gishuun_head_munkhochir
5 сарын 25
  • munkhochir_e_blits_01
  • munlhochir-blic
  • munkhochir_e_blits_03
  • munkhochir_blic
  • munkhochir_e_blits_05
Хэдий насаар залуу боловч богинохон хугацаанд улс төрд хичээл зүтгэл гаргаж, олонд танигдсан улс төрч. Э.Мөнх-Очир гэдэг нэрийн эцэг Энэбиш гэдэг нэрээс бид салгадаггүй ч тэр өөрийн хүч, оюунаар зам мөрөө олсон. Тиймдээ ч тэр өнөө үеийн улс төрийн залуу эгнээнийхэн дотроос олон зүйлээрээ ялгаран харагддаг.

Гишүүний тухай

Уншсан: 3204 И-мэйл Хэвлэх PDF
Энэбишийн Мөнх-Очир Улаанбаатар хотод 1970 оны 8 дугаар сарын 13-нд төрсөн, эхнэр, 3  хүүхдийн хамт амьдардаг. Нийслэлийн 23 дугаар дунд сургуулийг 1988 онд, Турк улсын Анкара хотын их сургуулийн Турк хэл судлалын төвийг 1993 онд, Зах зээл судлалын хүрээлэнг 1998 онд, “Санко” менежментийн коллежийг 1999 онд тус тус төгссөн. Орос, Турк хэлтэй.
Нэртэй хүний зүстэй хүү
Түүний эцэг Л.Энэбиш Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн байсан бөгөөд олон түмэн Мөнх-Очирыг “нэртэй хүний зүстэй хүү” хэмээн хүндэлдэг. Э.Мөнх-Очир 1989 онд Хүүхэд, залуучуудын Соёлын төвд клубын эрхлэгчээр ажлын гараагаа эхэлснээс хойш тасралтгүй 20 шахам жил төр, олон нийтийн байгууллагад ажиллажээ. Тэрээр нийслэлийн томоохон дүүргийн нэг Баянзүрхийн Засаг даргын орлогч, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Аялал жуулчлалын хэлтсийн дарга, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Улаанбаатар хотын ерөнхий менежерээр ажиллаж байгаад 2008 оны сонгуулиар УИХ-ын гишүүнээр сонгогдсон.

УИХ дахь Монгол-БНСУ-ын парламентын бүлгийн дарга, Хууль зүйн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд харьяалагддаг.
Төрийн залуу түшээ
Э.Мөнх-Очир ажилласан газар, салбар бүртээ шинийг заавал сэдэж, шинэ соргог зүйлд мэдрэмжтэй ханддаг. Хийж бүтээсэн ажлаа бодит үр дүнгээр заавал баталгаажуулдаг зантай. Энэ ч үүднээс түүнийг сонгосон сонгогчид, Булган нутгийнхан нь төрийн залуу түшээгээс ихийг хүлээж суугаа. Э.Мөнх-Очир Монголын буудлагын спортын холбооны ерөнхийлөгч, Монголын үндэсний олимпийн хорооны удирдах зөвлөлийн гишүүн, “Спорт бүхний төлөө” комиссын даргын сонгуультай. Тэрээр долдугаар ангиасаа урт бууны төрлөөр хичээллэсэн, буудлагын спорт сонирхдог.

Түүний хөдөлмөр зүтгэлийг нь үнэлж Хөдөлмөрий гавъяаны Улаан тугийн одон, Алтан гадас одон, Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль, МАСЗХ-ны “Алтан од” медаль, МАХН-ын Хүндэт тэмдгээр шагнажээ. Мөн Сангийн яам, Эрүүл мэндийн болон НХХЯ-ны тэргүүний ажилтан, Боловсрол шинжлэх ухааны газрын Хүндэт тэмдэгтэй. Үндэсний олимпийн хорооны “Алтан Од” одонтой.
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах
 

Тойрогтоо хийсэн Ажил

Мэйлээ бүртгүүлнэ үү?

Мэйлээ бүртгүүлснээр та өөрийн тойрогтой холбоотой мэдээллийг авах болно. Доорх мэдээллийг бөглөнө үү.