5 сарын 25
МЭДЭЭ
хамгийн дэлгэрэнгүй материалууд


С.Ламбаа: Хүүхдийн эмчээр резидентурт сурч байгаа зарим хүмүүсийн төлбөрийг төрийн сангаас хариуцаж эхэлсэн

Уншсан: 2586 И-мэйл Хэвлэх PDF
www.vip76.mn сайтын “76-аас асууя”буланд УИХ-ын гишүүдэд тойргийнх нь сонгогчид өөрсдийн асуултаа тавьж бид тухайн гишүүн бүрт уламжлан хүргэж хариултыг оруулдаг билээ. Энэ удаагийн хариултыг Улсын Их Хурлын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа ирүүлжээ.
lambaa - Зарим нэг өөрчлөлтийг хийж байгаа нь сайн хэрэг. Харин төрийн үйлчилгээний эмч мэргэжилтнүүдийн томилолтын мөнгө үнэхээр байга байна. Үүнийг төрийн албаныхтай ижил болгох тал дээр анхаарах уу?

-  Таньтай санал нэг байна.Миний хувьд хуульд өөрчлөлт оруулж, томилолтын зардлыг ялгаваргүй болгож нэмэгдүүлэх саналыг байнга хэлж байдаг юм. Хэзээ нэгэн цагт өөрчлөгдөх байхаа.

- Health Info гээд эрүүл мэндийн байгууллагын тайлан гаргадаг програм байх юм. Гэтэл энэ програм дэндүү хоцрогдсон байх юм. 1999 оноос хойш үндсэн бааз шинэчлэгдээгүй. Энэ програм дээр ажиллахад хүндрэл их учрах юм. Ажиллагаа ихтэй. Дээрээс нь алдаа их гардаг. Энэ талаар холбогдох газруудад нь мэдээлэл өгвөл яасан юм бол?

- Таны саналын дагуу холбогдох байгууллагад үүрэг өгсөн.Удахгүй шинэчлэгдэнэ.

- Гадаадад өндөр үнэтэй мэс засалд ороход маш үнэтэй учир хүний хөгжил сангаас олгож байгаа мөнгийг эмчилгээнд зориулж аав, ээж, ах эгч, ах дүү хамаатан садангийн мөнгийг хандивын дансанд оруулах боломж бий юу?

- Ах дүү,гэр бүлээрээ нийлээд 21мянган төгрөгөө жилээр авч болох боловч зориулалт нь үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах хөрөнгө оруулалтад гэж хуульчилсан учир өртөг өндөртэй эмчилгээ хийлгэхэд зориулах боломжгүй байгаа юм.

Монголын мянганы сорилтын сангийн эрүүл мэндийн төслийн хүрээнд НЭМ-ийн магистр бэлтгэх сургалтын бүртгэлд сувилахуйн баклаврыг яагаад авч болохгүй гэж зааг тавьсан бэ? Сувилахуйн баклавр анагаах ухааны баклавр биш үү. Ер нь сувилагч нарыг яагаад дорд үзсээр байна вэ? Сувилахуйн шинжлэх ухаан биеэ даасан шинжлэх ухаан хэзээ эмч сувилагчийн ялгаа арилах вэ? Хэзээ биеэ дааж хөгжих вэ? Сувилагч бол эмчийн туслагч биш бие даасан мэргэжил гэдгийг хүлээн зөвшөөрөх цаг болоогүй юу?

- Төслийн хүрээнд нийгмийн эрүүл мэндийн мэргэжлээр магистрантурт аймаг бүрээс нэг хүн сургахаар төлөвлөгдсөн. Аймаг бүрээс 3 хүн нэр дэвшсэн. Сайдын тушаалаар байгуулагдсан комисс шалгаруулна. Уучлаарай,сувилагч нарыг яагаад дорд үзээд байна вэ? гэж асуусантай санал нийлэхгүй байна. Баклаварын сувилагч магистрантурт суралцах эрх нээлттэй. Одоо 100 сувилагчийг Сингапурт суралцуулах сонгон шалгаруулалт хийж байна. Цаашид сувилагч бэлтгэх шатлалыг тогтоож, элсэлтийг нэмэгдүүлэх болно.Миний хувьд сувилагчийн асуудалд байнга анхаардаг хүн. Эмч,сувилагчийн харьцааг өөрчилж,сувилаг чийн тоог нэмэгдүүлэх бодлого барьж байна.

- Таны гаргасан 2011 оны 1 сарын 14 -ний 17 тоот тушаалын заалтад аймгуудад орны дээд хязгаарыг баталж өгсөн. ЭМГ-н дарга нийгмийн даатгалаас шинээр санхүүжилт авч байгаа эмнэлгүүдэд хуваарилалт хийсэн юм. Тэгсэн хуучин санхүүжилт авч байсан эмнэлгүүдийн санхүүжилт авах ор багаслаа гэсэн маргаан гаргаад шинээр санхүүжилт авах эмнэлгүүдээ хавчаад байх юм. Энийг яаж шийдэх вэ?

- Миний хувьд энэ асуултыг тавьсан хүний хүсэлтийг биелүүлсэн байх гэж бодож байна. Зарим эмнэлгүүдийн орны асуудлыг шийдсэн тушаал гаргасан.

- Эмч нарын нарийн мэргэжил олгох резидентурын сургалтын төлбөрийг хүний хөгжлийн сангийн 500.000 аас төлж болох уу? Бид бас л адилхан оюутан шүү дээ. Резидент эмч нарыг цалинжуулах талаар ямар ажил хийж байгаа вэ? Мөн та хүүхдийн резидент эмч нарын сургалтын төлбөрийг хөнгөлөх талаар ТВ - ээр ярьж байсан. Тэр юу болсон бэ?

- Эмч нарт нарийн мэргэжил олгох сургалтын төлбөрийг хүний хөгжлийн сангаас төлөх боломжгүй. Хүүхдийн эмч ховордсонтой холбоотой хэд хэдэн арга хэмжээ авсан. Цалинг 50 хүртэл хувь нэмэгдүүлэх эрхийг эмнэлгийн дарга нарт олгосон. Хүүхдийн эмчээр резидентурт сурч байгаа зарим хүмүүсийн төлбөрийг төрийн сангаас хариуцаж эхэлсэн.

Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах
 
УИХ-ын ги...
Томоор үзэх..
-76/26 па...
Томоор үзэх..
-Парламен...
Томоор үзэх..

ТОВЧХОН 2011 онд Монгол улс Хятад руу 20 гаруй сая тонн нүүрс, 576 мянган тонн зэсийн баяжмал, 5 сая ..»
ТОВЧХОН Өмнө нь Германы Канцлер Ангела Меркель Украинд очихгүй гэдгээ мэдэгдсэн ..»
ТОВЧХОН Сонгуулийн тухай хуулийн 26.4.2-т ял шийтгүүлж байгаагүй, эсхүл ял шийтгүүлж байсан ..»
Бусад мэдээ
ТОВЧХОН 20 тэрбум, малчны урамшуулалд 59,5 тэрбум төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 5 жилийн хугацаатай ..»
Налайх дүүргийн нутагт дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний 137 дугаар ангид цэргийн хээрийн эмнэлэг үүдээ ..»
ТОВЧХОН Малчдаа дэмжих, хоршооллыг хөгжүүлэх, түүхий эдийн бирж байгуулах гээд хийх ажил их ..»
Бусад мэдээ
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
prev
next
БҮРТГҮҮЛЭХ