gishuun_head_munkhochir
5 сарын 25
  • munkhochir_e_blits_01
  • munlhochir-blic
  • munkhochir_e_blits_03
  • munkhochir_blic
  • munkhochir_e_blits_05

Э.Мөнх-Очирын санаачилсан цөм сүргийн хурга Булган аймгийн малчдад тарж эхэллээ

Уншсан: 504 И-мэйл Хэвлэх PDF
Булган аймагт энэ жил сайхан намар болж байна. Ёстой ээрэм талд хөх униар сэнсэрч, энгэр газар хөв ногоо хэнзэрсэн урт намартай зэрэгцээд өвөлжөөгөө сийрүүлж хатаах, өвс тэжээлээ базааж авах гээд ажил хөдөөд тэр дундаа Булган аймагт ундарч байна гэж хэлж болно. Тэгээд ч малчин хүний ажил шил даран ундарч байдаг хойно доо. Гэхдээ малчдын хувьд хийж сурсан намрын ажилдаа түүртэж байгаа шинж ажиглагдсангүй. Зуншлага сайн, намар налгар урт, мал тарга, тэвээрэг сайн тогтвортой болохоор хүн зон амар амгалан байгаа нь энэ биз ээ. УИХ-аар гишүүн Э.Мөнх-очир нарын санаачлан батлуулсан "Монгол мал" хөтөлбөрийн хүрээнд дээрх нэр бүхий гурван суманд   2010 онд малын үүлдэр угсаат сайжруулах баяд, дархад омгийн гурван хонин суурийг бий болгожээ. УИХ-ын гишүүний багцаас мөнгө нь гарч бүрдүүлсэн шилмэл сүргийг орон нутгийн өмчид өнгөрсөн намар шилжүүлэх гэтэл сумын засаг даргын, тамгын газар одоо өвөл ойртчихсон, малчны цалин, хашаа, хороо барих өвс, тэжээлд зарцуулах хөрөнгө, мөнгөний бололцоо байхгүй байжээ. Тухайн үед өвөл хаяанд ирчихсэн, санаачилсан ажил талаар болох аюул нүүрэлчихсэн тул цөм сүрэгт тулгарсан тэрхүү бэрхшээлийг "Булган хөгжил Энэбиш " сан өөр дээрээ татаж авсан байгаа юм. Тэгэхээр өнгөрсөн нэг жилийн хугацаанд гурван хонин суурийн гурван өвөлжөө, мөн тэр тооны хаваржааг барьж тохижуулах хөрөнгийг гаргасан аж.
munkhochir_haa



















Өвөлжөө хаваржаагаар тогтохгүй суурь бүхнийг худагтай болгожээ. Шинээр бий болж байгаа болгонд их, бага олон цөөн гэлтгүй зовлон бэрхшээл байдаг. Тэр дагуу шинээр бий болсон цөм сүргийн гурван суурьт тухайн үед бүх зүйл байхгүй байв. Тэгвэл одоо цөм сүргийн сууриудыг өнөөдөр дутагдах гачигдах зүйл байхгүй болгожээ. Өвлийнх нь өвс тэжээлийг хөрш сумаас нь татаж өгнө гэж байна билээ. Малчин цалинтай, мал өвөлжөө хаваржаатай, ус ундтай дутах юм алга. Энэ бүхэн бол "Булган хөгжил Энэбиш" сангийнхны өнгөрсөн жилийн хичээл зүтгэлийн үр дүн биз ээ. Цөм сүргийн хонин суурь эхний төлөө өнгөрсөн хавар хүлээн авчээ. Малаа онд оруулах, төл бойжуулах гэрээнийхээ үүргийг энэ гурван сумаас хамгийн сайн биелүүлсэн нь Бүрэгхангай сумын тус сангийн малчин М.Энэбишийнх."Булган хөг-жил Энэ биш" сангаас нутгийн хонины үүлдэр угсааг цөм сүргээр сэлбэн сайжруулахаар шийджээ. М.Энэбиш малчны хотноос Бүрэгхангай суманд 50 хуцан хургыг тараасан байна. Мэдээжийн хэрэг хурга энэ жил үржилд орохгүй. Харин хойтон үржилд орно. Иймээс малчин хүн сайн үүлдэр угсааны хуцан хургыг арчилж тордон өөрийн хонин сүрэгт ижилсүүлэн онд тарган оруулж ирэх жилээс үр шимийг нь хүртэнэ. Цөм сүргээс нутгийн иргэдийн хонин сүргийн үүлдэр угсааг сайжруулахын зэрэгцээ мал цөөнтэй иргэдийг малжуулах ажлыг давхар хийхээр санаачилга гаргажээ. Хуцан хургыг боломжоор нь тараасан гэж байна.

Тэгвэл үлдсэн хургыг Бүрэгхангай сумын цөөн малтай, малынх нь ашиг шим амжиргаанд нь хүрдэггүй зарим малчинд олгохоор шийджээ. Энэхүү шалгаруулалтыг сумын захиргаа болон сангийн салбарын төлөөлөгчийн оролцоотой   ажлын хэсэг явуулан Ч.Алтанхүү, Д.Гүнсэнбазар, Г.Ганбаатар, Л.Ганболд нарын 16 малчин өрхөд олгохоор болжээ. "Булган хөгжил Энэбиш сан"-гаас иргэдэд хурга олгох ажлыг тус суманд намрын дунд сарын билэгт сайн өдөр буюу энэ сарын 10-даар зохион байгууллаа. Гэхдээ 15 хургыг малчинд зүгээр чинийх гээд өгөөд явуулчихаагүй. Тэд хургаа онд мэнд оруулаад таван хургыг нь буцааж өгнө. Үлд-сэн арвыг нь өөрийн болгож малынхаа үүлдэр угсааг сайжруулан ашиг шимийг нь хүртэх юм. Нэг үгээр хэлбэл малчин малаа өсгөх, эргүүлж тодорхой тооны мал эргүүлж өгөх. хариуцлага хүлээлгэж байгаа хэрэг. Үүнийг ч хурга авч байгаа малчид хүлээн зөвшөөрч байна билээ. Малчдыг хэрхэн яаж сонгон шалгаруулсан талаар голлох үүрэгтэй оролцсон Бүрэгхангай сумын гуравдугаар багийн Засаг дарга Г.Баярмагнай "Манай багаас Д.Мягмаржав,  Ё.Болд, Ч.Алтанхүү гэсэн гурван өрх хамрагдлаа. Энэ айлууд зуу хүртэл толгой малтай өрхүүд л дээ.

Ё.Болдынх нь 30 гаруй толгой малтай" гэж хэлэв. Түүнээс багийн хурал дээр эдгээр өрхүүдийг оруулахгүй. Харин би орно гэсэн хэл ам гарав уу гэж асуухад тэрбээр үгүй. Би малчдад маш сайн танилцуулсан. Манай монголчуудын дунд нэг нь нөгөөтэйгээ барьцах явдал байдаг. Гэхдээ энэ удаа манай багийн хурал дээр ийм зүйл гараагүй гэж хэлж байлаа. Малаасаа хөндийрчихсөн хүнд мал олгож байгаа явдал байхгүй гэж тус сангаас хурга тараах үйл ажиллагаанд оролцохоор ирсэн сумын мал үржлийн тасгийн мэргэжилтэн болон багийн Засаг дарга нар ярьж байлаа. Эдгээр хурга авсан өрхүүд малаа өөрсдөө малладаг. Мал цөөнтэй болохоор олон малтай айлын хаяа бараадаж явдаг гэнэ. Мал дагавал ам тосдоно гэдэг энэ биз ээ. Бүрэгхангай сумын зарим иргэдэд тус сангаас олгосон хургыг авсан малчид одоо 15 хурга туугаад явж байна, удахгүй би мянган хонь бэлчээх болно. Хурга минь түм түмээр өсөх болтугай гэсээр гэр гэрийн зүг явж байгаа харагдав.Булган хөгжил Энэбиш сан"-гаас Цөм сүргийн хурга тараах ажиллагааг Могод суманд үргэлжлүүллээ. Могод сумын тус сангийн малчин Д.Батаа гэж хүн байна. Тэднийх малаа оторлож явна. Намаржаалчихсан гэнэ. Өвөлжөө, хавар-жаатай. Малчин хаваржаа барих газраа өөрөө сонгосон аж. Цөм сүргээс анхны төл авсан энэ жил одоогийн байдлаар 30 хуцан хурга нутгийн иргэдэд сангийн шугамаар тараасан байна. Тараасан хуцан хурга нь одоо бусдын мэдэлд очиж байгаа ч эргээд сүргийн бүтцийг сэлбэх нэг эх үүсвэр нь болох юм байна. Хуцан хурганыхаа оронд өөр төлөг ирэх жил авна гэсэн үг. Могод сум таван багтай. Тэдгээр таван багийн Д.Ганзориг, Ц. Чулуунбаатар нарын 15 малчин өрх тус бүр 15 тооны хураг булган хөгжил Энэбиш" сангаас хүлээн авлаа. Тус сумын хурга хүлээн авч байгаа малчин өрхүүд 100-200 орчим толгой малтай өрхүүд байна. Хурга авахаар ирсэн нэгдүгээр багийн малчин ? Д. Чулуунбаатар" Манайх таван хүүхэдтэй. Ам бүл долуулаа. Гурван хүүхэд оюутан, хоёр нь төгсөнө. 200 орчим толгой малтай. Ашиг шим нь амьдралд тийм ч хүрэлцээтэй байдаггүй. "Булган хөгжил Энэбиш" сангаас олгож байгаа 15 хургыг хүлээн авлаа. Удам, угсаа сайтай халуун хошуутай мал авлаа.

Харин тавыг нь төлөг болгоод буцааж өгнө. Арвыг нь өсгөж үржүүлээд өөрийн болгоод цаашаа явна. Ийм ажил санаачилж орон нутагт хэрэгжүүлж байгаа '' УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очирт баярлаж байна" гэв. Малчин хүн ингэж ярьж байна. Цөм сүргийн талаар малчдын ам ямар байгаа талаар Могод сумын гуравдугаар багийн Засаг дарга Д. Баяр" Манай гурав дугаар багийн нутаг дээр энэ сангийн мал байдаг. Ер нь малчид маш их сонирхдог. Бүр бэлчээр дээр нь хотонд нь ирж үздэг. Эндээс үлгэр жишээ авч хониныхоо үүлдэр угсааг сайжруулж байгаа малчин ч бий" хэмээн хэлж байлаа. Энэ сүргийг тойрсон яриа Булган аймаг даяар түгэн тархаж байгаа юм байна. Шилмэл омгийн малаар нутгийн үүлдэр угсааг сайжруулах энэ ажил хүрээгээ тэлж Булган аймгийн малчин таны хотонд очих болно гэж "Булган хөгжил Энэбиш" сангийнхан хэлж байна. Тэд дээрх гурван сумын цөм сүргийн хонин сууриас гадна Хишиг-Өндөр суманд мах сүүний чиглэлийн үхрийн суурь бий болгосон юм байна. Тарган мал тал бүрийн ашигтай гэдэг. Тэгвэл шилмэл үүлдрийн малаар нутгийн малын удам угсааг сайжруулаад тарга хүчийг нь авахуулбал тарган мал түүнээс илүү ашигтай байна гэдэг нь ойлгомжтой. Энэ үүднээс авч үзвэл УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очирын санаачилсан "Булган хөгжил Энэбиш" сангийн хариуцан авч яваа цөм сүрэг малчин хүнд илүү их үр шимээ өгнө гэж хэлэхэд хэтрүүлэг болохгүй.
Эх сурвалж: Өдрийн сонин
Г.Эрдэнэбат
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах
 
Бусад
Бусад


Мэйлээ бүртгүүлнэ үү?

Мэйлээ бүртгүүлснээр та өөрийн тойрогтой холбоотой мэдээллийг авах болно. Доорх мэдээллийг бөглөнө үү.