gishuun_head_munkhochir
5 сарын 25
  • munkhochir_e_blits_01
  • munlhochir-blic
  • munkhochir_e_blits_03
  • munkhochir_blic
  • munkhochir_e_blits_05

Улсын Их Хурлын гишүүн Э.Мөнх-Очирын санаачилсан “Өнөтэй өвөл” аян үргэлжилж байна

Уншсан: 1356 И-мэйл Хэвлэх PDF
Булганчууд энэ өвлийг өнөтэй давцгаалаа. Хэдийгээр цас их орж өвөлжилт хүндэрсэн ч малчин зон олон зутарч, туйлдалгүйгээр урин цагтай золгоцгоолоо. Өвлийг малын гарзгүй давцгаасан Булганчууд эдүгээ УИХ-ын гишүүндээ баярлаж сууна. Учир нь өвөлжилт хүндэрч эхэлсэн 1-р сараас эхлэн УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир Булган аймгийн малчдад зориулан “Өнөтэй өвөл” аяныг санаачлан өрнүүлж малчдад хэрэгцээтэй байсан өвс тэжээлийг үнэ төлбөргүй хүргүүлсэн билээ. Өвс, тэжээлийн асуудлыг УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир шийдсэн бол малчдад хүргэх ажлыг тус аймгийн Онцгой байдлын хэлтэс, Хөдөө аж ахуйн газрууд гардан зохион байгуулжээ. Эхний ээлжинд 25 тн хүчит тэжээл малчдад хүрсэн бол 2-р ээлжинд 14,5 мянган боодол өвс малчдад хүрэх юм. Өнөөдрийн байдлаар тус аймгийн Хангал, Булган, Бугат, Орхон, Сайхан, Хялганат, Хутаг-Өндөр сумдын 200 гаруй өрхөд 9600 боодол өвс хүрээд байна. ”Өнөтэй өвөл” аян үргэлжилж байна.
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах
 
Бусад


Тойрогтоо хийсэн Ажил

Мэйлээ бүртгүүлнэ үү?

Мэйлээ бүртгүүлснээр та өөрийн тойрогтой холбоотой мэдээллийг авах болно. Доорх мэдээллийг бөглөнө үү.