5 сарын 25
ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ
хамгийн дэлгэрэнгүй материалууд


Баннер

Өнгөрсөн онд 1680 багш орон сууцны зээлийн хөтөлбөрт хамрагджээ

ТОВЧХОН

Монгол Улсын Ерөнхий Сайд С.Батболдын багш нарын баярын 46 дахь өдрийг тэмдэглэх арга хэмжээнд хэлсэн үг

Эрхэм хүндэт багш сурган хүмүүжүүлэгчид ээ,

Монголын багш нарын баярын өдрийг тохиолдуулан үе үеийн багш сурган хүмүүжүүлэгчид, эрдэмтэн мэргэд Та бүхэндээ Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, ажил үйлс амьдралын сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Манай ард түмэн эрт дээр үеэсээ эрдэм ухааныг эрхэм баянд тооцож, багшийг шүтэж ирсэн их уламжлалтай билээ. Энэ уламжлалыг нандигнан хадгалж, багш нарынхаа баярыг өргөн дэлгэр тэмдэглэдэг. Багшгүй хүн гэж бараг үгүй. Тиймээс энэ баяр бол эрдмийг эрхэмлэдэг, багшийнхаа ач тусыг санаж, дурсаж явдаг хүн бүрийн баяр юм.

Улсын болоод хүний хөгжил сайн багшаас эхтэй гэдэгтэй маргах хүн байхгүй биз ээ. Тиймээс багшийн суу алдрыг дуурсгаж, эрхэмлэн хүндэлж явахаас гадна тэднийхээ ажиллах, амьдрах орчин нөхцөлд онцгой анхаарал хандуулах ёстой.

Манай Засгийн газраас энэ хичээлийн жилд багтааж Багшийн хөгжлийн ордонг ашиглалтад оруулж, Багш нарын мэргэжил дээшлүүлэх байнгын үйл ажиллагаатай, институцыг 18 жилийн дараа дахин сэргээн байгуулж байна. Мөн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу ерөнхий боловсролын сургуулийн багш бүрийг зөөврийн компьютертэй болгох зорилтыг  бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх болно.

Өнгөрсөн онд Засгийн газрын тэргүүний хувьд багш нартайгаа уулзахдаа нийгмийн асуудалд нь анхаарч, орон сууцжуулах бодлогыг хэрэгжүүлж эхлэхийг үүрэг чиглэл болгосон. Энэ бодлогын хүрээнд өнгөрсөн онд 1680 багш, боловсролын албан хаагчийг орон сууцны зээлийн хөтөлбөрт хамруулж орон сууцтай болгосон. Харин энэ жил Улаанбаатар хотод 5000 багшийн орон сууцны шинэ хорооллыг барих ажлыг эхлүүлнэ. Мөн 100,000 орон сууц хөтөлбөрийн хүрээнд багш нарын бодит орлогыг харгалзан зээлийн орон сууцтай болгох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлэн болгоод байна.

Засгийн газар энэ жилд багш нарын цалинг хоёр удаа нэмэхээр төлөвлөсөн. Эхний ээлжинд гурван талт хэлэлцээрийн хүрээнд хоёрдугаар сарын нэгнээс эхлэн багш нарынхаа цалинг нэмэгдүүлэх төсвийн тодотгол хийхээр УИХ-д хандсан. Уг асуудлыг удахгүй шийдвэрлэнэ гэж бодож байна. Ингэснээр багш нарын цалин 2008 оны түвшингээс хоёр дахин нэмэгдэнэ.

Багш нарынхаа нийгмийн асуудлаас гадна ажиллаж амьдрах орчин нөхцөлийг хангах асуудлыг хуулийн хүрээнд бүрдүүлэхэд анхаарч байна. Ийм бодлогын хүрээнд манай Засгийн газар боловсролын тухай багц хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг санаачлан УИХ-д өргөн бариад байна. Уг хуулийн нэмэлт, өөрчлөлтөд багш нарын хүсэн хүлээж байсан олон асуудлыг тусгасан. Тухайлбал,

  • Боловсролын байгууллагад ажиллагсдыг 5 жилд нэг удаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулах,
  • Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, удирдах албан тушаалтны мэргэшлийг улсын төсвийн хөрөнгөөр 5 жил тутам дээшлүүлэх,
  • Сум, тосгон, багийн цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирал, сургалтын менежер сургуулийн нийгмийн ажилтан, дотуур байрны багш, албан бус боловсролын багш, цэцэрлэгийн арга зүйч, цэцэрлэгийн туслах багш, номын санч, сургуулийн эмч нарыг 5 жил тутам 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжид хамруулах,
  • Бүх шатны сургууль, цэцэрлэгийн багш болон одоо мөрдөгдөж байгаа Боловсролын тухай хуульд заасан албан тушаалд 25 ба түүнээс дээш жил ажилласан бол тэтгэвэрт гарахад 24 сар, үүнээс сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгт 10 жил ба түүнээс дээш жил ажилласан бол 36 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгох,
  • Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтанд мэргэжлийн зэрэг, нэмэгдэл хөлс олгодог болох асуудлуудыг тусгаад байна.

Эдгээр заалтууд нь багш нарын амьдралд тодорхой хэмжээгээр тус дэм болно гэж Засгийн газар үзэж байна.

Өчигдөр хуралдсан МАН-ын III бага хурлаас “Ард түмний хөгжлийн хөтөлбөр”-ийг хэлэлцэн батлахдаа боловсролын салбарт томоохон зорилтуудыг дэвшүүлсэн. Бага хурлын хэлэлцүүлгийн явцад багш мэргэжлийн нэр хүндийг дээшлүүлэх, багшийн цалинг төрийн албан хаагчдын цалингийн зэрэглэлийн дээд шатанд авчрах саналыг би зөв зүйтэй гэж үзээд хөтөлбөрт тусгахыг үүрэг болгосон.

Өрсөлдөх чадвартай, чанартай, олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн боловсрол, мэргэжил олгох замаар боловсролын системийг өөрчлөн шинэчлэх нь ядуурлыг бууруулах, эдийн засгийн өсөлтийг хангах, улс эх орны эрчимтэй хөгжил, тусгаар тогтнол, аюулгүй байдлын баталгааг хангах үндэс юм. Тиймээс манай Засгийн газар боловсролын салбарын шинэчлэлийн асуудалд ихээхэн анхаарч төрийн өмчийн их дээд сургуулийн тоог цөөлж, анх удаа дэлхийн жишгийн дагуу хотхон хэлбэрээр хөгжүүлэх бодлогоо тодорхой болголоо. Мөн Ерөнхий боловсролын сургуульд Кембрижийн стандартыг нэвтрүүлэх ажил бодитойгоор хэрэгжиж эхлээд байна. Уг зорилтыг хэрэгжүүлэхэд, монгол хүнийг дэлхийн хэмжээний боловсролтой болгоход багшийн үүрэг, санаачилга чухал нөлөө үзүүлнэ. Энэ бодлогын хүрээнд багшийн мэдлэг боловсрол, ур чадварыг дээшлүүлэхэд онцгой анхаарч байна.

Цаашид боловсролын салбарын шинэчлэлийг эрчимжүүлэх, хүн амаа өрсөлдөх чадвартай, хөгжсөн иргэн болгохын тулд манай Засгийн газар шаардлагатай бүхий л арга хэмжээг авах болно гэдгээ илэрхийлье.

Эдгээр зорилтыг хэрэгжүүлэх, улс орноо хөгжүүлэх, хүүхэд залуусаа сурган хүмүүжүүлэх, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн боловсролын тогтолцоог бий болгох эрдмийн гэгээн үйлст тань амжилт хүсье.

Багшийн суу алдар, заяа буян, эрдэм мэдлэг дэлгэрч байх болтугай.

Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах
 

Бусад үйл явдлын мэдээ

ТОВЧХОН 2011 онд Монгол улс Хятад руу 20 гаруй сая тонн нүүрс, 576 мянган тонн зэсийн баяжмал, 5 сая тонн төмрийн хүдэр, 2.5 сая тонн түүхий нефть экспортолжээ. Монгол-Хятадын хөрөнгө ..»
ТОВЧХОН Өмнө нь Германы Канцлер Ангела Меркель Украинд очихгүй гэдгээ мэдэгдсэн юм. БРЮССЕЛЬ./ИТАР-ТАСС/. Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд Украинд болох Европын ..»
ТОВЧХОН Сонгуулийн тухай хуулийн 26.4.2-т ял шийтгүүлж байгаагүй, эсхүл ял шийтгүүлж байсан боловч Эрүүгийн хуулийн 78.2, 78.3-т заасны дагуу ялгүй болсон буюу ялгүйд тооцогдсон хүн ..»
ТОВЧХОН Тэрээр хэлэхдээ Хүний хөгжил сангаар дамжуулан нийгмийн баялгаа нийт иргэддээ хуваарилаж байна. Өчигдрөөс эхэлж Ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сая ..»
ТОВЧХОН Дулааны 2 цахилгаан станцыг түшиглэн 210 мянган тонн хагас коксжсон шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр удахгүй ашиглалтад орох гэж байна. Цэвэр агаар ..»
ТОВЧХОН Банкны салбарын тогтворгүй байдал, тэр дундаа, арилжааны зээлийн хомсдол нь дэлхийн худалдаанд сөрөг нөлөөлсөн хэвээр байна гэж танхимын мэргэжилтнүүд үзэж ..»
ТОВЧХОН Харилцаа, холбооны зохицуулах хороо, Сонгуулийн ерөнхий хорооноос хамтран баталсан журмын дагуу зөвхөн агаарын долгион ашиглан үйл ажиллагаа явуулдаг телевизүүд ..»
ТОВЧХОН Дашдорж ганцаарчилсан биш багийн тоглогч хүн юм Зам тээврийн сайд Ц.Дашдорж хэмээх Засагт ханы нутгийн хөрслөг бор залуу улс төрд бол тийм ч од биш ч сайд болсноосоо ..»
ТОВЧХОН Энэ бол Мэргэжлийн сургалтын төвийнхний Ерөнхийлөгч, Ерөнхий сайд тэнд очихдоо, “Энэ бол Мэргэжлийн сургалтын төвийнхний жишиг сургууль болжээ” хэмээн сайшааж байсан ..»
ТОВЧХОН Хил зөрчигч Х.Сергүль нь 300 ам.долларын хахууль өгөх оролдлого хийжээ. Хуурамч паспорт ашиглан хил зөрчихийг завдсан этгээд хилчдэд хахууль өгөхийг оролдсон хэрэг ..»
ТОВЧХОН Н.Энхбаярын шүүх хурал зургаадугаар сарын 4-ний өдрийг хүртэл хойшиллоо. Учир нь түүний биеийн байдал муу байгаа гэсэн дүгнэлтийг Эмч нар гаргажээ. Эх сурвалжVip76.mn
ТОВЧХОН Засгийн газраас хэрэгжүүлж буй "100 мянган айлын орон сууц хөтөлбөр"-ийн хүрээнд бага дунд орлоготой иргэдэд зориулсан жилийн зургаан хувийн хүүтэй орон сууцны ..»

Баннер

Баннер

Санал асуулга

УИХ-д ямар хүмүүс түлхүү сонгогдох нь зөв вэ?


БҮРТГҮҮЛЭХ