Vip76 - Very Important Person

 
  • Increase font size
  • Default font size
  • Decrease font size
  • amarjargal_r
  • battulga_x
  • tsengel_ts
  • batbold_suu
  • enkhbayar_j
  • munkhochir_e
  • erdene_s_top_image
  • sukhbaatar_j
  • batsuuri_ya_top_image
  • oyunxorol_d

Засгийн газрын мэдээ

Ерөнхий сайд С.Батболдын Австри, Унгар улсад хийсэн айлчлалын үр дүнгийн талаарх мэдээлэл

И-мэйл Хэвлэх PDF
pm_ungr_endАвстрид хийсэн ажлын айлчлал•     НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд НҮБ-ын Вена дахь салбар төвийн захирал, НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх албаны Гүйцэтгэх захирал Антонио Мариа Костатай уулзаж хоёр тал Авлигалтай тэмцэх хууль эрх зүйн орчныг сайжруулах, хуурамч эм бэлдмэлийг гадаадаас оруулахгүй байх, мансууруулах бодисын ургацын тархалтыг тогтооход шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах зэрэг асуудлаар ярилцаж, энэ чиглэлээр...
 

Казахын ард түмэн Ерөнхий сайдыг аймгийнхаа ойд урилаа

И-мэйл Хэвлэх PDF
bayanulgii_05Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Наурызын баярыг угтаж, казах иргэдийн төлөөллийг 2010 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Төрийн ордонд  хүлээн авч уулзлаа.

Уулзалтад УИХ-ын гишүүн Х.Баделхан, Х.Жекей, А.Тлейхан, ХХААХҮ-ийн  дэд сайд Ж.Сауле болон нийгмийн салбар бүрийн төлөөлөл оролцсон юм.

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд “НҮБ-аас Наурызын баярыг Олон улсын баяр болгон зарлаж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн өнгөрсөн сарын 23-ны шийдвэрээр Наурызын баярыг хүн төрөлхтний халдашгүй соёлын өвийн...
 

Засгийн газар иргэдийн саналыг авч эхэллээ

И-мэйл Хэвлэх PDF
open_govМонгол Улсын Засгийн газрын www.open-government.mn вэб сайт, Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. хаягаар иргэдийн саналыг авч байна. Энэ сайтаас Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлын төсөлтэй танилцаж, саналаа өгөх боломж иргэдэд бүрдэж байна.
Засгийн газар долоо хоногийн лхагва гариг бүрт ээлжит хуралдаанаа хийдэг бөгөөд хуралдаанаас хоёр хоногийн өмнө хэлэлцэх асуудлуудын жагсаалтыг танилцуулгын хамт тус сайтад байрлуулж байна.
Засгийн газрын хуралдааны хэлэлцэх асуудалтай танилцаж, саналаа өгнө үү гэж...
 

Засгийн газрын хуралдааны "Товчхон"

И-мэйл Хэвлэх PDF
zg_batboldТОВЧХОН
Номхон далайн бүсийн стандартын конгрессийн 33 дугаар хурлыг 2010 оны 5 дугаар сарын 28-31-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулахыг дэмжиж Засгийн газрын тогтоол гаргахаар болов. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтов. Төрийн хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт...
 

“Хүний хөгжил сан”-гийн мөнгийг ирэх сараас бүх иргэнд олгож эхэлнэ

И-мэйл Хэвлэх PDF
1_5_say“Хүний хөгжил сан”-гаас хишиг, хувь аваагүй иргэдэд хишиг, хувь хүртээх ажлыг 2010 оны 4 дүгээр сарын эхний хагасаас эхлүүлнэ.
Монгол Улсын Ерөнхий сайдаас 2010 оны 3 дугаар сарын 5-нд өгсөн чиглэлийн дагуу хишиг, хувийг бүх иргэнд олгохоор Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам бэлтгэл ажлаа хангаад байна.

Өмнө нь 0-18 хүртэлх насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан гээд 1218.0 мянган хүнд 85.3 тэрбум төгрөгийн хишиг, хувь хүртээсэн бөгөөд ажлын явц 93,1 хувьтай байна.

Хишиг, хувь...
 

170.0 тэрбум төгрөгийн бонд гаргах тогтоолын төслийг дэмжив

И-мэйл Хэвлэх PDF
zg_batboldМонгол Улсын төсвийн улирлын чанартай мөнгөн хөрөнгийн дутагдал болон төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор 2010 оны төсвийн жилд 170.0 тэрбум хүртэлх төгрөгийн үнэт цаас гаргаж арилжаалахыг Засгийн газарт зөвшөөрөх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтов. 

Манай орны хувьд гадаад худалдаа болон төсвийн тэнцлийн алдагдлыг гадаадаас зээл, тусламж авах замаар нөхөж байгаа ч сүүлийн жилүүдэд алдагдлыг санхүүжүүлэхэд дутагдаж байгаа...
 

Казах хүүхдийн боловсролд анхаарна

И-мэйл Хэвлэх PDF
kazakБаян-Өлгий аймагт казах хүүхдийн сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын талаар эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чиг үүрэг бүхий боловсролын секторыг Боловсролын хүрээлэнгийн бүтцэд байгуулахаар болов.

Казах хэл дээр сургалт явуулдаг ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг хянаж, казах болон монгол хэл судлах цагийг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоох замаар сургалтын чанарыг сайжруулах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны...
 

Хөдөө телевизийн 10 суваг гардаг болно

И-мэйл Хэвлэх PDF
tv_antinУлс орон даяар дамжуулах телевизийн сувгийн тоог нэмэгдүүлэхээр Засгийн газрын 2004-2008 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт заасан. Үүнийг хэрэгжүүлэх зорилгоор 2007 оноос салбарын байгууллагууд телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийг орон даяар дамжуулах асуудлыг судлан хиймэл дагуулын Си зурвасаас илүү дэвшилтэт Кэй юү зурваст шилжих саналаа Засгийн газарт танилцуулав.

Харилцаа, холбооны зохицуулах хорооноос Кэй юү зурвасын газрын станц байгуулах, ашиглалт үйлчилгээ эрхлэх...
 

Хэлэлцээрийг дэмжин улсын их хуралд өргөн мэдүүлэхээр тогтов

И-мэйл Хэвлэх PDF
talbai_01Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Унгар Улсын Засгийн газар хооронд байгуулсан Санхүүгийн хамтын ажиллагааны Ерөнхий хөтөлбөрийн хэлэлцээрийг хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр болов.

БНУУ-ын Засгийн газар “Биокомбинат” төрийн өмчит үйлдвэрийн газрыг иж бүрэн шинэчлэх зорилгоор 25 сая ам долларын хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэсэн юм. 

Энэ дагуу үйлдвэрийн одоогийн барилгад их засвар, өөрчлөлт хийхээс гадна орчин үеийн шаардлага хангасан, вирусын...
 

Тогтоол, журамд өөрчлөлт оруулав

И-мэйл Хэвлэх PDF
zg_batbold“Төрийн албан хаагчдын болон иргэдийг орон сууцаар хангах арга хэмжээний тухай” Засгийн газрын 2009 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 321 дүгээр тогтоолын 2 дугаар зүйлийн “арилжааны банкны зээлийн барьцаанд байгаа орон сууцыг м/кв талбайн үнийг 650.0 /зургаан зуун тавин мянган/” мянган төгрөгөөс хямд байх /нийслэлд/ зарчим баримтлан ... “ гэснийг “орон сууцыг” гэж өөрчлөн найруулахаар болов.

“Журам батлах тухай” Засгийн газрын 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 368 дугаар тогтоолоор...
 

Газрыг улсын тусгай хэрэгцээнд авав

И-мэйл Хэвлэх PDF
bayan_01Булган аймгийн Баяннуур, Дашинчилэн, Рашаант сум, Өвөрхангай аймгийн Бүрд, Баян-Өндөр сум, Төв аймгийн Дэлгэрхаан, Өндөрширээт, Эрдэнэсант сумын нутаг дэвсгэрт 74287.0 га газрыг төвийн бүсийн аймаг дундын отрын бэлчээрийн зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авч, отрын бэлчээрийн хилийн заагийг батлав.

Дэлхийн цаг уурын дулаарал болон хүний хүчин зүйлийн нөлөөллөөр сүүлийн жилүүдэд бэлчээрийн цөлжилт манай оронд хурдацтай явагдаж байгаа бөгөөд говь, тал хээрийн бүсийн аймгуудад...
 

Европын стандартыг Монголд нутагшуулах зорилт тавьсан айлчлал өндөрлөв

И-мэйл Хэвлэх PDF
pm_ungr_endМонгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын анхны албан ёсны айлчлал Бүгд Найрамдах Унгар Улсад болж өндөрлөлөө. Тэрээр Монгол-Унгарын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд хийсэн айлчлалаараа тус улсын Ерөнхийлөгч Шойом Ласло, Улсын хурлын дарга Катона Бела, Ерөнхий сайд Байнаи Гордон, Будапешт хотын захирагч Д.Габор, Эгэр хотын засаг дарга Хабиш Ласло зэрэг албаны хүмүүстэй уулзлаа. Уулзалтын үеэр хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн үйл ажиллагаанд...
 

С.Батболд Өвтөш Лорандын их сургуульд зочиллоо

И-мэйл Хэвлэх PDF
pm_ungrМонгол Улсын Ерөнхий сайд С.Батболд БНУУ-д хийж буй айлчлалынхаа хүрээнд Өтвөш Лорандын нэрэмжит Эрдмийн их сургуульд зочиллоо. Тэрээр “Монгол-Унгарын соёл, шинжлэх ухааны харилцаа, хамтын ажиллагаа 60 жилд” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг нээж үг хэлэв.

Уг сургууль нь 70 гаруй жилийн өмнө Монгол судлалын анги нээж хичээллүүлсэн, Б.Ренчин 1956 онд тус сургуульд хэл шинжлэлийн докторын зэрэг хамгаалж, анхны эрдмийн зэрэгтэй нэгэн болсон гэхчлэн онцлог үйл явдлууд нь хоёр орны түүх...
 
  • «
  •  « 
  •  < 
  •  1 
  •  2 
  •  3 
  •  4 
  •  5 
  •  6 
  •  7 
  •  8 
  •  9 
  •  10 
  •  > 
  •  » 
  • »

Сүүлд орсон 100 мэдээ