5 сарын 25
МЭДЭЭ
хамгийн дэлгэрэнгүй материалууд


Орхончуудын асуултанд Д.Одхүү хариулж байна

Уншсан: 2178 И-мэйл Хэвлэх PDF

www.vip76.mn сайтын “76-аас асууя” булангийн ээлжит хариултыг УИХ-ын гишүүн Д.Одхүү ирүүллээ. Тус буланд сонгогчид тойргийнхоо гишүүдэд хандаж асуулт ирүүлдэг юм. Орхон аймгийн сонгогчдоос УИХ-ын гишүүн Д.Одхүүд ирүүлсэн асуултын хариултыг хүргэж байна.

odkhuu- 6-р сар гарчихаад байхад 2011 онд Орхон аймагт хийгдэх томоохон ажлуудын тендер зарлагдахгүй байна. Тухайлбал: 7-р хорооллын ИШС, камержуулалт гэх мэт ЗГ-ын албан даалгаварын биелэгдэхгүй байгаад ямар арга хэмжээ авбал зохих вэ. Тэгж байгаад тендергүй гэрээ байгуулах санаатай эрхтэн дархтангууд байна гэж үзэж байна.

- Урин дулаан цаг дундаа орчихоод байхад улсын төсөвт тусгагдсан ажлуудыг эхлүүлэхгүй байгаа нь үнэхээр санаа зовинох хэрэг байна. Уг нь энэ ажлуудыг миний бие өөрөө санаачлан улсын төсөвт суулгуулсан болохоор араас нь байнга санаа тавьж холбогдох яам, тамгын газруудад болон аймагт удаа дараа шаардлага хүргүүлж байгаа. Тендрийн хуулийн хэрэгжилтийн явц болон 2011 оны хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийн явцтай холбоотой ажлын хэсгийг байгуулах санаачлага гарган өөрөө ажлын хэсгээ ахалж ажиллаж байна. Тиймээс дээрх асуудлаар яамдын төрийн нарийн бичгийн дарга нарт шаардлага хүргүүлж байна. Үнэхээр цаг үеэ олсон чухал асуудлаар асуулт ирүүлсэн байна.

- Эрдэнэт хотын захирагчийн албаны дарга Х.Олзбаатар нь энэ будлианыг зохион байгуулсан гол эзэн нь гэж үзэж байна. Аймгийн хэмжээний тендерийг өөрийн ах дүү хамаатан садан найз нөхдөд хувааж өгдөг хүн юм. Өөрийн төрсөн дүү, баз хүргэн гэх мэт үргэлжилнэ. Тендер зарлахгүй ажил өгчихөөд нөхөж материал бүрдүүлээд сурчихсан хүмүүсээ ажил гэрээний эрх өгч урамшуулдаг.

- Будлиан хутгагч нар хаа сайгүй байна. Тэдний дунд эрхэм Х.Олзбаатар орсон байхыг үгүйсгэхгүй. Энэ асуудлыг аймаг орон нутгийн удирдлага асуудал болгон тавьсан уу? Зөвхөн УИХ-ын гишүүдээс гадна аймаг орон нутгийн удирдлага, иргэдийн оролцоотойгоор ийм булхай хийж буй үйлдлийг таслан зогсоож хариуцлага тооцох ёстой. Хэрвээ тодорхой ямар нэгэн баримт, мэдээлэл байгаа бол надад өгч болно.

Хотын статусын асуудал юу болсон бэ? Мөн аж үйлдвэрийн паркийн ажил удаашралтай байна.

- Хотын статусын асуудлаар амласан ёсоор УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир бид хоёр Монгол улсын Үндсэн хуулинд өөрчлөлт оруулахаар УИХ-д өргөн барьсан байгаа. Энэ асуудлыг шийдэхийн тулд зайлшгүй Үндсэн хуулийг өөрчлөх шаардлага тулгарч байна. Аж үйлдвэрийн паркын асуудал маш удаашралтай явагдаж байна. Өнгөрсөн жил УИХ яаралтай, шуурхай шийдвэрлэж хууль баталсан. Саяхан болсон 2010 оны төсвийн гүйцэтгэлийг авч хэлэлцсэнийг та санаж байгаа байх. Энэ хуралдааны үеэр ХХААХҮ-ийн яамны сайд Бадамжунайд асуулга тавьсан. Үндсэндээ дорвитой юм хийгдээгүй байгаа. Эрдэнэтэд хуулийн хэрэгжилт удаашралтай байгааг хүлээн зөвшөөрсөн. Миний бие санаачлан хүсэлт тавьж ажлын хэсэг байгуулж 8-9 сард Үйлдвэр технологийн паркийн хуулийн хэрэгжилт, түүнд шаардагдах зүйлүүд гэсэн асуудлаар семинар сургалт зохион байгуулахаар болсон.

- 2010 онд 500 сая төг улсын төсөвт туссан боловч хүүхэлдэйн театрын засвар хийгдээгүй. мөнгө нь аймгийн төрийн санд байгаа гэж он гарсан хойно сонсогдож байсан энэ үнэн үү?

-  Хүүхэлдэйн театрын 500 сая төгрөгийн асуудлыг яаралтай шийдэх ёстой. Аймагт олон цэцэрлэг, сургуульд засвар шаардлагатай байна. Хэрвээ үнэхээр хүүхэлдэйн театрт засвар шаардлагагүй байгаа бол хэрэгцээтэй байгаа газарт нь засвар хийхэд шилжүүлэх нь буянтай ажил шүү дээ. Төрийн санд тэр мөнгийг буцааж татахаас өмнө хэрэгцээтэй зүйлд нь зарцуулах хэрэгтэй юм.

- Ашигт малтмалын хуулийн шинэчилсэн найруулгыг хэзээ батлах вэ?

- Ашигт малтмалын хуулийн шинэчилсэн найруулгыг Монгол улсын ерөнхийлөгч санаачилж, олон жил Австралийн ашигт малтмалын хуулийг судалсан эрдэмтэд, олон нийтийн байгууллага, иргэний нийгмийн төлөөлөл, Засгийн газрын хариуцсан албан тушаалтнууд орсон ажлын хэсэг байгулагдсан. Манай Геологийн холбоо бас санал дүгнэлтээ хүргүүлсэн. УИХ-д хэзээ өргөн баригдахыг сайн мэдэхгүй байна. Намрын чуулганаар хэлэлцэгдэн батлагдана гэж бодож байна. Өмнөх хууль алдаатай байсан. Энэ удаагийн хуулиа сайн ярилцаж, шүүс, усыг нь сайн шахаж сайн хууль гаргаад тогтвортой хэрэгжүүлэх хэрэгтэй байгаа юм. Тэгэхгүй бол хэдэн жил болоод өөрчлөөд байхаар хөрөнгө оруулагчид эргэж буцаад байгаа юм.

Эрдэнэтийн хүүхдийн ордон хэзээ ашиглалтанд орох вэ?

- Хүүхдийн ордон 7 сарын 1 гэхэд үндсэндээ бүх ажил нь дуусна. Энэ ордон 3 жил баригдсан. Эхний жил "Эрдэнэт хөгжил- Ирээдүй" сангийн шугамаар хандив цуглуулж 370 гаруй сая төгрөгөөр эхлүүлсэн. Нийтдээ тэрбум гаруй төгрөгийн өртөгтэй учраас аймгийн болон улсын төсөвт 150-200 төгрөг жил болгон суулгаж энэ жил дуусахаар болж байна. Хэрвээ амжиж доторх тоног төхөөрөмж нь ирвэл наадмын өмнө, эсвэл наадмын дараа бүрэн ашиглалтанд өгч нээлт хийнэ. Нээлтийн зар тараагдахаар ирээрэй гэж урьж байна.

 

Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах
 
УИХ-ын ги...
Томоор үзэх..
-76/26 па...
Томоор үзэх..
-Парламен...
Томоор үзэх..

ТОВЧХОН 2011 онд Монгол улс Хятад руу 20 гаруй сая тонн нүүрс, 576 мянган тонн зэсийн баяжмал, 5 сая ..»
ТОВЧХОН Өмнө нь Германы Канцлер Ангела Меркель Украинд очихгүй гэдгээ мэдэгдсэн ..»
ТОВЧХОН Сонгуулийн тухай хуулийн 26.4.2-т ял шийтгүүлж байгаагүй, эсхүл ял шийтгүүлж байсан ..»
Бусад мэдээ
ТОВЧХОН 20 тэрбум, малчны урамшуулалд 59,5 тэрбум төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 5 жилийн хугацаатай ..»
Налайх дүүргийн нутагт дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний 137 дугаар ангид цэргийн хээрийн эмнэлэг үүдээ ..»
ТОВЧХОН Малчдаа дэмжих, хоршооллыг хөгжүүлэх, түүхий эдийн бирж байгуулах гээд хийх ажил их ..»
Бусад мэдээ
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
prev
next
БҮРТГҮҮЛЭХ