5 сарын 25
МЭДЭЭ
хамгийн дэлгэрэнгүй материалууд


Одоогийн залуус их халгамтгай, ажлаас бэргэдэг болсон юм шиг санагддаг

Уншсан: 2541 И-мэйл Хэвлэх PDF

www.vip76.mn сайт Булган нутгийн түшээ УИХ-ын гишүүн Ц.Цэнгэлийг зочноор урилаа. Тэрээр саяхан Бүгд Найрамдах Панам Улсад болж өнгөрсөн Олон Улсын Парламентын Холбооны 124 дүгээр Ассемблейн чуулганд  оролцоод иржээ.

- Та саяхан Панамд болсон Олон Улсын Парламентын Холбооны 124 дүгээр Ассемблейн чуулганд оролцоод ирлээ. Ямар асуудлууд яригдав?

tsengel_mp01- Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл, дэд дарга Г.Батхүү, УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж нартай хамт Панамд болсон чуулган оролцлоо. Ассамблейн чуулганы үеэр “Сонгуулийн үеэр гарч болзошгүй зөрчил мөргөлдөөнөөс  урьдчилан сэргийлэх ба Засгийн газрын эрхийг тайван замаар шилжүүлэх хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх нь”, “Байгалийн нөөц, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл болон хүн амын өсөлтийн өөрчлөлтийн зохистой менежментээр тогтвортой хөгжлийг хангахад парламентуудын гүйцэтгэх үүрэг” зэрэг чухал сэдвүүд хөндөгдөв.

Мөн “Улс төрийн намуудын болон сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийг нээлттэй, хариуцлагатай болгох нь” хэлэлцүүлгийг Ардчилал, хүний эрхийн байнгын хороогоор хэлэлцүүллээ. Ер нь нэг зүйлийг хэлэхэд манай улс ийм хурал чуулганд оролцож өөрсдийн байр сууриа сайн илэрхийлж байсх ёстой юм байна гэж үзлээ. Монгол гэсэн улсыг дэлхий дахинд таниулахад их чухал үүрэгтэй юм байна. Ассемблейн үеэр Панамын Үндэсний Ассамблейн дарга Хосе Муньос Молинатай уулзаж, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоох тухай, түүнчлэн хоёр орны хооронд адил төстэй зүйл ихээхнийг онцолж, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийн талаар ярилцлаа. Мөн ХБНГУ-ын Бундестагийн Ерөнхийлөгч Норберт Ламмберттай уулзаж, парламент хоорондын найрамдлын бүлгүүдийн харилцаа, Байнгын хороо, Тамгын газрын хооронд хамтран ажиллах сонирхол эрмэлзэлтэй, боловсролын салбарын уламжлалт харилцааг өргөжүүлэх талаар санал солилцлоо. Түүнчлэн Монаккогийн Үндэсний Зөвлөлийн дэд дарга П.Нотаритай уулзаж, хоёр орны харилцааны талаар ярилцлаа.

- Холын хүнээс сонин сонс гэдэг. Явсан газрын сонин их биз дээ?

- Панам бол аялал жуулчлал өндөр хөгжсөн орнуудын нэг юм. Хүн төрөлхтөний бүтээн байгуулсан хамгийн том байгууламжийн нэг энэ улсад байрлах Панамын суваг юм. Анх 1914 онд нээлтээ хийж байсан энэ суваг нийтдээ 27500 хүний амиар боссон бүтээн байгуулалт гэж ярьдаг юм байна лээ. Сувгийг 4 хэсэгт хуваадаг юм байна лээ. Учир нь усны түвшин нь 4 янз байдаг. Нэг хэсэг хөндийг усаар дүүргээд дараагийн хөндийрүү ордог гэх мэт сонин шийдлээр хийгдсэн байна. Бас нэг гайхалтай зүйл бол нэг хөндийг дүүргэхэд 84 сая шоо метр усыг 10 минутын дотор шахаж дүүргэж байна. Панам улсыг 3 зүйл дээр ихэд түшиглэж хөгжиж байгаа гэж үздэг. Эдгээр нь аялал жуулчлал, хөдөө аж ахуй, Панамын суваг юм. Одоо шинээр Панамын сувагтай адил бүтээн байгуулалтын ажил хийж байгаа нь 4 дэх эх үүсвэр гэж үзэж байгаа гэсэн.

- Хаврын чуулган нээгдээд удаагүй байна. Та намрын чуулганы завсарлагаар тойрогтоо ажиллаад ирсэн. Ер өнгөрсөн өвлийг Булган нутаг хэр өнтэй давсан бэ?

- Булган аймаг энэ өвөл багагүй цасархаг өвлийг тууллаа. Ер нь хүндхэн байлаа гэж хэлж болно. Гэхдээ манай малчид жил жилийн зуднаас ихээхэн сургамж авч өвлийн бэлтгэлийг сайтар базаадаг болсон. Тиймээс өнгөрсөн өвлийг дажгүй давсан. Миний хувьд Булган аймгийн Сайхан, Бугат, Баян-Агт, Орхон сумдаар явж ажиллаа. Малчид “Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд мал үржүүлгийн асуудлыг ихэд дэмжиж байна. Малчдын санал сэтгэгдлийг сонсож байхад эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх нь зүйтэй гэдэг нь харагдаж байна. Мөн хүүхэд залуусыг малчин болгомоор байна гэсэн хүмүүс ч цөөнгүй байсан. Ер нь мал аж ахуйн салбарт төрийн бодлого шаардлагатай байгаа харагдаж байна.

- Манай сайтаар дамжуулж сонгогчид тойргоосоо сонгогдсон гишүүдээсээ асуулт асуудаг. Таны нэр дээр ч цөөнгүй асуулт ирдэг. Тухайлбал, дараах асуулт ирсэн байна. Таныг сайдаар ажиллаж байхад хүнд хэцүү үе тохиолдож байсныг бид бүгд мэднэ. Ийм хүнд хэцүү үед, сэтгэл санаагаар унахаараа яаж өөрийгөө зоригжуулж, сэдэлжүүлдэг вэ? Олон залуус таниас үлгэр дууриал авдаг учраас таны хариулт чухал гэж үзэж байна.

- Энэ бол их чухал асуулт байна. Надад хандаж ийм сайхан асуулт асуусан эрхэм дэмжигч дүүдээ баярлалаа. Миний хувьд төрийн хүн хэцүү албыг хашиж явахад халгаж байсангүй, хүнд хэцүү хэмээн шантарч байгаагүй. Яахав улс төрчдийг дайрч доромжилдог жишгээр янз бүрийн доромжлолыг амсаж байлаа. Гэхдээ тэр болгонд гуньж гутралгүй, хэл ам хэрүүл тэмцэл хийлгүйгээр “ярьдаг хүмүүс юм даа” гээд л өнгөрдөг байсан. Би ер нь нэг их уурлаж, гуньж гутраад, сэтгэл санаагаар унаад байдаггүй. Мэдээж хүн учраас зарим нэг алдаа дутагдал гарахад уур хүрмээр тохиолдол байдаг. Гэхдээ уурлахгүй, бухимдахгүй байх шаблон, жор гэж байхгүй ш дээ. Зөвхөн өөрөө өөртөө эзэн болж, өөрийгөө хянаж барих ёстой, өөрөө өөрийгөө зоригжуулж, сайн сайхан зүйлээс сэдэл авах ёстой гэж үздэг. Миний хувьд улс орны төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж чадвал төрийн сүлд өршөөдөг гэж бодож явдаг даа.

- Оюутан залуучууд бол улс орны ирээдүй. Та Булган нутгийн оюутан залуустай хэрхэн хамтарч, тэднийг хэр дэмжиж ажиллаж байна даа?

- Би нэг зүйлийг зарчмаа болгодог. Өөрийнхөө хийсэн ажил, олон нийтэд хүрсэн зүйлүүдийг сурталчлах, пиар хийх дургүй. Оюутан залуустайгаа үргэлж хамтарч ажилладаг. Саяхан нутагтаа очиж залуучуудын дунд эрдэм шинжилгээний бага хурал зохион байгууллаа. Мөн жил бүр урлаг спортын арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг. Шаардлагатай бол үйл ажиллагаанд нь хөрөнгө санхүүгээр тусалдаг юм. Энд нэг зүйлийг нэмж хэлэхэд одоогийн залуу хүнийг тогтвор суурьшилтай, хоёргүй сэтгэлээр ажиллах хэрэгтэй гэж боддог. Одоогийн залуус их халгамтгай, ажлаас бэргэдэг болсон юм шиг санагддаг. Булган аймгийн оюутны холбооны ерөнхийлөгч, Нутгийн зөвлөлийн дарга зэрэг сонгуульт ажлуудыг хийж байсан. Эндээс нэг зүйлийг ажиглахад нутаг орноо, улс эх орноо хөгжүүлье гэсэн залуус ч цөөнгүй байдгийг анзаарснаа хэлэх хэрэгтэй. Гэхдээ бид үүний тулд нутаг оны хөгжилд шаардлагатай ажлуудын дэс дарааллыг оновчтой тогтоох, энэ чиглэлээр хэлэлцүүлэг хийх ёстой байх гэж боддог. Мөн залуучууд маань ахмад, дунд үеэ сонсож өөртөө итгэлтэй ажиллах ёстой юм.

www.vip76.mn
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах
 
УИХ-ын ги...
Томоор үзэх..
-76/26 па...
Томоор үзэх..
-Парламен...
Томоор үзэх..

ТОВЧХОН 2011 онд Монгол улс Хятад руу 20 гаруй сая тонн нүүрс, 576 мянган тонн зэсийн баяжмал, 5 сая ..»
ТОВЧХОН Өмнө нь Германы Канцлер Ангела Меркель Украинд очихгүй гэдгээ мэдэгдсэн ..»
ТОВЧХОН Сонгуулийн тухай хуулийн 26.4.2-т ял шийтгүүлж байгаагүй, эсхүл ял шийтгүүлж байсан ..»
Бусад мэдээ
ТОВЧХОН 20 тэрбум, малчны урамшуулалд 59,5 тэрбум төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 5 жилийн хугацаатай ..»
Налайх дүүргийн нутагт дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний 137 дугаар ангид цэргийн хээрийн эмнэлэг үүдээ ..»
ТОВЧХОН Малчдаа дэмжих, хоршооллыг хөгжүүлэх, түүхий эдийн бирж байгуулах гээд хийх ажил их ..»
Бусад мэдээ
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
prev
next
БҮРТГҮҮЛЭХ