gishuun_head_munkhochir
5 сарын 25
  • munkhochir_e_blits_01
  • munlhochir-blic
  • munkhochir_e_blits_03
  • munkhochir_blic
  • munkhochir_e_blits_05

Эмэгтэйчүүдийн 30 хувийн квотыг хуульчилж өгөх нь зөв

Уншсан: 1326 И-мэйл Хэвлэх PDF

Сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдэд 30 хувийн квот тогтож өгөх нь зөв үү, буруу юу "Зууны мэдээ"-гийн санал суулгад оролцсон иргэдийн 45 хувь нь зөв 31 хувь нь буруу гэж үзлээ.

УИХ-ын гишүүн Г.Баярsonguuli_mongoliaсайхан

-Иргэний ардчилсан нээлттэй нийгэм байгуулахын төлөө явж байна. Дэлхийд энэ жишгээр явж байгаа улс орнуудыг харахад төрийн албанд эмэгтэйчүүдийн нь оролцоо өндөр байдаг юм билээ. Эртний уламжлалаа бодсон ч өнөөдрийн нөхцөл байдлыг харсан ч эмэгтэйчүүдийн үүрэг их байна. Эмэгтэйчүүдэд 30 хувийн квот тогтоож байгааг би дэмжиж байна.

УИХ-ын дэд дарга Г.Батхүү:

-Жендер гэдэг зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал биш. Бусад улс орны туршлагыг судлаад үзэхээр анхан шатнаас нь эхлээд эмэгтэйчүүдийг түлхүү оруулах зорилгоор анхан шатны удирдах шатанд квот тогтоох хэрэгтэй гэж бодож байгаа. Тухайлбал, орон нутгийн удирдлагад. Харин УИХ-ын сонгуульд эмэгтэйчүүдэд квот тогтоох нь буруу. Тэгш эрхтэйгээр оролцох хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир:

-Сонгуулийн хуульд эмэгтэйчүүдэд квот тогтоох хамгийн утгагүй зүйл. Эргээд эрчүүдээ хэлмэгдүүлэх үзэгдэл гарч ирнэ. Өнөөдөр АНУ-д хар арьстнуудын эрхийг хамгаалснаар ямар ч тохиолдолд цагаан арьстныг ажилд авахгүй болсон. Тэгэхээр квот тогтоохоос илүүтэй бүхий л шатанд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж байх хэрэгтэй. Төрийн алба, намуудын бодлого ч ийм болох хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Р.Буд

-Квот байх хэрэггүй, Хүний тэгш эрхийг зөрчинө. Квот тогтоолгүй хэн чадалтай, бэлтгэгдсэн нь өрсөлдөөд ороод ирэх хэрэгтэй

 

Эх сурвалж: Зууны мэдээ

Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах
 
Бусад
Бусад


Мэйлээ бүртгүүлнэ үү?

Мэйлээ бүртгүүлснээр та өөрийн тойрогтой холбоотой мэдээллийг авах болно. Доорх мэдээллийг бөглөнө үү.