gishuun_head_munkhochir
5 сарын 25
  • munkhochir_e_blits_01
  • munlhochir-blic
  • munkhochir_e_blits_03
  • munkhochir_blic
  • munkhochir_e_blits_05

МҮОХ-ны гишүүдийн хурал болов

Уншсан: 1368 И-мэйл Хэвлэх PDF
-МҮОХ-ны бүх гишүүдийн хурал өчигдөр "Olympic House''-д боллоо. Хурлаар МҮОХ-ны 2010 онд гүйцэтгэсэн ажлын тайлан (Ерөнхийлөгч Д.Загдсүрэн), Хянан шалгах зөвлөлийн тайлан (дарга Ж.Баянцагаан), "Сингапур-2010" залуучуудын олимпоmu_uunд оролцсон дүн (багийн ахлагч Х.Бадамсүрэн), "Гуанжоу-2010" Азийн наадамд оролцсон дүн (багийн ахлагч Э.Мөнх-Очир), шинэ гишүүнчлэл, Олон улсын олимпийн хороо (ЮС)-ноос МҮОХ-ны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах тухай ирүүлсэн асуудлыг (гишүүн Ч.Бат-Эрдэнэ) тус тус хэлэлцэв.

-Ийнхүү МҮОХ-ны гишүүнээр Монголын туялзуур сэлэмний холбоо (генсек Б.Хосбаяр) элсэж, Монголын боулингийн холбоо (Ерөнхийлөгч Б.Жаргалсайхан) гишүүнчлэлээ сэргээлээ. Даамын холбооны ерөнхийлөгч Ж.Батсуурь, Архангай аймгийн "Мехико" олимпийн зөвлөлийн дарга Ц.Нэргүйбаатар,.Багануурын "Скво-Вэлли" олимпийн зөвлөлийн дарга Д.Энхбаатар, Баянхонгорын "Хельсинки" олимпийн зөвлөлийн дарга С.Рэнцэндагва, Модон бөмбөгийн холбооны генсек Ч.Эрдэнэтуяа, Олимпийн түүх судлалын Монголын нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Баасанхүү, Монголын спортын менежментийн холбооны ерөнхийлөгч Б.Бат-Эрдэнэ нарыг МҮОХ-ны гишүүнээр нөхөн болон шинээр сонгож баталлаа. ОУОХ IOС)-ноос ирүүлсэн албан удирдамжийн дагуу МҮОХ-ны дүрэмд зайлшгүй оруулах өөрчлөлтийг хуралд оролцогчид хэлэлцэн баталж, дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах тусгай комисс (долоон хүний бүрэлдэхүүнтэй) байгуулснаар хурлын ажиллагаа өндөрлөв.

Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах
 
Бусад
Бусад


Мэйлээ бүртгүүлнэ үү?

Мэйлээ бүртгүүлснээр та өөрийн тойрогтой холбоотой мэдээллийг авах болно. Доорх мэдээллийг бөглөнө үү.