5 сарын 25
ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ
хамгийн дэлгэрэнгүй материалууд


Баннер

Эрдэмтдэд зэрэг дэвийн нэмэгдэл олгохоор болов

ТОВЧХОН
Эрдэм шинжилгээний ажилтанд олгох зэрэг дэвийн нэмэгдлийн хэмжээ тогтоох тухай асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэлээ.

"Шинжлэх ухаан, технологийн тухай" Монгол Улсын хуулийн 19 дүгээр зүйлийн 2-т заасны дагуу эрдэм шинжилгээний ажилтан нь Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, эрдэм шинжилгээний ахлах ажилтан, эрдэм шинжилгээний дэд ажилтан гэсэн мэргэжлийн зэрэг олгох юм.

Эрдэм шинжилгээний тэргүүлэх зэрэгтэй ажилтанд үндсэн цалингийн 20 хувь, эрдэм шинжилгээний ахлах зэрэгтэйд 15 хувь, эрдэм шинжилгээний дэд зэрэгтэйд 10 хувийн нэмэгдлийг олгох болно. Энэ нь эрдэм шинжилгээний ажилтны ажлын үр дүн гаргах, тогтвор суурьшилтай ажиллахад эдийн засгийн хөшүүрэг болно гэж үзэж байна.

Монгол Улсын шинжл‎эх ухаан, технологийн салбарт төсвөөс цалинжиж байгаа эрдэм шинжилгээний үндсэн ажилтан 1569 ажиллаж байгаагаас тэргүүлэх ажилтан 115, ахлах ажилтан 315, дэд ажилтан 550, дадлагажигч ажилтан 387, туслах ажилтан 202 ажиллаж байна. Эрдэм шинжилгээний ажилтны зэрэг дэвийг олгохдоо Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2007 оны 201 дугаар тушаалаар батлагдсан эрдэм шинжилгээний ажилтны зэрэг дэвийн шалгуур үзүүлэлтээр дүгнэж, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2007 оны 211 дугаар тушаалаар батлагдсан эрдэм шинжилгээний ажилтныг аттестатчилах журмын дагуу 4 жил тутам явуулах аттестатчиллын дүнг харгалзах болно.

Эрдэм шинжилгээний ажилтанд олгох мэргэжлийн зэргийн нэмэгдэлд зориулж жилд 486,8 сая төгрөгөөр цалингийн сан нэмэгдэх ба холбогдох зардал 2012 оны төсвийн төсөлд тусгагдсан байна.
Эх сурвалж
ЗГХМА
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах
 

Бусад үйл явдлын мэдээ

ТОВЧХОН 2011 онд Монгол улс Хятад руу 20 гаруй сая тонн нүүрс, 576 мянган тонн зэсийн баяжмал, 5 сая тонн төмрийн хүдэр, 2.5 сая тонн түүхий нефть экспортолжээ. Монгол-Хятадын хөрөнгө ..»
ТОВЧХОН Өмнө нь Германы Канцлер Ангела Меркель Украинд очихгүй гэдгээ мэдэгдсэн юм. БРЮССЕЛЬ./ИТАР-ТАСС/. Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд Украинд болох Европын ..»
ТОВЧХОН Сонгуулийн тухай хуулийн 26.4.2-т ял шийтгүүлж байгаагүй, эсхүл ял шийтгүүлж байсан боловч Эрүүгийн хуулийн 78.2, 78.3-т заасны дагуу ялгүй болсон буюу ялгүйд тооцогдсон хүн ..»
ТОВЧХОН Тэрээр хэлэхдээ Хүний хөгжил сангаар дамжуулан нийгмийн баялгаа нийт иргэддээ хуваарилаж байна. Өчигдрөөс эхэлж Ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сая ..»
ТОВЧХОН Дулааны 2 цахилгаан станцыг түшиглэн 210 мянган тонн хагас коксжсон шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр удахгүй ашиглалтад орох гэж байна. Цэвэр агаар ..»
ТОВЧХОН Банкны салбарын тогтворгүй байдал, тэр дундаа, арилжааны зээлийн хомсдол нь дэлхийн худалдаанд сөрөг нөлөөлсөн хэвээр байна гэж танхимын мэргэжилтнүүд үзэж ..»
ТОВЧХОН Харилцаа, холбооны зохицуулах хороо, Сонгуулийн ерөнхий хорооноос хамтран баталсан журмын дагуу зөвхөн агаарын долгион ашиглан үйл ажиллагаа явуулдаг телевизүүд ..»
ТОВЧХОН Дашдорж ганцаарчилсан биш багийн тоглогч хүн юм Зам тээврийн сайд Ц.Дашдорж хэмээх Засагт ханы нутгийн хөрслөг бор залуу улс төрд бол тийм ч од биш ч сайд болсноосоо ..»
ТОВЧХОН Энэ бол Мэргэжлийн сургалтын төвийнхний Ерөнхийлөгч, Ерөнхий сайд тэнд очихдоо, “Энэ бол Мэргэжлийн сургалтын төвийнхний жишиг сургууль болжээ” хэмээн сайшааж байсан ..»
ТОВЧХОН Хил зөрчигч Х.Сергүль нь 300 ам.долларын хахууль өгөх оролдлого хийжээ. Хуурамч паспорт ашиглан хил зөрчихийг завдсан этгээд хилчдэд хахууль өгөхийг оролдсон хэрэг ..»
ТОВЧХОН Н.Энхбаярын шүүх хурал зургаадугаар сарын 4-ний өдрийг хүртэл хойшиллоо. Учир нь түүний биеийн байдал муу байгаа гэсэн дүгнэлтийг Эмч нар гаргажээ. Эх сурвалжVip76.mn
ТОВЧХОН Засгийн газраас хэрэгжүүлж буй "100 мянган айлын орон сууц хөтөлбөр"-ийн хүрээнд бага дунд орлоготой иргэдэд зориулсан жилийн зургаан хувийн хүүтэй орон сууцны ..»

Баннер

Баннер

Санал асуулга

УИХ-д ямар хүмүүс түлхүү сонгогдох нь зөв вэ?


БҮРТГҮҮЛЭХ