gishuun_head_munkhochir
2 сарын 05
  • munkhochir_e_blits_01
  • munlhochir-blic
  • munkhochir_e_blits_03
  • munkhochir_e_blits_04
  • munkhochir_e_blits_05

Ч.Сангарагчаагийн асуудал хэлэлцэх дарааллаа хүлээсээр.......

Уншсан: 1503 И-мэйл Хэвлэх PDF
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дэргэдэх Тусгай хяналтын дэд хороо өчигдөр хуралдлаа. Уг дэд хороогоор АТГ-ын даргатай холбоотой асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргах ёстой юм. Тодруулбал, АТГ-ын дарга Ч.Сангарагчааг ажлаас нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав хууль тогтоох дээд байгууллагад өгсөн. Гэвч захидлын хариуөнөөг хүртэл ерөнхий прокурорт очоогүй байгаа. Учир нь, хаврын чуулган завсарласнаар энэхүү асуудлыг хэлэлцэх ёстой дэд хорооны гишүүд албан томилолт, тойрогтоо ажиллахаар явцгаасан аж. Тиймээс АТГ-ын даргыг ажлаас нь чөлөөлөх, үгүй нь тодорхойгүй байв. Энэ хугацаанд өндөр сэнтийд заларч, эрх мэдэл атгасан Ч.Сангарагчаа намайг хууль бусаар чөлөөлөх гэж байна хэмээн прокурор руу бурууг бухах. Харин Д.Дорлигжав түүнийг шалгах ажлыг хааж, боломж олгохгүй байгаа учир түдгэлзүүлж шалгана хэмээн тас гүрийсээр. Тэд өөрсдийн зөв гэдгийг батлахын тулд хааяа нэг бие бие рүүгээ хатуухан үг чулуудах нь хэвлэл мэдээллээр гарсаар байна. Өчигдөр ээдрээтэй утасны учгийг тайлж, хэрүүл маргааныг өндөрлүүлэхээр дэд хороо хуралдаж буй тухай мэдээлэл түгэв. Гэвч хаалттай хаалганы цаана Тусгай хяналтын дэд хорооны гурван гишүүн хуралдсан юм. Хуралдааны дараа дэд хорооны дарга Э.Мөнх-Очироос дээрх асуудлын талаар тодрууллаа.
-Улсын ерөнхий прокуророос ирүүлсэн саналын талаар хэлэлцсэн үү?
-Үгүй. Бид өөр асуудлаар хуралдсан. Өнгөрсөн оны арванхоёрдугаар 29-нд гарсан удирдамж хэрэгжилтийн талаар ярилцлаа. Энэхүү удирдамжинд харьяалах зургаан байгууллагын үйл ажиллагаатай танилцах тухай заасан юм.
-Яагаад хэлэлцээгүй юм бэ?
- Манай дэд хорооны хэлэлцэх асуудал олон байгаа. Тиймээс ирсэн дарааллаар нь авч хэлэлцэнэ. Ямар шийдвэр гаргасан талаар Байнгын хороон дээр очихоор мэдэж болно.
-Төсвийн хөрөнгөтэйхолбоотой асуудал бслохоор яаралтай хэлэлцэх ёстой юм биш үү?

-Прокуророос ирсэн бичигийг шалгах зүйлийг нь тодорхой заагаад өгчихсөн байна билээ. Түүнийх нь дагуу шалгалт явуулаад зөрчилтэй эсэх тухай хариуг нь өгнө.

-Дэд хороон дарга асуудалд хойрго хандаж байна, хуульд заасан хугацаа хэтэрүүллээ гэсэн шүүмжлэл бий?
-Тийм зүйл байхгүй.Хуулийн хугацаанд шалгахталаар ямар ч заалт байдаггүй юм. Зөвхөн ирсэн саналгомдол, хүсэлтийн дагууөөрсдийн эрхлэх хүрээндажлаа хийж байгаа.
-Гэхдээ 14 хоногийнхугацаанд хэлэлцэхёстой биз дээ?
-Хууль зүйн байнгынхороогоор дээрх хугацаандаа багтан асуудлыг оруулж,хэлэлцчихсэн. Тиймээс ямарч асуудалгүй. Өөрөөр хэлбэл,хуулийн хугацаанд багтанхэлэлцэж эхлэх ёстой юм.Шийдвэр гаргах хугацааныталаар хуульд ямар ч заалтбайдаггүй. Иймд дарааллаарнь хэлэлцэж, саналааБайнгын хороонд өгөх болно.

Хуулийн хугацаагүй учир прокурор, АТГ-ын дарга хоёрын маргааныг магадгүй хэзээ ч шийдэхгүй байж болох юм байна. Шийдэхгүй удааж буй шалтгаан асуухаар дарааллын журмыг баримталж байна хэмээнхариу барьж, гацааж болох нь. Ерөнхийдөө хэрүүл маргаан цааш үргэлжилсэн хэвээр байх төлөвтэй.

Э.Мөнгөнбаяр
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах
 
Бусад


УИХ дахь Ажил
Тойрогтоо хийсэн Ажил

Мэйлээ бүртгүүлнэ үү?

Мэйлээ бүртгүүлснээр та өөрийн тойрогтой холбоотой мэдээллийг авах болно. Доорх мэдээллийг бөглөнө үү.