ТОВЧХОН
- Талууд Засгийн газар хоорондын энэхүү гэрээ хөдөлмөр эрхлэлтийн салбарт харилцан хамтран ажиллах эрх зүйн үндсийг бий болгож буйг санал нэгтэй дурдаад цаашид улам бүр төгөлдөршүүлэх, түүнчлэн иргэдийн харилцан зорчих зохицуулалтыг хялбаршуулах чиглэл
“Нэг улсын иргэд нөгөө улсын нутаг дэвсгэрт түр хугацаагаар хөдөлмөр эрхлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын гэрээ”-нд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Д.Идэвхтэн, ОХУ-ын Шилжилт хөдөлгөөний Холбооны албаны дарга К.О.Ромодановский нар 2012 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Москва хотноо гарын үсэг зурав.
Энэхүү гэрээг Монгол Улс болон ОХУ-ын хоорондын сайн хөршийн харилцааны зарчмыг удирдлага болгон, эдийн засаг, хөдөлмөр эрхлэлтийн чиглэлийн хамтын ажиллагааг хөгжүүлэхийг эрмэлзэн, нэг улсын иргэд нөгөө улсын нутаг дэвсгэрт түр хугацаагаар хөдөлмөр эрхлэх таатай нөхцлийг бүрдүүлэх зорилгоор байгуулжээ.Хүлээн авагч улсын нутаг дэвсгэрт хууль ёсоор, түр хугацаагаар хөдөлмөр эрхэлж байгаа ажилтан тухайн улсын хууль тогтоомжоор гадаадын иргэдэд олгосон эрх, эрх чөлөөгөөр хангагдах, түүнчлэн цалин хөлс, хөдөлмөрийн бусад нөхцөл нь ижил төрлийн ажил эрхэлж буй хүлээн авагч улсын иргэдэд олгож буй түвшнээс доогуур байж болохгүйг гэрээнд онцлон тусгасан байна.
Засгийн газар хоорондын гэрээнд гарын үсэг зурсны дараагаар Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Д.Идэвхтэн хөдөлмөр эрхлэлтийн салбарт талуудын хамтран ажиллах эрх зүйн үндсийг бий болгосон энэхүү баримт бичгийг байгуулахад оролцсон бүх хүмүүст талархал илэрхийлээд нэг улсын иргэн нөгөө улсад албан ёсоор хөдөлмөр эрхлэх нь зөвхөн хувь хүний эрх ашиг төдийгүй тухайн хөдөлмөрийн салбар, үйлдвэрлэл, үйлчилгээнд гадны шилдэг мэдлэг, туршлага, технологийг нэвтрүүлэх улс орны хөгжлийн зорилтыг амжилттай хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх үйл явц гэдгийг онцлон тэмдэглэв.
Хоёр орны хөдөлмөр эрхлэлтийн салбарын харилцаа хөгжлийн шинэ үеийн зохицуулалтад орж байгааг ОХУ-ын Шилжилт хөдөлгөөний Холбооны албаны дарга К.О.Ромодановский гарын үсэг зурах ёслолын үеэр дурдаад “Манай улс эдийн засгийн шинэчлэлийн бодлогынхоо хүрээнд гадаадаас өндөр мэргэжлийн, өрсөлдөх чадвар бүхий ажилтан, ажилчдыг урьж ажиллуулах зорилтыг дэвшүүлээд байгаа билээ.
Энэхүү боломжийг монголын анд найз нар маань ашиглаж мэдлэг, туршлагаа харилцан солилцох, гүнзгийрүүлэн баяжуулах, улмаар хуримтлуулсан нөөц, чадавхаа эх орныхоо хөгжил цэцэглэлтэд зориулна гэдэгт итгэлтэй байна” хэмээн тэмдэглэн хэлэв.
Талууд Засгийн газар хоорондын энэхүү гэрээ хөдөлмөр эрхлэлтийн салбарт харилцан хамтран ажиллах эрх зүйн үндсийг бий болгож буйг санал нэгтэй дурдаад цаашид улам бүр төгөлдөршүүлэх, түүнчлэн иргэдийн харилцан зорчих зохицуулалтыг хялбаршуулах чиглэлээр тасралтгүй ажиллах шаардлагатай байгааг онцлон тэмдэглэв.
“Нэг улсын иргэд нөгөө улсын нутаг дэвсгэрт түр хугацаагаар хөдөлмөр эрхлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын гэрээ”-нд гарын үсэг зурахад Оросын талаас ОХУ-ын Шилжилт хөдөлгөөний Холбооны албаны Гадаад харилцааны газрын хэлтсийн дарга Л.Слуцкая, Хөдөлмөрийн шилжилт хөдөлгөөний газрын хэлтсийн дарга М.А.Бурда,ОХУ-ын Гадаад хэргийн яамны Азийн нэгдүгээр газрын ахлах зөвлөх А.Ц.Доржиев нар, Монголын талаас Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны зөвлөх, консулын хэлтсийн дарга М.Батсайхан, нэгдүгээр нарийн бичгийн дарга А.Энхжав, хоёрдугаар нарийн бичгийн дарга Ж.Баярхүү нар тус тус байлцав.
Эх сурвалж
Гадаад харилцааны яам
Гадаад харилцааны яам
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
ТweetTwitter сүлжээнд цацах
| Төрийн нуруу түвшин, малчин түмэн сэтгэл тэнэгэр байна | Монгол кирил үсгийн латин хөрвүүлэг MNS 5217:2012 стандарт батлагдлаа |
|---|


