5 сарын 25
ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ
хамгийн дэлгэрэнгүй материалууд


Баннер

Хамтарсан Засгийн газар элсэн цөлд хуралдлаа

Монгол Улсын Засгийн газар Наймдугаар сарын 27-ны өдөр бүрэн бүрэлдэхүүнээрээ элсэн цөлд хуралдлаа. Засаг хуралдсан Өмнөговь аmongolia_goverment_govi05ймгийн Баяндалай сумын нутаг дахь Гашуун хоолой хэмээх энэ газарт элсний нүүдэл маш эрчимтэйгээр явагдаж байгаа юм байна.Ер нь сүүлийн жилүүдэд дэлхийн цаг уурт гарч байгаа огцом хувирал, байгалийн элдэв өөрчлөлтүүд нь ихэвчлэн хүний болчимгүй үйлдэлтэй холбоотой гэдгийг судлаачид нотолж байгаа. Иймд олон нийтийн анхаарлыг онцгойлон хандуулахын тулд Засгийн газрын хуралдааныг цөлжилт ихээр явагдаж байгаа говь нутагт зохион байгуулж, асуудлыг шийдэх гарцыг ард иргэдтэйгээ хамтран хэлэлцэх нь энэ арга хэмжээний гол зорилго гэдгийг Ерөнхий сайд С.Батболд хуралдааны эхэнд тэмдэглэлээ.

pm_batbold_elsenХуралдаанаар уур амьсгалын өөрчлөлт, түүний сөрөг үр дагавар цаашид авах арга хэмжээний талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүхийн мэдээллийг сонсов. mongolia_goverment_govi01Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт Монгол нутагт илүү хүчтэй ажиглагдаж, ноцтой үр дагавар учруулж байгааг тэрбээр тэмдэглээд сүүлийн дөчөөдхөн жилийн дотор дэлхийн уур амьсгалын өөрчлөлт болон хүний үйл ажиллагааны улмаас монгол орны экосистемд мэдэгдэхүйц өөрчлөлт орж, цөлжих ган зудын давтагдал нэмэгдэх, усны нөөц биологийн олон янз байдал хомсдох зэргээр илэрч байгааг сайд илтгэлдээ онцоллоо. 

Монгол нутагт ган, зуд, үер бороо цөлжилт зэрэг байгалийн гамшгийн давтагдал нэмэгдэж байгаа ажээ. Аадар бороо мөндөр, хүчтэй цасан болон шороон шуурга, уруйн үер зэрэг байгаль цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн давтагдал нэмэгдэж, нийгэм, эдийн засагт гамшиг учруулах тохиолдол сүүлийн 20 гаруй жилд хоёр дахин нэмэгджээ.

mongolia_goverment_goviЦаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн давтамж, эрч хүч нэмэгдэж байгаагаас хүн амын осол эндэгдэл мэдэгдэхүйц өсөн, ходоод гэдэсний болон суулгалт, зүрх судасны өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа аж. Монгол оронд 1988 онд зүрх судасны өвчлөлийн тохиолдлын тоо 10000 хүн тутамд 100 орчим байсан бол 2008 оны байдлаар 600 гаруйгаар нэмэгдсэн гэсэн мэдээлэл Ерөнхий сайдын үгэнд ч, Байгаль орчны сайдын илтгэлд ч дурдагдлаа.Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүхийн мэдээллийг сонсч, уур амьсгалын өөрчлөлтийн шинэчилсэн хөтөлбөрийн төслийг хэлэлцэн Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

mongolia_goverment_govi02Мөн уур амьсгалын өөрчлөлтийн улмаас Монгол оронд болон дэлхийн дахинаа үүсэн бий болж байгаа ноцтой асуудлуудад олон улсын анхаарлыг хандуулахын тулд дэлхийн хамтын нийгэмлэг, улс орнуудад хандаж илгээлт гаргалаа.Хуралдааныг дүгнэж гүйцэтгэх засаглалын тэргүүн С.Батболд хэлсэн үгэндээ “Засгийн газрын орон нутагт, тэр тусмаа хөдөө хээр анх удаа хийж байгаа энэ удаагийн хуралдаан уур амьсгалын өөрчлөлтийн асуудлуудыг шийдвэрлэхэд зохих хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна. Хамтарсан Засгийн газар дэвшүүлсэн зорилтоо хэрэгжүүлэх болно.

Уур амьсгалын өөрчлөлт нь зөвхөн төр засгийн төдийгүй иргэн бүр, байгууллага бүрийн санаа зовох асуудал юм. mongolia_goverment_govi04Иймд ард иргэд өөрчлөгдөн хувьсч байгаа нөхцөлд зохицуулан өөрсдийн үйл ажиллагаа, амьдралын хэвшлээ өөрчлөх ёстой болж байна. Иргэд эрчим хүч, дулааны хэрэглээгээ үр ашигтай зохицуулах, хэмнэх өргөн бололцоотой гэдгийг онцлон тэмдэглэлээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах
 

Бусад үйл явдлын мэдээ

ТОВЧХОН 2011 онд Монгол улс Хятад руу 20 гаруй сая тонн нүүрс, 576 мянган тонн зэсийн баяжмал, 5 сая тонн төмрийн хүдэр, 2.5 сая тонн түүхий нефть экспортолжээ. Монгол-Хятадын хөрөнгө ..»
ТОВЧХОН Өмнө нь Германы Канцлер Ангела Меркель Украинд очихгүй гэдгээ мэдэгдсэн юм. БРЮССЕЛЬ./ИТАР-ТАСС/. Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд Украинд болох Европын ..»
ТОВЧХОН Сонгуулийн тухай хуулийн 26.4.2-т ял шийтгүүлж байгаагүй, эсхүл ял шийтгүүлж байсан боловч Эрүүгийн хуулийн 78.2, 78.3-т заасны дагуу ялгүй болсон буюу ялгүйд тооцогдсон хүн ..»
ТОВЧХОН Тэрээр хэлэхдээ Хүний хөгжил сангаар дамжуулан нийгмийн баялгаа нийт иргэддээ хуваарилаж байна. Өчигдрөөс эхэлж Ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сая ..»
ТОВЧХОН Дулааны 2 цахилгаан станцыг түшиглэн 210 мянган тонн хагас коксжсон шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр удахгүй ашиглалтад орох гэж байна. Цэвэр агаар ..»
ТОВЧХОН Банкны салбарын тогтворгүй байдал, тэр дундаа, арилжааны зээлийн хомсдол нь дэлхийн худалдаанд сөрөг нөлөөлсөн хэвээр байна гэж танхимын мэргэжилтнүүд үзэж ..»
ТОВЧХОН Харилцаа, холбооны зохицуулах хороо, Сонгуулийн ерөнхий хорооноос хамтран баталсан журмын дагуу зөвхөн агаарын долгион ашиглан үйл ажиллагаа явуулдаг телевизүүд ..»
ТОВЧХОН Дашдорж ганцаарчилсан биш багийн тоглогч хүн юм Зам тээврийн сайд Ц.Дашдорж хэмээх Засагт ханы нутгийн хөрслөг бор залуу улс төрд бол тийм ч од биш ч сайд болсноосоо ..»
ТОВЧХОН Энэ бол Мэргэжлийн сургалтын төвийнхний Ерөнхийлөгч, Ерөнхий сайд тэнд очихдоо, “Энэ бол Мэргэжлийн сургалтын төвийнхний жишиг сургууль болжээ” хэмээн сайшааж байсан ..»
ТОВЧХОН Хил зөрчигч Х.Сергүль нь 300 ам.долларын хахууль өгөх оролдлого хийжээ. Хуурамч паспорт ашиглан хил зөрчихийг завдсан этгээд хилчдэд хахууль өгөхийг оролдсон хэрэг ..»
ТОВЧХОН Н.Энхбаярын шүүх хурал зургаадугаар сарын 4-ний өдрийг хүртэл хойшиллоо. Учир нь түүний биеийн байдал муу байгаа гэсэн дүгнэлтийг Эмч нар гаргажээ. Эх сурвалжVip76.mn
ТОВЧХОН Засгийн газраас хэрэгжүүлж буй "100 мянган айлын орон сууц хөтөлбөр"-ийн хүрээнд бага дунд орлоготой иргэдэд зориулсан жилийн зургаан хувийн хүүтэй орон сууцны ..»

Баннер

Баннер

Санал асуулга

УИХ-д ямар хүмүүс түлхүү сонгогдох нь зөв вэ?


БҮРТГҮҮЛЭХ