2 сарын 05
МЭДЭЭ
хамгийн дэлгэрэнгүй материалууд


Ерөнхий сайд НҮБ-ын шинэ суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

Уншсан: 2328 И-мэйл Хэвлэх PDF

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд НҮБ-ын Суурин зохицуулагч бөгөөд НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн (НҮБХХ) Суурин төлөөлөгч Хатагтай Сезин Синаноглуг 2010 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч уулзлаа.batbold_pm

Ерөнхий сайд С.Батболд хатагтай С.Синаноглуд Монгол Улс дахь НҮБ-ын Суурин төлөөлөгчөөр томилогдсонд нь баяр хүргээд, хоёр талын хамтын ажиллагаа амжилттай хөгжсөөр ирснийг уулзалтын эхэнд тэмдэглээд, НҮБ-ын тусламж, дэмжлэг, хамтын ажиллагаа нь манай орны хөгжлийн зорилтуудад ихээхэн хувь нэмэр оруулдаг бөгөөд үүнд Суурин төлөөлөгчийн газар гол үүрэг гүйцэтгэж байгааг хэллээ.

НҮБ-ын Хөгжлийн Тусламжийн Хөтөлбөр нь (UNDAF) Монгол Улсын эн тэргүүний зорилтуудыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх НҮБ-ын системийн стратегийн үйл ажиллагааны хүрээг тодорхойлдог бөгөөд Монгол Улс UNDAF 2012-2016-г бэлэн болгоход бүрэн дэмжиж, хамтран ажиллаж байгаа гэдгийг тэрээр онцолсон юм.

НҮБ-ын Мянганы Хөгжлийн Зорилтуудад заасан үзүүлэлтүүдийн биелэлтийг Монгол Улс 2015 он гэхэд хангахын тулд чармайн ажиллаж багагүй амжилтад хүрсэн. Харин ядуурал, жендерийн эрх тэгш байдал, байгаль орчин зэрэг зарим зорилтын хүрээнд үзүүлэлтүүд нь удаашралтай байгаа бөгөөд үүн дээр Засгийн газар төвлөрөн ажиллаж байна гэж Ерөнхий сайд хэллээ.

Уулзалтын үеэр хоёр талын хамтын ажиллагааны хүрээ, хэрэгжүүлэх зорилтыг тодорхойлох, ирээдүйд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, үйл ажиллагаагаа нэгтгэх зорилгоор Засгийн газар, НҮБ, ТББ, олон нийтийн төлөөлөл оролцуулсан семинар ойрын үед зохион байгуулах санаачилгыг Ерөнхий сайд гаргалаа.

Хатагтай С.Синаноглу халуун дотноор хүлээн авсанд талархал илэрхийлээд, Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагааг улам дэлгэрүүлэн хөгжүүлэхийн төлөө ажиллах болно гээд, Монгол Улсын МХЗ-ын үзүүлэлтийг хангахын төлөө идэвхтэй ажиллаж байгааг өндрөөр үнэлж байгаагаа хэллээ.

Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах
 

ТОВЧХОН Тамхины бизнес эрхлэгчдийг сүүлийн 20 жилд хууль боловсруулагчид шахан хавчсан боловч ..»
ТОВЧХОН "Компани маань зөвхөн ажилтнуудын үнэнч, гайхалтай хичээл зүтгэлийн ачаар хөгжин ..»
Японы машин үйлдвэрлэгчдийн Америк дахь худалдаа сайн байна. ТОВЧХОН Ганцхан Toyota ч биш бас, ..»
Бусад мэдээ
ТОВЧХОН Улаанбаатар хотод жилдээ 100 гаруй мянган автомашин нэмэгдэж улмаар 300 мянга гаруй ..»
ТОВЧХОН Харин 50 мянган зуух суурилуулснаар 117 мянган тонн нүүрс хэрэглээгүй, энэ хэрээр агаарын ..»
ТОВЧХОН Монгол Улсын Ерөнхий Сайд С.Батболдын багш нарын баярын 46 дахь өдрийг тэмдэглэх арга ..»
Бусад мэдээ
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
prev
next
БҮРТГҮҮЛЭХ