gishuun_head_munkhochir
5 сарын 25
  • munkhochir_e_blits_01
  • munlhochir-blic
  • munkhochir_e_blits_03
  • munkhochir_blic
  • munkhochir_e_blits_05

329 суманд мал эмнэлэг, үржлийн алба байгуулна

Уншсан: 2031 И-мэйл Хэвлэх PDF
«Монгол мал» хөтөлбөрийг УИХ баталсантай холбогдуулан гишүүн Я.Батсуурь, Д.Балдан-Очир, Ц.Сэдванчиг, Э.Мөнх-Очир, Ц.Шинэбаяр, Д.Дондог нар мэдээлэл хийлээ. Уг хөтөлбөрийг боловсруулахдаа монгол малыг эрүүлжүүлэх, малын гаралтай түүхий эдийг үнэд хүргэ-хийн тулд мал аж ахуйн салбарын эрх зүй, эдийн засаг, бүтэц зохион байгуулалтын таатай орчинг бүрдүүлэхэд голлон анхаарсан гэнэ.Хөтөлбөр батлагдсанаар Монгол Улсын 329 суманд мал эмнэлэг, үржлийн алба ажиллахаар болсон байгаа аж.

Хоёр, гурван хүний бүрэлдэхүүнтэй ажиллах уг алба нь хувьчлагдсан мал эмнэлэгтэй адил үйл ажиллагаа явуулахгүй. Харин хувийн мал эмнэлгүүдэд хяналт тавьж, малын чанар, үржил селекцийн үйл ажиллагаанд анхаарлаа хандуулан ажиллах юм байна. Харин малчид энэ хөтөлбөрийн үр шимийг үзэхийн тулд нэгдэж, хорших байдлаар ажиллах нь хамгийн чухал болохыг гишүүд хэлж байлаа. Уг хөтөлбөрийг биелүүлэхэд шаардагдах хөрөнгө нь 1.5 их наяд төгрөг. Өөрөөр хэлбэл харьцангуй их хөрөнгө хэрэгтэй боловч гадаад, дотоодын санхүүжилтээр шийдэж болох ажлыг хийгээд жил бүрийн төсвийн гурваас доошгүй хувийг зарцуулбал амжилттай хэрэгжих боломжтой гэж үзжээ. Монгол Улс мал аж ахуйн орон гэдэг боловч өмнө нь улсын төсвийн 0.8 хувиас ихгүй хөрөнгийг энэ салбарт зориулж байсан аж.Тиймээс малаа эрүүлжүүлэх хөтөлбөрөө баталж, малчдын өөрсдийнх нь оролцоотойгоор малаа эрүүлжүүлж чадвал малчдын орлогын эх үүсвэрийг дэмжээд зогсохгүй Монгол Улсын эдийн засагт ч ач холбогдолтой гэж гишүүд үзэж байна. Хөтөлбөрийг 2010-2021 онд хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэх юм.
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах
 
Бусад
Бусад


Тойрогтоо хийсэн Ажил

Мэйлээ бүртгүүлнэ үү?

Мэйлээ бүртгүүлснээр та өөрийн тойрогтой холбоотой мэдээллийг авах болно. Доорх мэдээллийг бөглөнө үү.