5 сарын 25
ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ
хамгийн дэлгэрэнгүй материалууд


Баннер

Гаалийн шинэ журам хоёр сарын дараа мөрдөгдөнө

ТОВЧХОН
  • Өнөөгийн байдлаар Оросын эдийн засгийн гадаад харилцаанд оролцогчид авто болон төмөр замаар нэвтрүүлж байгаа барааны хувьд урьдчилан мэдээлэх боломжтой.
Гаалийн холбооны /ОХУ, Белорусь, Казакстан/ нутаг дэвгэрээр авто тээврийн хэрэгслээр орж буй барааг ОХУ-ын гаалийн байгууллагад заавал урьдчилан мэдээлэх журам энэ оны тавдугаар сарын нэгнээс мөрдөгдөж эхлэнэ.Гаалийн холбоонд ОХУ элсэн орсноор гаалийн үндэсний хууль тогтоомж төдийгүй экспорт, импортын бүрдүүлэлтэд өөрчлөлт орох нөхцлийг бүрдүүллээ.Энэхүү “ОХУ-ын гаалийн байгууллагад урьдчилан мэдээлэх систем”-ийн бодлогын баримт бичиг нь Оросын ХГА-ны 2006 оны 192 тоот тушаалаар батлагдсан байдаг.

Үүний утга агуулга эдийн засгийн итгэмжлэгдсэн оператор, тээвэрлэгч мөн гаалийн тээвэрлэгч, гаальд төлөөлөх эрх бүхий болон бусад сонирхсон этгээд гаалийн хилээр нэвтрүүлэхээр завдаж байгаа бараа болон дээрх барааг улс хооронд тээвэрлэх тээврийн хэрэгсэл, мөн бараа болон зорчигчдын “Гаалийн холбоо”-ны гаалийн нутаг дэвсгэрт ирэх эсхүл дээрх нутаг дэвсгэрээс гарах цаг хугацаа, газрын талаар гаалийн байгууллагад цахим хэлбэрээр урьдчилан мэдээлнэ.

Урьдчилан мэдээлэх систем нь нэгдүгээрт: Эдийн засгийн гадаад харилцаанд оролцогчид урьдчилан мэдээлэх хоёрдугаарт: Гадаад улсын гаалийн байгууллага урьдчилан мэдээлэх чиглэлээр хөгжиж байна.Урьдчилан мэдээлэх технологийг хэрэглэснээр ОХУ-ын хилийн гарц, нэвтрүүлэх боомт дээрх гаалийн хяналт бүрдүүлэлтэд зарцуулах хугацааг багасгах, гаалийн хяналт, шалгалтад орох бараа, тээврийн хэрэгслийг урьдчилан тодорхойлох төдийгүй ОХУ-ын аюулгүй байдлыг хангах үр нөлөөтэй арга механизмыг бий болгох боломжтой.

“Гаалийн холбоо”-ны гаалийн хилээр нэвтрүүлэхээр завдаж байгаа бараа, тээврийн хэрэгсэлийн талаар гаалийн байгууллагад урьдчилан мэдээлэхдээ интернет сүлжээ ашиглан цахим мэдээллийн порталаар дамжуулан www.edata.customs.ru-д хандаж болно. Холбогдох мэдээлэл Оросын Холбооны гаалийн алба ХГА-ны албан ёсны сайт www.customs.ru –д байршсан. Үүнээс гадна урьдчилсан мэдээллийг гараар болон гаднаас XMT зөөвөрлөгчөөс оруулах боломжтой.2010 оны “Гаалийн холбооны гаалийн хилээр нэвтрэх бараа тээврийн хэрэгслийн тухай урьдчилан мэдээллийг хүргэх, солилцох” тухай хэлэлцээрийг 2010 оны Холбооны хуулиар соёрхон баталсан. Уг хэлэлцээрээр сонирхогч этгээд гаалийн хилээр нэвтрүүлэхээр завдаж байгаа бараа болон дээрх барааг улс хооронд тээвэрлэх тээврийн хэрэгсэл, мөн бараа болон зорчигчдын “Гаалийн холбоо”-ны гаалийн нутаг дэвсгэрт ирэх эсхүл дээрх нутаг дэвсгэрээс гарах цаг хугацаа, газрын талаар Гаалийн холбооны гишүүн улсын гаалийн байгууллагад цахим хэлбэрээр урьдчилан мэдээлэх, мөн гаалийн байгууллагууд дээрх мэдээллийг солилцох ажиллагааг дэлгэрэнгүй хуульчилсан байдаг.

Хэлэлцээрийн объект нь гаалийн итгэмжлэгдсэн операторуудад зориулан Гаалийн холбооны гаалийн хилээр нэвтрэх бараа тээврийн хэрэгсэл, зорчигчийн тухай урьдчилсан мэдээллийг хүргэх, солилцох журмын тээвэрлэгчид, гаалийн төлөөлөгчид, болон бусад сонирхсон этгээдүүдийг тогтоож өгөх явдал юм.

Өнөөгийн байдлаар Оросын эдийн засгийн гадаад харилцаанд оролцогчид авто болон төмөр замаар нэвтрүүлж байгаа барааны хувьд урьдчилан мэдээлэх боломжтой. Гаалийн холбооны Комиссын 2011 оны № 899 тоот шийдвэрээр энэ тавдугаар сараас мөрдөгдөж эхлэх журмаар урьдчилсан мэдээлэлд заавал агуулагдах мэдээлэл нь Гаалийн холбооны гаалийн хуулийн 159 эсвэл 182- р зүйлд заасан мэдээллийн хэмжээнээс ихгүй байна.

Урьдчилсан мэдээлэлд заасан үзүүлэлтүүд тээврийн бичиг баримтан дахь үзүүлэлтүүдтэй тохирч байгаа тохиолдолд гаалийн байгууллага дамжин өнгөрүүлэх мэдүүлгийн цахим хуулбарыг шаардахгүй бөгөөд барааг гаалийн дамжин өнгөрүүлэх горимд байршуулах хугацааг хоёр цагаар тогтоож өгнө.
Эх сурвалж
Гаалийн ерөнхий газар
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах
 

Бусад үйл явдлын мэдээ

ТОВЧХОН 2011 онд Монгол улс Хятад руу 20 гаруй сая тонн нүүрс, 576 мянган тонн зэсийн баяжмал, 5 сая тонн төмрийн хүдэр, 2.5 сая тонн түүхий нефть экспортолжээ. Монгол-Хятадын хөрөнгө ..»
ТОВЧХОН Өмнө нь Германы Канцлер Ангела Меркель Украинд очихгүй гэдгээ мэдэгдсэн юм. БРЮССЕЛЬ./ИТАР-ТАСС/. Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд Украинд болох Европын ..»
ТОВЧХОН Сонгуулийн тухай хуулийн 26.4.2-т ял шийтгүүлж байгаагүй, эсхүл ял шийтгүүлж байсан боловч Эрүүгийн хуулийн 78.2, 78.3-т заасны дагуу ялгүй болсон буюу ялгүйд тооцогдсон хүн ..»
ТОВЧХОН Тэрээр хэлэхдээ Хүний хөгжил сангаар дамжуулан нийгмийн баялгаа нийт иргэддээ хуваарилаж байна. Өчигдрөөс эхэлж Ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сая ..»
ТОВЧХОН Дулааны 2 цахилгаан станцыг түшиглэн 210 мянган тонн хагас коксжсон шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр удахгүй ашиглалтад орох гэж байна. Цэвэр агаар ..»
ТОВЧХОН Банкны салбарын тогтворгүй байдал, тэр дундаа, арилжааны зээлийн хомсдол нь дэлхийн худалдаанд сөрөг нөлөөлсөн хэвээр байна гэж танхимын мэргэжилтнүүд үзэж ..»
ТОВЧХОН Харилцаа, холбооны зохицуулах хороо, Сонгуулийн ерөнхий хорооноос хамтран баталсан журмын дагуу зөвхөн агаарын долгион ашиглан үйл ажиллагаа явуулдаг телевизүүд ..»
ТОВЧХОН Дашдорж ганцаарчилсан биш багийн тоглогч хүн юм Зам тээврийн сайд Ц.Дашдорж хэмээх Засагт ханы нутгийн хөрслөг бор залуу улс төрд бол тийм ч од биш ч сайд болсноосоо ..»
ТОВЧХОН Энэ бол Мэргэжлийн сургалтын төвийнхний Ерөнхийлөгч, Ерөнхий сайд тэнд очихдоо, “Энэ бол Мэргэжлийн сургалтын төвийнхний жишиг сургууль болжээ” хэмээн сайшааж байсан ..»
ТОВЧХОН Хил зөрчигч Х.Сергүль нь 300 ам.долларын хахууль өгөх оролдлого хийжээ. Хуурамч паспорт ашиглан хил зөрчихийг завдсан этгээд хилчдэд хахууль өгөхийг оролдсон хэрэг ..»
ТОВЧХОН Н.Энхбаярын шүүх хурал зургаадугаар сарын 4-ний өдрийг хүртэл хойшиллоо. Учир нь түүний биеийн байдал муу байгаа гэсэн дүгнэлтийг Эмч нар гаргажээ. Эх сурвалжVip76.mn
ТОВЧХОН Засгийн газраас хэрэгжүүлж буй "100 мянган айлын орон сууц хөтөлбөр"-ийн хүрээнд бага дунд орлоготой иргэдэд зориулсан жилийн зургаан хувийн хүүтэй орон сууцны ..»

Баннер

Баннер

Санал асуулга

УИХ-д ямар хүмүүс түлхүү сонгогдох нь зөв вэ?


БҮРТГҮҮЛЭХ