хорооны дарга Э.Мөнх-Очироос тодрууллаа.-Тусгай хяналтын дэд хорооны өнөөдрийн хурлаар АТГ-ын даргын асуудлыг хэлэлцсэн үү?
-УИХ-ын даргын арванхоёрдугаар сард гаргасан удирдамжийн дагуу манай хороонд харъяалагддаг гүйцэтгэх ажил явуулдаг зургаан байгууллагын үйл ажиллагаатай танилцах ажил эхэлсэн. Өнөөдрийн хурлаар энэ ажлынхаа талаар ярилцана. Энэ хугацаанд Хууль зүйн байнгын хорооноос ирсэн болон иргэд, УИХ-ын гишүүдээс ирсэн санал хүсэлтийг шалгаж хянаад дарааллынх нь дагуу хариуг нь өгч байна.-Тусгай хяналтын дэд хороо хуралдахгүй удсанаас АТГ-ын даргын асуудал гацаад байна. УИХ хууль зөрчиж байна гэсэн мэдээллийг прокурорын байгууллагаас гаргаад байгаа. Танай хороо хэд хоногийн дотор хэлэлцэх шийдвэр гаргах ёстой вэ?
-Тусгай хяналтын дэд хороо тэд хоногийн дотор асуудлыг хэлэлцэнэ гэсэн хуулийн хугацаа байхгүй. Бид ажлаа хийдгээрээ хийгээд явж байна. Манай хорооноос тодорхой шийд гарна гэж байхгүй. Гүйцэтгэх ажиллагаа явуулдаг байгууллагынхаа ажилтай танилцаж, шалгаж дуусгаж байж дүгнэлт гаргана. АТГ-ын даргын асуудлыг УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор 14 хоногийн дотор хэлэлцсэн гэдгээ мэдэгдсэн.Ц.ОНОН
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
ТweetTwitter сүлжээнд цацах
| Э.Мөнх-очир: Ерөнхий прокурорын саналыг гацаасан юм байхгүй ээ | Э.Мөнх-Очир: Оюутолгойд улсынхаа бүх нөөцийг үнэгүй бэлэглэчихсэн, Тавантолгойд юу ч үлдээгүй |
|---|



