5 сарын 25
ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ
хамгийн дэлгэрэнгүй материалууд


Баннер

Үйлдвэрчний эвлэлийнхэн Ерөнхий сайдтай уулзаад жагсаалаа зогсоохоор боллоо

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Засгийн газрын зарим гишүүдийнхээ хамт МҮЭ-ийн холбооны удирдлагуудыг өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. Энэхүү уулзалтын дараагаар тус холбооноос зохион байгуулж байгаа ‘МҮЭ-Үнийн хөөрөгдлийн эсрэг’ жагсаал зогсохоор боллоо гэдгийг тус холбооны Ерөнхийлөгч С.Ганбаатар сэтгүүлчдэд мэдэгдлээ.

uee

Монгол Улсын Засгийн газрын тэргүүн эл уулзалтын эхэнд, ‘Асуудал байгаа. Бид асуудлаа хуулийн хүрээнд нээлттэй яриа хэлэлцээрийн зарчмаар бодитой хандаж ярьдаг байх учиртай. Үнийн хөөрөгдлийн асуудлаар Засгийн газар сүүлийн хоёр долоо хоногийн турш үүсэж байгаа нөхцөл байдалд дүгнэлт өгч ард иргэдийн нуруун дээрх үнийн дарамтыг бууруулах талаар зохих арга хэмжээг авч байна. Засгийн газрын чих сонсож, нүд нээлттэй байна.

 

Тиймээс Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын хэлтсийн дарга нараар ахлуулсан ажлын хэсгүүдийг шуурхай байгуулж гаргасан дүгнэлтэд нь үндэслэн Засгийн газрын 2012  оны 1 дүгээр сарын 11-ий өдрийн 11 дүгээр тогтоолоор ‘Авто бензин, дизелийн түлш, хүнсний зарим бараа, нийтийн тээврийн үнийг тогтворжуулах хөтөлбөр баталсан.  Хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулах ‘’Бензин,  шатахуун,  хүнсний зарим бараа,  нийтийн тээврийн үнийг тогтворжуулах үүрэг бүхий зөвлөл’’-ийг Засгийн газрын дээрх тогтоолоор байгуулан ажиллуулж байгаа.Тооцох ёстой  хариуцлагаа ч  тооцож байн. Зарим нааштай үр дүн гарч нефтийн үнэ бага зэрэг буурч долларын ханш доошилж байна.  Цаашид ч зохих арга хэмжээг авсан шиг болно. Энэ хүрээнд жагсаал цуглаанд оролцогчдоос ирүүлсэн шаардлагад дурдсан асуудлуудыг шийдвэрлэх бүрэн боломжтой гэж Ерөнхий сайд С.Батболд хэллээ.

 

МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатар уулзалтын  үеэр ‘’УИХ Засгийн газраа  шуурхай бүрэлдүүлэх шаардлагатай байгаа. Ингэсэн тохиолдолд Засгийн газар бидний хүлээсэн хэлэлцээрийг яаралтай эхлүүлэхийг хүсэж байна гэлээ.

Ерөнхий сайд түүнтэй ижил байр суурьтай байгаагаа хэлээд Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрэ ажиллаж эхлэнгүүт энэхүү зөвлөлийн үйл ажиллагааг  цаг алдалгүйгээр шуурхайлна гэлээ.

 

Ингэхдээ нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрт Монгол банк, аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг оролцуулан өргөтгөсөн хэлбэрээр маргаашнаас хэлэлцээрийн ширээний ард сууж ажлаа эхлэхийг зөвлөлөө. Засгийн газрын нүд нээлттэй, чих сонсож байгаа. Нийгэмд ийм дуу хоолой хэрэгтэй ч гадаа хүйтэн байна, тиймээс ард иргэдийнхээ эрх ашиг, эрүүл мэндийг бодолцож жагсаал цуглаанаа буулгахыг Ерөнхий сайд хүссэн юм.

 

Засгийн газар танхимаараа хүлээж авч уулзан асуудалд нухацтай хандаж байгаад болон хэлэлцээрийн ширээнд өргөн бүрэлдэхүүнээр суухаар болсонд талархаж байгаагаа МҮЭ-үүдийн төлөөлөл илэрхийллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах
 

Бусад үйл явдлын мэдээ

ТОВЧХОН 2011 онд Монгол улс Хятад руу 20 гаруй сая тонн нүүрс, 576 мянган тонн зэсийн баяжмал, 5 сая тонн төмрийн хүдэр, 2.5 сая тонн түүхий нефть экспортолжээ. Монгол-Хятадын хөрөнгө ..»
ТОВЧХОН Өмнө нь Германы Канцлер Ангела Меркель Украинд очихгүй гэдгээ мэдэгдсэн юм. БРЮССЕЛЬ./ИТАР-ТАСС/. Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд Украинд болох Европын ..»
ТОВЧХОН Сонгуулийн тухай хуулийн 26.4.2-т ял шийтгүүлж байгаагүй, эсхүл ял шийтгүүлж байсан боловч Эрүүгийн хуулийн 78.2, 78.3-т заасны дагуу ялгүй болсон буюу ялгүйд тооцогдсон хүн ..»
ТОВЧХОН Тэрээр хэлэхдээ Хүний хөгжил сангаар дамжуулан нийгмийн баялгаа нийт иргэддээ хуваарилаж байна. Өчигдрөөс эхэлж Ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сая ..»
ТОВЧХОН Дулааны 2 цахилгаан станцыг түшиглэн 210 мянган тонн хагас коксжсон шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр удахгүй ашиглалтад орох гэж байна. Цэвэр агаар ..»
ТОВЧХОН Банкны салбарын тогтворгүй байдал, тэр дундаа, арилжааны зээлийн хомсдол нь дэлхийн худалдаанд сөрөг нөлөөлсөн хэвээр байна гэж танхимын мэргэжилтнүүд үзэж ..»
ТОВЧХОН Харилцаа, холбооны зохицуулах хороо, Сонгуулийн ерөнхий хорооноос хамтран баталсан журмын дагуу зөвхөн агаарын долгион ашиглан үйл ажиллагаа явуулдаг телевизүүд ..»
ТОВЧХОН Дашдорж ганцаарчилсан биш багийн тоглогч хүн юм Зам тээврийн сайд Ц.Дашдорж хэмээх Засагт ханы нутгийн хөрслөг бор залуу улс төрд бол тийм ч од биш ч сайд болсноосоо ..»
ТОВЧХОН Энэ бол Мэргэжлийн сургалтын төвийнхний Ерөнхийлөгч, Ерөнхий сайд тэнд очихдоо, “Энэ бол Мэргэжлийн сургалтын төвийнхний жишиг сургууль болжээ” хэмээн сайшааж байсан ..»
ТОВЧХОН Хил зөрчигч Х.Сергүль нь 300 ам.долларын хахууль өгөх оролдлого хийжээ. Хуурамч паспорт ашиглан хил зөрчихийг завдсан этгээд хилчдэд хахууль өгөхийг оролдсон хэрэг ..»
ТОВЧХОН Н.Энхбаярын шүүх хурал зургаадугаар сарын 4-ний өдрийг хүртэл хойшиллоо. Учир нь түүний биеийн байдал муу байгаа гэсэн дүгнэлтийг Эмч нар гаргажээ. Эх сурвалжVip76.mn
ТОВЧХОН Засгийн газраас хэрэгжүүлж буй "100 мянган айлын орон сууц хөтөлбөр"-ийн хүрээнд бага дунд орлоготой иргэдэд зориулсан жилийн зургаан хувийн хүүтэй орон сууцны ..»

Баннер

Баннер

Санал асуулга

УИХ-д ямар хүмүүс түлхүү сонгогдох нь зөв вэ?


БҮРТГҮҮЛЭХ