gishuun_head_munkhochir
5 сарын 25
  • munkhochir_e_blits_01
  • munlhochir-blic
  • munkhochir_e_blits_03
  • munkhochir_blic
  • munkhochir_e_blits_05

"АРД ТҮМНЭЭ СОНСЪЕ АЯН" Баянгол дүүрэгт үргэлжилж байна

Уншсан: 1056 И-мэйл Хэвлэх PDF

МАХН-аас өрнүүлж буй "Нийгмийн ардчилал" аяны хоёрдугаар үе шат болох "Ард түмнээ сонсъё" аяныг нийслэл, орон нутагт тус намынхан зохион байгуулж байна. Энэхүү аян нийслэлийн Баянгол дүүрэгт үргэлжиллээ. Ард түм-нийхээ санал бодол болон тэдmunkhochir_01энд тулгамдаад буй асуудлынх нь талаар газар дээрээс шууд сонсч, асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар халуун яриа өрнүүлж байгаагаараа энэхүү аян бусад арга хэмжээ-нээс онцлог болж байгаа юм.

 

Баянгол дүүргийн ЗДТГ-ын үйл ажиллагаатай МАХН-ын удирдлагууд болон тус намаас Засгийн газарт ажиллаж буй зарим сайд нар танилцсанаар эхэлсэн уг аян өчигдөр тус дүүргийн бизнес эрхлэгчидтэй хийх уулзалтаар үргэлжиллээ. Уулзалтад Баянгол дүүргийн Засаг дарга Л.Амгалан, МАХН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Ч.Жаргалсайхан, Сангийн дэд сайд Т.Очирхүү, УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир, Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр, МҮХАҮТ-ын орлогч дарга Ц.Янсанжав болон албаны бусад хүмүүс оролцлоо.

 

Бизнес эрхлэгчид МАХН-аас өрнүүлж байгаа "Ард түм-нээ сонсьё" аяныг Баянгол дүүрэгт зохион байгуулж байгааг халуун дотноор хүлээн авч байгаагаа илэрхийлээд бизнес эрхлэхэд нь хөшүүрэг болох өөрсдийн санал хүсэлтээ уламжилсан юм. "Монгол Базальт Вүүл" компанийн захирал н.Ариунболд, "Сая гаруй хүнтэй хотод бизнес эрхэлнэ гэдэг бизнесийн хувьд хамгийн таатай орч"ин юм. Гэвч өнөөгийн нөхцөл байдлыг харахад жижиг, дунд бизнес эрхэлж буй иргэд гадныханд тэр дундаа цөөхөн хэдэн хятад иргэдийн эрхшээлд бизнес эрхэлж байна. Монгол хүний хийж ча-дах зүйлийг нэг хятад орж ирээд хийгээд байгааг өөрчилмөөр байна. Жишээ нь, Монгол хүн хятад хоолны газар ажиллуулж, түүндээ хятад тогооч хөлсөлж ажиллуулдаг баймаар байна. Үүнд зориулсан хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх хэрэгтэй.

"Энержи ресурс" компани Тавантолгойн дөрвөн хувь дээр 680 гаруй сая долларын хөрөнгө босгоод байна, Тус орд газрын үлдэх 96 хувийн 10 хувийг иргэдэд хувьцаа хэлбэрээр олгох тухай Засгийн газар, УИХ дээр ярьж байна. Үүнийг нэрлэсэн үнээр нь тооцвол Монгол Улсын нэг иргэнд 30 мянган долларын хувьцаа ногдох магадлалтай. Үүнийг бизнесийн эргэлтэд оруулж иргэдээ бизнес эрхлэхэд нь таатай орчныг бүрдүүлэхэд анхаарах хэрэгтэй.

Үүний тулд гаднынханд булаалгасан бичил бизнесээ буцаан авах хэрэгтэй" гэж байлаа.Мөн Баянгол дүүрэгт бизнес эрхлэгчдэд ажлын байрны зориулалттай байрны хомсдол ихээхэн тулгардаг аж.

Тухайлбал, маш олон үйлдвэрлэл, үйлчилгээ орон сууцны подвальд үйл ажиллагаагаа явуулдаг. Эдгээрт зориулсан ажлын зориулалттай байр хомс байдгаас түүнийгээ дагаад ажиллах хүчний байр ч бага байдаг юм байна. Тиймээс жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан аж үйлдвэрийн парк байгуулахад МАХН-ын удирдлагууд болон УИХ-д сонгогдсон гишүүд, сайд нар анхаарлаа хандуулаач ээ гэсэн хүсэлтийг бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжийн захирлууд гаргаж байлаа.

Энэ мэтчилэн бизнес эрхлэгн иргэдийн тавьсан санал хүсэлтийг намын удирдлагууд анхааралтай сонсч, МАХН-ын Удирдах зөвлөлеер аяны үеэр гарсан санал хүсэлтийг хэлэлцэн, холбогдох газруудад тодорхой эзэнтэй нь хүргүүлж, шийдвэрлэх тал дээр анхаарч ажиллана гэдгээч хэлж байв.Түүнчлэн энэ удаагийн "Ард түмнээ сонсъё" аянд Худалдаа аж үйлдвэрийн танхимын удирдлагууд, тус дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн болон Нийслэл, дүүргийн Засаг дарга нар хүрэлцэн ирж бизнес эрхлэгчдийн санал, хүсэлтийг газар дээр нь сонсч, зарим асуудалд тодорхой хариулт өгч байснаараа онцлог байв. Уг аян төр, иргэн хоёрын дундах гүүр болж чадаж байгааг хэлэх хүн ч байлаа. Учир нь УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир, "бизнес эрхлэгчдэд бизнесээ явуулахад тохиромжтой ажлын байр хэрэгцээтэй байгаа нь ойлгомжтой.

Гэхдээ хувийн хэвшлийнхэн өөрсдөө санаачилга гаргаж МҮХАҮТ-тай хамтран Концессийн хуулийн дагуу аж үйлдвэрийн паркийг байгуулах боломжтой. Өөрсдийн төслөө боловсруулаад аваад ирэхэд үүнийг Засгийн газар, УИХ гээд хаана ч очсон та бүхнийг дэмжинэ" гэж хэл-сэн юм. Энэ дагуу тус дүүрэгт "Аж үйлдвэрийн парк" байгуулах ажлыг Баянгол дүүргийн бизнесмэнүүд болон дүүргийн удирдлагууд ажил хэрэг болгох тал дээрээ анхаарлаа хандуулж ажиллахаар болсон юм.Ийнхүү "Ард түмнээ сонсох аян" нэгэн намын улстөрийн үйл ажиллагаа төдийхнөөр хязгаарлагдах бус улс эх орон, иргэдийн амьдралд тул-гараад буй асуудлын гарцыг хайсан, ажил хэрэгч санаа өрнүүлсэн үр дүнтэй ажил болж ендөрлөлөе. МАХН-аас санаачлан хэрэгжүүлж буй "Ард түмнээ сонсъё аян" МАХН-ын удирдлагуудын Баянгол дүүргийн нийт иргэдтэй уулзах уулзалтаар үргэлжилнэ.
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах
 

Тойрогтоо хийсэн Ажил

Мэйлээ бүртгүүлнэ үү?

Мэйлээ бүртгүүлснээр та өөрийн тойрогтой холбоотой мэдээллийг авах болно. Доорх мэдээллийг бөглөнө үү.