5 сарын 25
ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ
хамгийн дэлгэрэнгүй материалууд


Баннер

6 хувийн хүүтэй орон сууцны хөнгөлөлттэй зээл авах боломжтой болов

ТОВЧХОН
6 хувийн хүүтэй зээл авч орон сууцтай болох гэсэн иргэдийн хүлээлт бодит ажил боллоо. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Энэ дагуу иргэдийг жилийн 6 хувийн хүүтэй орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэхийн тулд Хөгжлийн банкны 200 хүртэл тэрбум төгрөгийн үнэт цаас гаргахаар боллоо.

Дээрх үнэт цаасны үндсэн болон хүүгийн төлбөрт Засгийн газрын баталгаа гаргахыг Сангийн сайдад зөвшөөрсөн байна.Түүнчлэн Хөгжлийн банкнаас гаргах үнэт цаасны эх үүсвэр орж ирэх хүртэл хугацаанд батлагдсан журмын дагуу арилжааны банкны өөрийн эх үүсвэрийг ашиглан иргэдэд орон сууцны хөнгөлөлттэй зээл олгох ажлыг тухайн банкуудтай хамтран зохион байгуулахыг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд даалгав. Хөнгөлөлттэй зээлд зориулан гаргасан Хөгжлийн банкны үнэт цаасны болон хүүгийн төлбөр, иргэдэд олгох хөнгөлөлттэй зээлийн хүү, арилжааны банкаар дамжуулан олгосон орон сууцны зээлийн хүүгийн зөрүүг ирэх оны төсвийн тухай хуульд тусгахыг Сангийн сайд Д.Хаянхярваад даалгсан байна.Засгийн газрын дээрх тогтоолын хэрэгжилт, орон сууцны зээл олгох хөнгөлөлттэй зээл олгох үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд, Үндэсний хорооны дарга М.Энхболдод даалгаж, Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдоржид зөвлөв.

Сангийн болон Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд нар энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд зохион байгуулалт сайтай, идэвхтэй ажиллаж байгааг Засгийн газрын хуралдааны үеэр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд үнэллээ. Мөн иргэдийн хүсэн хүлээж байсан 6 хувийн хүүтэй зээл шийдэгдэж, иргэдээ санхүүгийн хүндрэл багатайгаар орон сууцтай болгох зорилт хөдөлгөөнд орж, бодит ажил хэрэг болж эхэллээ гэдгийг Засгийн газрын тэргүүн онцлон тэмдэглэв.

Өнгөрсөн онд иргэдэд олгосон нийт зээлийн 99 хувийг арилжааны банкууд олгосон бөгөөд банкны салбарын хэмжээнд 485.4 тэрбум төгрөгийн орон сууцны зээлийг 15 мянга гаруй өрхөд олгосон байна. Эдгээрээс 8 мянга гаруй зээлдэгч зээлээ эргүүлж төлсөн дүн гарчээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
Эх сурвалж
ЗГХМА
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах
 

Бусад үйл явдлын мэдээ

ТОВЧХОН 2011 онд Монгол улс Хятад руу 20 гаруй сая тонн нүүрс, 576 мянган тонн зэсийн баяжмал, 5 сая тонн төмрийн хүдэр, 2.5 сая тонн түүхий нефть экспортолжээ. Монгол-Хятадын хөрөнгө ..»
ТОВЧХОН Өмнө нь Германы Канцлер Ангела Меркель Украинд очихгүй гэдгээ мэдэгдсэн юм. БРЮССЕЛЬ./ИТАР-ТАСС/. Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд Украинд болох Европын ..»
ТОВЧХОН Сонгуулийн тухай хуулийн 26.4.2-т ял шийтгүүлж байгаагүй, эсхүл ял шийтгүүлж байсан боловч Эрүүгийн хуулийн 78.2, 78.3-т заасны дагуу ялгүй болсон буюу ялгүйд тооцогдсон хүн ..»
ТОВЧХОН Тэрээр хэлэхдээ Хүний хөгжил сангаар дамжуулан нийгмийн баялгаа нийт иргэддээ хуваарилаж байна. Өчигдрөөс эхэлж Ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сая ..»
ТОВЧХОН Дулааны 2 цахилгаан станцыг түшиглэн 210 мянган тонн хагас коксжсон шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр удахгүй ашиглалтад орох гэж байна. Цэвэр агаар ..»
ТОВЧХОН Банкны салбарын тогтворгүй байдал, тэр дундаа, арилжааны зээлийн хомсдол нь дэлхийн худалдаанд сөрөг нөлөөлсөн хэвээр байна гэж танхимын мэргэжилтнүүд үзэж ..»
ТОВЧХОН Харилцаа, холбооны зохицуулах хороо, Сонгуулийн ерөнхий хорооноос хамтран баталсан журмын дагуу зөвхөн агаарын долгион ашиглан үйл ажиллагаа явуулдаг телевизүүд ..»
ТОВЧХОН Дашдорж ганцаарчилсан биш багийн тоглогч хүн юм Зам тээврийн сайд Ц.Дашдорж хэмээх Засагт ханы нутгийн хөрслөг бор залуу улс төрд бол тийм ч од биш ч сайд болсноосоо ..»
ТОВЧХОН Энэ бол Мэргэжлийн сургалтын төвийнхний Ерөнхийлөгч, Ерөнхий сайд тэнд очихдоо, “Энэ бол Мэргэжлийн сургалтын төвийнхний жишиг сургууль болжээ” хэмээн сайшааж байсан ..»
ТОВЧХОН Хил зөрчигч Х.Сергүль нь 300 ам.долларын хахууль өгөх оролдлого хийжээ. Хуурамч паспорт ашиглан хил зөрчихийг завдсан этгээд хилчдэд хахууль өгөхийг оролдсон хэрэг ..»
ТОВЧХОН Н.Энхбаярын шүүх хурал зургаадугаар сарын 4-ний өдрийг хүртэл хойшиллоо. Учир нь түүний биеийн байдал муу байгаа гэсэн дүгнэлтийг Эмч нар гаргажээ. Эх сурвалжVip76.mn
ТОВЧХОН Засгийн газраас хэрэгжүүлж буй "100 мянган айлын орон сууц хөтөлбөр"-ийн хүрээнд бага дунд орлоготой иргэдэд зориулсан жилийн зургаан хувийн хүүтэй орон сууцны ..»

Баннер

Баннер

Санал асуулга

УИХ-д ямар хүмүүс түлхүү сонгогдох нь зөв вэ?


БҮРТГҮҮЛЭХ