н төлөөлөлийг хүлээн авч уулзлаа. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд БНСУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Хи Санг Мүн, Сун Сон Ким, Ян Сун Сон болоод “Кориан эйр”, “Хюндэй” зэрэг томоохон компанийн төлөөлөл оролцсон юм.Хамтын ажиллагааны форум Булган аймагт зохион байгуулагдсан бөгөөд энэ удаагийн уулзалтад Монгол-БНСУ-ын Парламентын бүлгийн дарга Э.Мөнх-Очир болон УИХ-ын зарим гишүүд, мөн Булган аймгийн удирдлага, бизнес эрхлэгчид оролцсон юм байна.
Хэдийгээр ганцхан өдөр чуулсан ч маш их зүйл дээр ойлголцож чадсан хэмээн уулзалтад оролцсон төлөөлөгчид хэлсэн. Цаашдаа жил бүр зохион байгуулах уулзалт форумд УИХ, Засгийн газрын зүгээс анхаарал тавина гэж найдаж байгаагаа тэд илэрхийллээ.
БНСУ-ын Үндэсний ассамблейн гишүүд хоёр орны хооронд цэргийн албан хаагчдыг барилгын мэргэжилд сургах талаар ярилцан эхлүүлсэн ажил удаашралтай байгааг дурьдаад энэ тал дээр УИХ-ын зүгээс дэмжлэг үзүүлэхийг хүссэн. БНСУ барилгын ажилчин цэргүүдийн чадвар дэлхийн барилгын салбарт дээгүүр бичигддэг аж. Монгол цэргүүдийг энэ чиглэлээр сургах, тус улсад дадлагажуулах тал дээр хамтран ажиллах санамж бичигт хоёр орны Батлан хамгаалахын сайд гарын үсэг зуран, зарим тоног төхөөрөмжийг нийлүүлсэн ч хэрэгжих ажил удаашралтай байгаа гэнэ.
УИХ-ын дэд дарга Н.Энхболд УИХ барилгын цэргийг бэхжүүлэх талаар саяхан шийдвэр гаргасныг дурьдаад, барилгын цэргийн шинэ анги байгуулагдмагц салбарын сайд дээрх ажилд ханцуй шамлан орох байх гэж найдаж байгаа хэмээлээ.УИХ-ын дэд дарга Н.Энхболд Монгол Улс хурдтай хөгжлийн гараан дээр ирээд байгаа гээд энэ шатанд ирэх замд тусламжийн гараа сунгаж байсан орнуудын нэг нь БНСУ болохыг онцлон хэлсэн. Цаашдаа ч уул уурхай болоод дэд бүтцийн бусад салбарт хамтын ажиллагаа хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
ТweetTwitter сүлжээнд цацах
| Галт зэвсэг эзэмшүүлэх тусгай хөтөлбөрт хамрагдсан иргэн галт зэвсэг эзэмшинэ хэмээн хуулийн төсөлд тусгажээ | Булганы иргэд эмнэлгийн үнэгүй үзлэг, оношилгоонд хамрагдлаа |
|---|



