинэчлэлт хийж чадахгүй олон орлогч, дарга нарын орон тоог бий болгосон нь хүнд суртал, шат дамжлагыг ихэсгэж байна гэж үзэж байна. Төрийн албыг хүнд суртлаас ангид байлгахад чиглэгдсэн бодитой арга хэмжээ авахгүй бол болохгүй нь гэсэн асуудлууд их яригдаж байсан. Үүнээс гадна 1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал бас нэлээн яригдаж байна. Тэтгэвэрийн зөрүүг арилах тал дээр анхаарч ажиллаач гэсэн санал хүсэлтүүд ихээхэн байсан даа. Миний бие ч дээрх асуудлын хүрээнд анхаарч ажиллаж байгаа. Засгийн газар болон төр засгийн өндөрлөгүүдэд сонгогчдынхоо дууг хоолойг хүргэж байна.

- УИХ-ын гишүүдийн мөнгө гэж яригддаг нэг тэрбум төгрөг бий. Үүнийг яаж, юунд зарцуулж байгаа нь сонгогчдын анхаарлыг ихээхэн татдаг. Таны хувьд өнгөрсөн жил тойрогтоо ямар ямар хөрөнгө оруулалтыг хийв?

- Өнгөрсөн жил Дарханд 17-18 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн. Мөн тэр гишүүдийн гээд яриад байгаа тэрбум төгрөгний асуудал байна. Мантадын тоогоор хуваарилагдсан гурван тэрбум төгрөг шүү дээ. Ний нуугүй хэлэхэд манай дарханы гурван гишүүн энэ мөнгийг хамгийн үр ашигтай зарцуулсан гэдгийг хэлж чадна. Монгол улсад анх удаа Дархан хотыг иж бүрэн хяналтын камерийн сүлжээнд холбож чадсан. Энэ ажилд 1,5 тэрбум төгрөг зарцуулсан. Харин үлдсэн хөрөнгийг зам, дээврийн засварын ажилд зориулсан. Бид ч хийсэн ажлын үр дүнтэй танилцаж аймаг ч хүлээж авсан. Ялангуяа энэ хяналтын камерийн системийг манай цагдаагийн төв байгууллагаас очиж үзэж танилцан судалсан. Үнэхээр бага зардлаар үр ашигтай ажил хийжээ гэдгийг бүх шатандаа хүлээн зөвшөөрсөн. Энд нэг зүйлийг хэлэхэд мандатын тоогоор өгч байгаа мөнгийг иргэд гишүүдийн мөнгө хэмээн ойлгож тайлбарладаг. Нөгөө талаасаа энэ мөнгийг гишүүд захиран зарцуулах эрх мэдэлтэй юм шиг яриад байдаг. Бид нар аймгийн удирдлагуудтай ярилцан ямар ямар зүйл гол хөрөнгө оруулалтыг хийх вэ гэдэг дээр тохироод хөрөнгөө тийш нь зарцуулдаг. Хэрэгжүүлэхийг нь аймаг орон нутаг хэрэгжүүлдэг бол бид өөрсдөө хяналтаа тавиад явдаг.

Энэ жилийн мөнгийг юунд зарцуулах гэж байна даа?

-       Манай гурван гишүүн нэг зүйл дээр тохирсон. Энэ юу гэвэл Дархан хотын бүх байшин барилгын дээврийн асуудлыг шийдвэрлэе, засаж дуусгая гэж ярьж байгаа. Тиймээс энэ жил энэ ажлыг гүйцэтгэж, мөн зам засварын ажилд тодорхой хэмжээгээр зарцуулах болно. Л.Гансүх, Ж,Сүхбаатар гишүүн бид гурав 2012 он гэхэд Дарханы бүх барилгын дээврийн засварын ажлыг дуусгана гэсэн амлалт авсан. Энэ жилийнх бол үндсэндээ дээвэр, зам, өрхийн эмнэлэгт зарцуулагдана. Энэ жил Дарханд 4-5 өрхийн эмнэлэг барихаар төлөвлөж байгаа.

- Та өнгөрсөн намрын чуулганаар ямар хууль дээр ажиллав? Мөн нэлээдгүй ажлын хэсэгт орж ажилласан байсан.

- Миний хувьд нэлээд хэдэн ажлын хэсэгт орж ажиллаа. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Батлан хамгаалахын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг хэд хэдэн хуулийн төслүүд дээр хүмүүстэй нийлж санаачлагчаар орж ажилласан. Ер нь аль болохоор орон нутгийн ажил амьдралтай холбоотой зүйлрүү түлхүү анхаарч ажиллахыг зорьдог. Тэр нь миний хувьд илүү дөхөм, орон нутгийн зовлонг ойлгодог, мэддэг учраас энэ чиглэлд хандсан хууль тогтоолуудад хандаж ажилласан.

- Сүүлийн өдрүүдэд Сүхбаатарын талбай дээр жагсаал цуглаан хийгсэд олширлоо. Энэ тал дээр та ямар бодолтой байна?

- Ардчилсан нийгэмд байдаг үзэгдэл шүү дээ. Тавьдаг шаардлагаа тавьж байна. Бид нар ч сонсох учиртай. Үүнийг буруутгаад байх зүйлгүй дээ.

- Манай сайтад таны нэр дээр иргэдээс нэлээдгүй асуулт ирдэг л дээ. Гол төлөв таныг засаг даргаар ажиллаж байхдаа хийж байсан ажлын үргэлжлэл, залгамж халаа тааруухан байна. Орон нутгийн одоогийн удирдлагыг шүүмжилж, таны эхлүүлсэн ажлыг муутгаад байна гэсэн шүүмжлэлүүд их ирдэг. Тухайлбал, таны байгуулж байсан Миний Монгол цогцолбор хүрээлэнд анхаарал муу тавьж байна, тоглоомууд нь эвдэрч сүйдэж гүйцлээ гэсэн байна.

- Яг энэ асуудал дээр миний хувьд шууд анхаарал хандуулах ёсгүй л дээ. Аймаг орон нутгийн удирдлагууд, иргэд нийлж анхаарал хандуулах ёстой л доо. Миний хувьд долоо хоног болгон Дархан явж ажилладаг. Зарим зүйлүүдийг харахад үнэхээр сэтгэл дуундуур, сэтгэл эмзэглэж байгаагаа хэлэхийг хүсэж байна. Манайхан нэг зүйл хийгээд дахиж анхааралгүй, өөд нь таталгүйгээр дараагийн нэг ажилдаа орох нь зөв зүйтэй биш л дээ. Ер нь Миний Монгол цогцолборыг харахад нэлээдгүй эвдэрч гэмтсэн байсан. Энэ тал дээр аймаг орон нутгийн анхаарал хандуулах ёстой. Яагаад гэвэл тодорхой хөрөнгө зарцуулж, хэрэгтэй гэсэн зүйлийг бүтээчихээд хэдэн жилийн дараа хаяж болохгүй.

- Та сонгуулийн үеэр Дарханд биеийн тамир, спортын цогцолбор бариулах талаар ярьж байсан. Энэ ажил хэр урагштай байна вэ?

- Би энэ асуудлаар дөнгөж сая С.Баярцогт сайдтай уулзаад ирлээ. Зураг төсөл нь бэлэн байна. Тендерээ зарлаад өгөөч гэсэн хүсэлт тавилаа. Энэ асуудлаар Эрүүл мэндийн яам, Сангийн яамтай ярилцаж байгаа. Тун удахгүй ойрын үед тендер зарлагдана. Энэ жил ажил нь эхэлнэ. Дарханчууддаа хандаж, тун удахгүй 2012 онд та бүхэн сайхан спорт цогцолбортой болноо гэж хэлмээр байна.

- Сүүлийн үед сонгуулийн тухай хууль их эрчимтэй яригдаж, улс төрийнхний болон иргэд олон нийтийн ч анхаарлыг татаж байна. Янз янзын хувилбарууд яригдаж байна. Таны хувьд аль хувилбарыг дэмжиж байгаа вэ?

- Сонгуулийн дараачаар булхай луйвар гарлаа гээд янз бүрийн зүйл болж сүүлдээ зодоон цохиондоо хүрдэг асуудал гардаг. Энэ бүхнийг сонгуулийн хуультай холбож тайлбарлаад байдаг. Иргэд ч тэгж ойлгодог. Яг үнэндээ сонгуулийн хуультай төдийлөн хамааралтай зүйл биш юм. Ямар системээр, ямар хуулиар явах нь бол тийм чухал биш, гагцхүү намууд өндөр сахилга баттай, дэгтэй журамтай шударга сонгууль явуулах хэрэгтэй юм. Миний хувьд бол холимог системийг дэмжиж байгаа.

www.vip76.mn

Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах
 
УИХ-ын ги...
Томоор үзэх..
-76/26 па...
Томоор үзэх..
-Парламен...
Томоор үзэх..

ТОВЧХОН 2011 онд Монгол улс Хятад руу 20 гаруй сая тонн нүүрс, 576 мянган тонн зэсийн баяжмал, 5 сая ..»
ТОВЧХОН Өмнө нь Германы Канцлер Ангела Меркель Украинд очихгүй гэдгээ мэдэгдсэн ..»
ТОВЧХОН Сонгуулийн тухай хуулийн 26.4.2-т ял шийтгүүлж байгаагүй, эсхүл ял шийтгүүлж байсан ..»
Бусад мэдээ
ТОВЧХОН 20 тэрбум, малчны урамшуулалд 59,5 тэрбум төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 5 жилийн хугацаатай ..»
Налайх дүүргийн нутагт дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний 137 дугаар ангид цэргийн хээрийн эмнэлэг үүдээ ..»
ТОВЧХОН Малчдаа дэмжих, хоршооллыг хөгжүүлэх, түүхий эдийн бирж байгуулах гээд хийх ажил их ..»
Бусад мэдээ
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
prev
next
БҮРТГҮҮЛЭХ