5 сарын 25
ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ
хамгийн дэлгэрэнгүй материалууд


Баннер

Ж.Цолмон сайд эмнэлгүүдэд зөвлөгөө өгөв

ТОВЧХОН
  • Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Төрөх тасаг болоод Хүүхдийн тасаг, Хүлээн авах тасгаар мөн оров.
Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон 2012 оэы 1-р сарын сүүлийн долоо хоногт Улсын клиникийн төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв зэрэг нийслэлийн хэд хэдэн томоохон эмнэлгүүдээр явж, үйл ажиллагаатай нь танилцаж, үйлчлүүлж байгаа иргэдтэй уулзаж санал бодлыг нь сонсов. Дэд сайдыг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгээр ороходНөхөн үржихүйн кабинетээр жилд 4 мянга орчим хүн үйлчлүүлдэг тухай тус эмнэлгийн захирал С.Хишигээ танилцуулав.

Мөн Үр хөндөлтийн тасгаар жилдээ 2 мянга орчим эмэгтэй үйлчлүүлдэг, тэдний нэлээд хувийг хүсээгүй жирэмслэлттэй оюутан охид эзэлдэг, түүнчлэн 40 орчим хувь нь суурь өвчтэй учраас хүүхдээ тээх боломжгүй эмэгтэйчүүд байдаг. Үр хөндүүлж байгаа эмэгтйэчүүдийг үр хөндөлтийн кабинетаар үйлчлүүлсэн гээд бүртгээд өнгөрөх биш цаашдаа харьялагдах дүүрэг хорооных нь эмч нартай нь хамтран гэр бүл төлөвлөлтийн сургалтанд хамруулах хэрэгтэй байгааг салбарын дэд сайд онцлон хэлэв.

Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Төрөх тасаг болоод Хүүхдийн тасаг, Хүлээн авах тасгаар мөн оров. Эмнэлгээр үйлчлүүлэхээр ирж байгаа хүмүүстэйгээ эмнэлэгт орж ирсэн цагаас нь л сайн ойлголцож байх хэрэгтэйг дэд сайд зөвлөөд, хүмүүс эмнэлгийн хаалгаар орж ирүүт л тариа хийлгүүлж, дусал залгуулна гэж ойлгоод байдаг.

Гэтэл үзлэг, шинжилгээ хийж, оношийг нь тодруулахаас эхлээд зайлшгүй дамжих үйлчилгээ, цаг хугацаа хүлээгдэх шаардлага гардаг гэдгийг үйлчлүүлэгчиддээ ойлгуулж байх хэрэгтэй гэж Цолмон сайд зөвлөв. Дэд сайд эмнэлгийн үйлчилгээний талаар иргэдээс асууж явлаа.

Иргэд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч нарт үзүүлэхийн тулд заавал эмнэлэг дээр очиж цаг авах шаардлагагүй утсаар захилга өгөх боломж бүрдсэн байна. Цаашдаа Хүлээн авах тасаг хүмүүст карт өгдөг болох юм байна. Хэрвээ өвчтөнд улаан карт өгсөн бол яаралтай тусламж үзүүлэх, харин ногоон карт өгсөн бол зохих тусламж үйлчилгээг үзүүлэх аж.
Эх сурвалж
ЗГХМА
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах
 

Бусад үйл явдлын мэдээ

ТОВЧХОН 2011 онд Монгол улс Хятад руу 20 гаруй сая тонн нүүрс, 576 мянган тонн зэсийн баяжмал, 5 сая тонн төмрийн хүдэр, 2.5 сая тонн түүхий нефть экспортолжээ. Монгол-Хятадын хөрөнгө ..»
ТОВЧХОН Өмнө нь Германы Канцлер Ангела Меркель Украинд очихгүй гэдгээ мэдэгдсэн юм. БРЮССЕЛЬ./ИТАР-ТАСС/. Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд Украинд болох Европын ..»
ТОВЧХОН Сонгуулийн тухай хуулийн 26.4.2-т ял шийтгүүлж байгаагүй, эсхүл ял шийтгүүлж байсан боловч Эрүүгийн хуулийн 78.2, 78.3-т заасны дагуу ялгүй болсон буюу ялгүйд тооцогдсон хүн ..»
ТОВЧХОН Тэрээр хэлэхдээ Хүний хөгжил сангаар дамжуулан нийгмийн баялгаа нийт иргэддээ хуваарилаж байна. Өчигдрөөс эхэлж Ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сая ..»
ТОВЧХОН Дулааны 2 цахилгаан станцыг түшиглэн 210 мянган тонн хагас коксжсон шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр удахгүй ашиглалтад орох гэж байна. Цэвэр агаар ..»
ТОВЧХОН Банкны салбарын тогтворгүй байдал, тэр дундаа, арилжааны зээлийн хомсдол нь дэлхийн худалдаанд сөрөг нөлөөлсөн хэвээр байна гэж танхимын мэргэжилтнүүд үзэж ..»
ТОВЧХОН Харилцаа, холбооны зохицуулах хороо, Сонгуулийн ерөнхий хорооноос хамтран баталсан журмын дагуу зөвхөн агаарын долгион ашиглан үйл ажиллагаа явуулдаг телевизүүд ..»
ТОВЧХОН Дашдорж ганцаарчилсан биш багийн тоглогч хүн юм Зам тээврийн сайд Ц.Дашдорж хэмээх Засагт ханы нутгийн хөрслөг бор залуу улс төрд бол тийм ч од биш ч сайд болсноосоо ..»
ТОВЧХОН Энэ бол Мэргэжлийн сургалтын төвийнхний Ерөнхийлөгч, Ерөнхий сайд тэнд очихдоо, “Энэ бол Мэргэжлийн сургалтын төвийнхний жишиг сургууль болжээ” хэмээн сайшааж байсан ..»
ТОВЧХОН Хил зөрчигч Х.Сергүль нь 300 ам.долларын хахууль өгөх оролдлого хийжээ. Хуурамч паспорт ашиглан хил зөрчихийг завдсан этгээд хилчдэд хахууль өгөхийг оролдсон хэрэг ..»
ТОВЧХОН Н.Энхбаярын шүүх хурал зургаадугаар сарын 4-ний өдрийг хүртэл хойшиллоо. Учир нь түүний биеийн байдал муу байгаа гэсэн дүгнэлтийг Эмч нар гаргажээ. Эх сурвалжVip76.mn
ТОВЧХОН Засгийн газраас хэрэгжүүлж буй "100 мянган айлын орон сууц хөтөлбөр"-ийн хүрээнд бага дунд орлоготой иргэдэд зориулсан жилийн зургаан хувийн хүүтэй орон сууцны ..»

Баннер

Баннер

Санал асуулга

УИХ-д ямар хүмүүс түлхүү сонгогдох нь зөв вэ?


БҮРТГҮҮЛЭХ