өүл хотод боллоо. Уулзалтад Монголын талаас Монгол Солонгосын парламентийн бүлгийн дарга УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир, УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Х.Бадамсүрэн, Е.Балдан-Очир, С.Бямбацогт, болон УИХ-ын гишүүн Ч.Улаан, З.Алтай, Х.Жекей, Ж.Батсуурь, Д.Очирбат, Монгол Солонгосын хамтарсан форумын ерөнхийлөгч Р.Ганзориг, ЗТАЖЯ-ны дэд сайд Л.Гансүх, Солонгос улсад суугаа элчин сайд н.Гэрэл нар оролцсон байна. Нөгөө талаас Солонгосын үндэсний ассемблейн дарга Mr. Kim Hyong O болон улс төр хариуцсан ерөнхийлөгч Jangsun JUNG, дэд ерөнхийлөгч Kichoon PARK, дэд ерөнхийлөгч Byung- gook CHOI, парламентийн бүлгийн гишүүн Wonwoo BAEK, Byungsuk LEE, Choongwhan KIM, Yoonseok CHANG, Daepyung SIM, Juyoung LEE, Youngsun SONG нарын төлөөлөгчид оролцжээ.
Уулзалтыг нээж Солонгосын Үндэсний ассемблейн дарга Kim Hyong 0 үг хэлэхдээ "Энэ уулзалтанд ихээхэн ач холбогдол өгч байгаагаа мэдэгдэж монголын төлөөлөгчдийг тусгайлан хүлээж авч уулзжээ. Монголын талаас форумын ерөнхийлөгч Р.Ганзориг нээж үг хэлсэн энэ уулзалт эхнээсээ өндөр ач холбогдолтой, дээд хэмжээнд зохион байгуулагдлаа. Форум уулзалтанд парламентийн бүлгийн гишүүдээс гадна хоёр талын бизнесийн төлөөлөгчид оролцож хамтын ажиллагааг хөгжүүлэхэд санал бодлоо солилцжээ.
Тэд хоёр орны хамтын ажиллагаа бизнесийн хөгжлийг шинэ шатанд хүргэх талаар ярилцаж санал солилцсон бөгөөд Монголын талаас "Магнай трейд" ХК-ын захирал Р.Ганзориг, "UFC" группын ерөнхий захирал О.Амартүвшин, "МИАТ" ХХК-ын санхүү хариуцсан захирал Ч.Хоролсүрэн, Ураны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "МОНАТОМ" компанийн гүйцэтгэх захирал Р.Бадамдамдин, Монголын мэдээлэл технологийн үндэсний паркийн захирал Ё.Сүхбаатар, "ХААН" банкны гүйцэтгэх захирлын орлогч Д.Батсайхан, бизнес хариуцсан захирал Ү.Наранцэцэг, Улаанбаатар хотын бизнес хариуцсан гүйцэтгэх захирал Я.Түвдэндорж, Интернетийн "Ситинет" ХХК-ын захирал Н.Цэрэнбат, "Cass town" ХК-ын захирал Д.Энхбат, Улаанбаатар Төмөр Замын Хэрэг Эрхлэх Газрын дарга н.Батболд, н.Төрбадрах, "Богд төмөр" компанийн захирал Б.Дэлгэрсайхан, Уул уурхайн "Эрдэнэс MGL" компанийн хэлтсийн дарга Э.Эрдэнэжамьян, "Майнз хаус" ХК-ын захирал М.Баярсайхан, "Хотын бизнес" ТББ-ын тэргүүн Ц.Эрдэнээ гэхчилэн 30 гаруй бизнесийн төлөөлөгчид оролцсон бол Солонгосын талаас BBQ компанийн захирал Ким Тэ Чонь, KAL компанийн захирал И Жун хи, Самчолли компанийн захирал Чон Сүнь Бонь, Байгалийн хийн корпорацийн захирал Чү Ган Сү, Уул уурхайн дахин сэргээлтийн корпорацийн ТУЗ-ийн И И Жэ Хьюндей хүнд үйлдвэрийн гүйцэтгэх захирал Ян Бунь Жинь, KORES компанийн захирал Ким Шинь Жун нар оролцсон байна.
Энэ уулзалтанд мөн хоёр талын эрдэмтэн судлаачид оролцож Монгол Солонгосын хамтын ажиллагааг цаашид хэрхэн ямар байдлаар хөгжүүлэх зэрэг асуудлаар илтгэл тавьж хэлэлцүүлэг явуулжээ. Үүнд Монголын талаас Үндэсний хөгжлийн шинэтгэлийн хорооны дарга доктор Ч.Хашчулуун "2010-2015 оны Монгол улсын эдийн засгийн хөгжлийн чиг хандлага", Анагаах ухааны их сургуулийн захирал доктор Ц.Лхагвасүрэн " Монгол улсын эрүүл мэндийн нэн тэргүүний асуудлууд болон анагаах ухааны боловсрол", "ХААН" банкны гүйцэтгэх захирлын орлогч Д.Батсайхан "Монголын банкны салбар" сэдвээр тус тус илтгэл тавьжээ. Мөн Солонгосын талын 20 шахам эрдэмтэн судлаачид lg оролцсоноос "Мёнжи" их сургуулийн профессор Шим И Соб " БНСУ, Монгол улсын харилцаа хамтын ажиллагааны өнөөгийн байдал ба цаашид эрчимжүүлэх тухай", Солонгосын нөөцийн корпорацийн захирал Ким Ён Шиг "БНСУ, Монгол улсын байгалийн нөөцийн хамтын ажиллагаа", Дангүг их сургуулийн профессор Ким Ги Сонь "Хоёр улсын нийгэм соёлын харилцааны хөгжил, чиглэл", Эмч нарын нээлттэй нийгэмлэг ТУЗ-ын дарга Ку Бён Сог "Эрүүл мэнд эмнэлэгийн харилцааны чиг хандлага сэдвээр илтгэл тавьсан нь төлөөлөгчдийн сонирхлыг ихээхэн татжээ. Энэ удаагийн уулзалтын үр дүнд төлөөлөгчид сэтгэл хангалуун байгаа бөгөөд тэд албан ёсны уулзалтаас гадна хоёр орны ард түмний амьдралыг дээшлүүлэх, хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар чөлөөт уулзалт хийсэн нь форумыг илүү чөлөөтэй нөхөрсөг хэмжээнд явуулахад үр дүнгээ өгсөн гэдгийг онцолж байна.
Уг уулзалт форумын үеэр хэд хэдэн арга хэмжээ зохиогдсоны дотор Монголын төлөөлөгчид Монголчуудын хамгийн их унадаг машины үйлдвэр болох Хьюундай Моторс компанийн Асан үйлдвэрт зочилж үйл ажиллагааг нь сонирхон, Сөүл, Асан хотын хөгжил цэцэглэлттэй танилцжээ. Энэ жилийн Монгол-Солонгосын хамтарсан форумын гол ач холбогдол нь уулзалтаар яригдсан ажлуудыг ирэх жилийн уулзалт хүртэл үр бүтээлтэй ажил хэрэг болгож хөгжлийг түргэтгэхэд дорвитой хувь нэмэр орууллаа хэмээн дүгнэж байгаа бөгөөд тус форумын түвшинд яригдсан ажлууд эхнээсээ ажил хэрэг болж эхэлсэн гэдгийг тэд онцоллоо. БНСУ, Монгол улсын хоорондох өнө эртний хамтын ажиллагаа энэ удаагийн форумаар улам бэхжин хөгжлийн шинэ алхамыг түргэтгэж өглөө.



