www.vip76.mn цахим хуудас нь “76-аас асууя” буланд сонгогчид өөрсдийн тойргоосоо сонгогдсон гишүүдэд хандаж асуулт ирүүлдэг билээ. Энэ удаа Алтай нутгийн төрийн түшээ Ж.Энхбаяр сонгогчдынхоо асуултанд хариулт ирүүллээ.
- Миний бие Төрийн байгууллагад 9 жил ажиллаж байна. Говь-Алтайгаас сонгогдсон 2 гишүүн маань хийж байгаа ажил их ээ, Вэб сайтаар ард түмэнтэйгээ шууд харьцаж байгаад баярлаж байна. Миний бие Бакалавар, Магистр зэрэгтэй. Та удирдлагын академи болон бакалавараар боловсон чадварлаг боловсон хүчин бэлддэгт баярлаж явдаг. Та одоо Удирдлагын академид хүмүүсийг хамруулах уу. Ямар шалгалт, шалгуур үзүүлэлтээр орох вэ?
- Нутаг орондоо ажиллаж амьдрах боловсон хүчин бэлтгэх зорилгоор оюжтан сургаж төгсгөсөн боловч орон нутагтаа очиж ажиллаагүй, төв суурин газарт суурьшиж байна. Иймт ажлын байртай, хөдөлмөрийн гэрээтэй, чухал шаардлагатай ажил мэргэжлийн боловсон хүчинг мэргэжил дээшлүүлэх, ахиулах сургалтанд өөрийн хүсэлт, хамт олны саналыг үндэслэн сургаж байна.
- Аймгийн удирдлагууд нэг л таарамж муутай байгаад байх шиг. Энэ бол тун муу мэдээ гэж бодож байгаа. Ядахдаа л таны, Дашдорж гишүүний санаачилсан ажил хэрэгжихэд энэ байдал бага гэлтгүй саад учруулна. Дээр нь энэ 2 дарга нь аймгийн удирдлагууд, Тамгын газраа 2 хуваачихвал ажил бүр ч урагшаа явахаа болино доо. Удирдлагуудыг яаж эвтэй байлгамаар юм бэ?
- Алтайчууд бид эв нэгдэл, эрдэм ухаан, нутаг сэтгэл, зөв бодлоготой байж хөгжил дэвшлийг авчирна. Төр түмний хүндтэй бөгөөд хариуцлагатай албанд хоёргүй сэтгэлээр зүтгэж, шударга ил тод зарчимч байх нь миний эрхэм үүрэг юмаа.
- Алтай нутгийн хөгжлийн гол үндэс нь нийт иргэдийн мэдлэг, мэдээлэлээр хангах, тэдний улс төрийн соёл болон эдийн засгийн мэдлэгийг сайжруулах явдал гэж үздэг. Харин харанхуй мэдээлэл багатай байх нь намуудад болон гишүүдэд ашиг тустай бололтой. Та энэ асуудлыг яаж шийдэх вэ?
- Манай Алтай нутаг Монголын суу алдарт эрдэм мэдлэгийн авъяас билэг төгөлдөр, ухаан хурц олон арван эрдэмтэн мэргэдийг төрүүлж өсгөсөн оуюнлаг иргэдтэй нутаг билээ. Миний хувьд нутаг орныхоо ард түмнийг харанхуй бүдүүлэг гэж огтхон ч бодохгүй байна. Мэдээлэл, соёл иргэншил, хөгжил дэвшлээс хол бүс нутагт амьдарч буй ард түмний буруу гэж байхгүй. Харин төр засаг, орон нутгийн зөв бодлого шийдвэр, уялдаа холбоотой нь шууд хамааралтай гэж боддог. Алтай нутаг байнгын эрчим хүчтэй болж дэд бүтэц, ундны цэвэр усны асуудал гэх мэт тулгамдсан олон чухал асуудлууд шийдэгдэж байна. Хөгжил дэвшлийн ирээдүй маш сайхан харагдаж байна. Хүн бүхэн нутаг орноо хүрээлэн буй орчноо өөдрөг сайхнаар харж хөгжил дэвшилд хамтдаа зүтгэх хэрэгтэй. Сайн сайхан ирээдүйн төлөө энэ бие эрдэм ухаан сэтгэл зүрхээ зориулж явна аа.
- Та Эрээн нуур дээр ойрын хугацаанд очиж үзэв үү? Ямар болсон байна хэвээрээ байна уу?
- Эрээн нуурын голдрилыг өөрчилж Улаан боомын усан цахилгаан станцыг барьж байгуулсан, дэлхий нийтийн дулаарал, цөлжилт эрчимтэй явагдаж байгаа энэ үед Эрээн нуурын ус ширгэж багасах үндэс нь болсон. Иймд нутгийн ард иргэдтэй хамтарч Завхан голоос Эрээн нуур луу орох суваг шуудуу даланг байгуулсан боловч хөрөнгө санхүүгийн асуудлаас бүрэн шийдэгдэж дуусаагүй. Саяхан Говь-Алтай аймагт зохион байгуулагдсан “МАН-Ард түмнээ сонсъё” аяны хүрээнд БОАЖ-ын Дэд сайд Ч.Жаргалсайхан, аймгийн байгаль орчны газрын удирдлагуудтай хамт газар дээр нь биечлэн танилцаж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр болсон.
| Д.Хаянхярваа гишүүн иргэдийн асуултад хариу ирүүллээ | Орхончуудын асуултанд Д.Одхүү хариулж байна |
|---|




































